sonin.mn

НЬЮ-ЙОРК. /KAZINFORM/. Ирэх 15 жилд эрүүл мэнд, боловсрол, хөдөлгөөнт банк болон хөдөө аж ахуйн салбарт томоохон ахиц дэвшил гарснаар ядуусын амьдрал түүхийн аль ч цаг үед байгаагүйгээр сайжирна гэж “Билл ба Мелинда Гейтс” санг үүсгэн байгуулсан Билл Гейтс ярьж байна. “Ирэх 15 жилд урьд өмнөхөөс илүү ахиц дэвшил гарна” гэж тэрбээр сангийнхаа 2015 оны зорилтуудыг танилцуулан "Синьхуа’’ агентлагт тусгайлан ярилцлага өгөхдөө хэлжээ.

“Хэзээ нэг цагт дэлхийн бүх улс бие даасан, бусад улсаас хамааралгүй байх боломжтой болно” гэж Эквадорын ДНБ-тэй тэнцэхүйц хөрөнгөтэй, дэлхийн хамгийн баян хүн Билл Гейтс ярьсан байна. Тэрбээр эрүүл мэндийн эрх тэгш байдлыг дэмжиж, ядууст туслахад өөрийн бүх хөрөнгийг зарцуулж байгаа билээ. Мөн технологийн шинэчлэлтээс үүдэлтэй ололт амжилтын ачаар ядуу буурай онуудын ард иргэдийн амьдрал ирэх 15 жилд түүхийн аль ч цаг үед байгаагүйгээр хурдацтай сайжирна гэж тэрбээр дурдлаа.

Г.Доржханд

Эх сурвалж: