sonin.mn

Хошин урлагийн “Шинэ үе” продакшны хамт олон Хөх хотод аялан тоглолттой явж байгаад автомашины осолд оржээ. Ослын улмаас жүжигчин Т.Билгүүн амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тэд Зүүн үзэмчин хошуунаас Шилийн гол аймаг руу тоглолтоор явж байсан бөгөөд жолоочийн буруутай үйлдлээс болж энэхүү осол гарсан байна. Харин хамт явсан хоёр жүжигчний бие хүнд байдалтай, Шилийн голын Төв эмнэлэгт эрчимт эмчилгээ хийлгэж байгаа аж.

Ж.Болор

Эх сурвалж: "Монцамэ"