sonin.mn

Мэргэжлийн сумогийн 68 дахь их аварга, Монгол улсын хөдөлмөрийн баатар Д.Дагвадорж Лондон хотноо Оюунлаг Оршихуй цуврал уулзалтад оролцохоор болжээ.

Тэрээр, эрүүл байх туйлын чухал. Би зүгээр “эх орондоо хайртай” гэж цээжээ балбахад дургүй. Бүгд л эх орондоо хайртай. “Бурхан даах чинээгээр нь ачаа өгч байдаг” гэж сонсож байсан юм. Үүнийг би лавтай гэж итгэдэг. Ачаагаа мэдэр, эрүүл байцгаа. Үүний тулд өөртөө зориулах цаг гаргаж сурцгаа гэж хэлмээр байна гэсэн юм.

Уулзалтаар сумо болон  их спортын талаар ярилцах юм байна. Мөн аварга өөрийн гарын бэлгээ 3-5 хүнд гардуулах аж. Уулзалт маргааш тус улсын ЭСЯ-нд болно.

Ж.Болор

Эх сурвалж: