sonin.mn

ШИНЭ-ДЕЛИ. /Xinhua/. Энэтхэгийн зүүн нутгийн Бхубанешвар хотод өнгөрсөн амралтын өдөр болсон хоккейн ДАШТ-д Герман түрүүлжээ. Тус улсын баг Пакистаны багийг 2-0 оноогоор хожсон байна.

Герман болон дэлхийн гурван удаагийн аварга Пакистаны хооронд болсон аваргын төлөөх тоглолтын 18 дахь минутад Кристофер Уэсли, 56 дахь минутад Флориан Фукс хаалганд бөмбөг оруулснаар европын аваргууд 2007 оноос хойш анх удаа хоккейн дэлхийн аварга болжээ.

Энэтхэгтэй хийсэн хагас шигшээгийн тоглолтын үеэр хоёр тоглогч нь зохисгүй зан авир гаргаснаар аваргын төлөө тоглолтод оролцох эрхээ хасуулсан нь Пакистаны багийн тоглолтод сөргөөр нөлөөлсөн бололтой. Пакистанчуудын үйлдэл бүрийг Германы багийнхан сайн хааж, тоглосон байна.

Харин талбайн эзэн Энэтхэг хоккейн ДАШТ-ий хүрэл медалийн төлөөх тоглолтод Австралид 1-2 оноогоор хожигдсоноор медалийн тавцанд гарч чадаагүй ажээ.

Г.Доржханд

Эх сурвалж: