sonin.mn

БЭЭЖИН. /Xinhua/. Энэ оны эцэс гэхэд манай улсын ухаалаг гар утас хэрэглэгчдийн тоо хагас тэрбум гаруй болно гэж Хятад улсын Интернэт мэдээллийн газрын албаны хүн мэдэгдлээ.

Ван Сянруны хэлснээр, тус улсын гар утас хэрэглэгчдийн тоо одоо  1,3 тэрбум болсон байна.

Харин ухаалаг гар утас илүү боломжийн үнэтэй болж, харилцаа холбооны үйлчилгээ нь сайжирч байгаатай холбоотойгоор 2014 оны эцэс гэхэд дэлхийн ухаалаг гар утас хэрэглэгч 10 хүн тутмын гурав нь хятад хүн байх болно гэж Бээжинд пүрэв гарагт болсон интернетийн салбарын бага хурлын үеэр албаны хүн Ван хэлжээ.

Түүний таамаглаж байгаагаар, ирэх онд Хятадын иргэдийн 40 гаруй хувь нь гар утсаараа интернэт ордог болох аж.

Г.Доржханд

Эх сурвалж: