sonin.mn

ПАРИС. /KAZINFORM/. “Охинд зөв гутал өг. Тэр дэлхийг байлдан дагуулах болно” гэж алдарт Мэрилин Монро нэгэнтээ хэлсэн байдаг.

Эрчүүдийн анхаарлыг татаж, сээтэн хаяхдаа бүсгүйчүүд өндөр өсгийт өмссөөр ирсэн нь ч нууц биш.

Өндөр өсгийт өмссөн эмэгтэйчүүдтэй эрчүүд маш өөр харьцдаг болохыг Францын Өмнөд Бретанийн их сургуулийн судлаачдын явуулсан туршилт харууллаа.

Хэрвээ өндөр өсгийтэй гутал өмссөн, намхан өсгийтэй гутал өмссөн хоёр эмэгтэй гудамжинд өрөөсөн бээлийгээ унагаахад өндөр өсгийтэй гутал өмссөнийхийг нь эрчүүд авч өгөх магадлал 50 хувиар илүү өндөр байгааг уг судалгаагаар тогтоосон байна.

Мөн өсгийтэй гутал өмссөн эмэгтэйн гудамжинд явж байгаа эрчүүдийг зогсоож, судалгааны асуултад хариулахыг ятгах чадвар намхан ултай гутал өмссөн эмэгтэйчүүдийнхээс хоёр дахин өндөр байсан аж.

“Эмэгтэйчүүдийн гутлын өсгийн хэмжээ эрчүүдийн зан, хандлагад ихээхэн нөлөөлдөг. Өндөр өсгийт эмэгтэйчүүдийг зүгээр л илүү үзэсгэлэнтэй харагдуулдаг” гэж уг судалгааг удирдан явуулсан, зан авир судлаач Николас Гуегуен хэлсэн юм.

Г.Доржханд

Эх сурвалж: