sonin.mn

Нийслэлийн харьяа эмнэлгүүдийн хүүхдийн орны ачаалал нэмэгдсэн  гэж Нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ. Нийслэлийн хэмжээнд 669 орон дээр 688 хүүхэд хэвтэж байгаа нь дунджаар 2.8 хувиар хэтэрсэн үзүүлэлттэй байгаа аж. Тодруулбал, Чингэлтэйн Эрүүл мэндийн төв/ЭМТ/ 32.3 хувь, Багануур ЭМТ 17.6 хувь, Баянгол ЭМТ 12 хувь, Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэг 11.5 хувь, Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлэгт 7.8 хувиар тус тус хэтэрчээ.

Ж.Болор

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг