Дэлхийн миссийн тэмцээнд эх орноо төлөөлөн амжилттай оролцоод ирсэн Т.Батцэцэгтэй цөөн хором ярилцлаа. Сүүлийн үед түүнийг гадаадын загварын агентлагаас ажлын санал авсан талаарх мэдээлэл гарах болсон юм.
-Дэлхийн миссийн тэмцээнд оролцож ирснээс тань хойш багагүй хугацаа өнгөрлөө. Одоо ямар ажил хийж байна вэ?
-Тэмцээнд оролцож ирснийхээ дараа хэсэг хугацаанд амарлаа. Одоо “Шилмэл загвар” агентлагт багшилж байна.
-Та телевизэд хөтлөгч хийдэг байсан. Тэр ажлаа хийхгүй байгаа юм уу?
-Телевизийн ажлаа хийхээ больсон.
-Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр танд гадаадын загварын агентлагт ажиллах санал ирсэн гэх боллоо. Та тийм санал хүлээн авсан уу?
-Та хаанаас мэдсэн юм бэ. / инээв/ Японы “Startels” нэртэй загварын агентлагаас надад ажлын санал тавьсан. Гэхдээ тэр саналыг нь хүлээн авах эсэхээ одоохондоо шийдээгүй байна.
-Таны Дэлхийн миссийн тайзнаа бүжиглэсэн монгол хатны бүжиг хараа булаам байсан. Үндэсний хувцас тань хүртэл бусдаас содон харагдсан. Монгол хатны бүжгийг танд хэн дэглэж өгсөн бэ?
-Бүжигчин М.Бямбаа тэмцээнд зориулан дэглэж өгсөн. Сорхугтан хатны бүжиг байгаа юм. Би багаасаа бүжиглэх дуртай хүүхэд байсан. Одоо бэлли дэнсээр сонирхон хичээллэж байгаа.
-Дэлхийн миссийн тэмцээнд оролцоод олон найзтай болсон уу?
-Олон найзтай болсон. Мөн олон хүнээс урмын үг сонссон. Тэр бүгдээс эрч хүч авч илүү ихийг хийж бүтээх зорилготой боллоо.
-Дэлхийн миссийн тэмцээний үеэр таныг ээж тань очиж дэмжсэн гэсэн. Ээж тань тэмцээний турш тантай хамт байсан юм уу?
-Ээж намайг үзэгчийн суудлаас дэмжсэн. Тийм болоод ч тэр үү би тэмцээний үеэр өөртөө итгэлтэй байсан.
Б.Сийлэн
Эх сурвалж:
Сэтгэгдэл0
Хэрэв та Тархи - зүрхний ишеми, хэм алдалт, цусан хангамжийн дутагдал, даралт ба хуян зэрэг эмгэгтэй бол эрүүлжүүлэх Ли Эр Кан бүтээгдэхүүнийг борлуулж байна. Тус бүтээгдэхүүн нь судасны хатуурал - нарийслын үндсэн шалтгаан болох цусан дахь холестрин /өөх тос/-ыг бууруулан цусыг шингэлж, судасны дотор ханан дахь өөхөн товрууг /бляшкаг/ хайлуулан цэвэрлэнэ. Бямба гаригт 12:30 цагаас тус бүтээгдэхүүнтэй холбоотой эрүүл мэндийн лекцийг АУ-ы доктор удирдан явуулж, оношлогоо шинжилгээтэйгээ ирсэн хүмүүст хувьчлан зөвлөгөө өгнө. Зөвлөгөө авахыг хүсвэл яаран бүртгүүлээрэй. Хаяг: Чингэлтэй дүүргийн дэргэд, “Тэрх цагаан нуур” ХХК-ий байр Утас: 96665038
Ymar urt tseej ve. 25-t oroogyi baij, ene ohin ooriigoo mon ch ih PRdah um daa
www.amazon.cn bolon www.taobao.com www.alibaba.com internet delguurees baraa hudaldan avah huseltei humuust zuuchilna. Бид Хятадын бүх хотоос Монгол руу ачаа тээвэр хямд үнээр, түргэн шуурхай, найдвартай хийнэ. Манай компани Хятадаас бараа бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж худалдан авахад үйлдвэрлэгчтэй холбоо тогтооход зуучлах, хөрөнгө оруулагч олоход туслах, бараа бүтээгдэхүүн тоног төхөөрөмж худалдан авахад L/C үйлчилгээ үзүүлэх, Хятадад жуулчлах болон бусад шаардлагаар явахад орчуулгын үйлчилгээ үзүүлнэ. Жинчин Транс Олон Улсын Тээвэр Зуучийн Компани. Утас 98304871, 94066060 Бээжин дэх утас 86-010-84391096
Хэддүгээр байранд орсон нь сонин биш, угаасаа сайхан Монгол охин байна. Амжилт хүсье. Сайхан Монгол бүсгүй гэдгээрээ эх орноо чимж, нэрийг нь дуурсгаж яваарай