sonin.mn

Япон Токио хот дахь “PiaPia” хэмээх нэгэн ресторанд Зул сарын өмнөх өдөр хосоороо яваа хүмүүүсийг оруу-лахгүй гэдгээ зарласан тухай “The Telegraph” сонинд бичжээ. Рестораныхан энэ тухай зарлал бичиж, цонхон дээрээ хадсан байна.

Зарлалд “Энэ сарын 24-ний өдөр хосуудыг ямар ч тохиолдолд оруулахгүй гэсэн байна. ”Учир нь“ Хосоор яваа хүмүүс дараа өдөр нь ажилдаа гарах учиртай ганцаардмал амьдралтай манай ажилтнуудын сэтгэлийг улам шаналгах болно” гэсэн аж.

Харин зуушийн газрын ажилтан ийм зарлал гаргасан нь ганцаардмал амьдралтай үйлчлүүлэгчдэдээ улам ганцаардмал байгаа сэтгэгдэл төрүүлэхгүй гэсэн зорилготойг өгүүлжээ.

Зоогийн газрын ажилтан Такаши Койзука “Анх манайхны нэг нь хосуудыг оруулахгүй байх хэрэгтэй гэж хошигносны дараа бид энэ хэр үнэн болохыг ойлгож ажил хэрэг болгосон” хэмээн тайлбарласан байна.

Д.Мөнхболд

Эх сурвалж: