sonin.mn

КИЕВ. /Ukrinform/. Украины зүүн нутагт өнгөрсөн оны дөрөвдүгээр сард мөргөлдөөн эхэлснээс хойших хугацаанд амь үрэгдсэн хүмүүсийн тоо 5000-гаас давлаа гэж НҮБ-ын Хүний эрхийн асуудал эрхэлсэн газар мэдэгдлээ. Амь үрэгдэгсдийн тоо үүнээс ч олон байж магадгүй аж. “Украины зүүн нутагт мөргөлдөөн эхэлснээс хойш 5086 хүн амиа алдлаа. Бодит тоо үүнээс ч олон байж магадгүй гэж бид үзэж байна” хэмээн НҮБ-ын Хүний эрхийн асуудал эрхэлсэн газрын төлөөлөгч Руперт Килвилле Женев хотод  хэвлэлийн бага хурал хийхдээ мэдэгджээ.

Г.Доржханд

Эх сурвалж: