sonin.mn

МЗХ-ны дэргэдэх Улаанбаатар хот дахь Сэлэнгэ аймгийн залуучуудын холбооноос “Сэлэнгийн мөнгөн үдэш” шинэ жилийн цэнгүүнийг зохион байгуулах гэж байна. Энэхүү шинэ жилийн цэнгүүнд Сэлэнгэ нутгаас гаралтай улстөр, бизнес, урлаг, спортын олон алдартнууд урилгаар оролцох бөгөөд энэ үеэр оны шилдэг залуучуудаа тодруулах юм.  Мөн Сэлэнгэ нутгийн хэн ч энэхүү цэнгүүнд оролцох боломжтой. Тодруулбал, 18-38 насны Сэлэнгийн залуучууд бүхэнд нээлттэй.

“Сэлэнгийн мөнгөн үдэш” цэнгүүний товыг туулгавал  12 сарын 26-ны өдөр 18.00 цагаас UB паласын роял танхимд болох юм байна.

Улаанбаатар хотод зохион байгуулагдаж буй Сэлэнгэ аймгийнхны цор ганц  шинэ жилийн баярт найз нөхөд, баг, сумаараа оролцох бол  88262677 99610962 99344086 гэсэн утсаар зохион байгуулагчидтай холбогдох боломжтой юм байна.