sonin.mn

СӨҮЛ. /ITAR-TASS/. 2018 оны өвлийн олимпын тоглолт болон паралимпын наадмын бүх тэмцээнийг төлөвлөж байсны дагуу Өмнөд Солонгост явуулна гэж Пхенчханы олимпын наадмыг зохион байгуулах хорооны дарга Чхо Ян Хо мэдээлжээ.

Олимпын наадмын тэмцээнүүдийн заримыг өөр оронд шилжүүлэх асуудлыг хэлэлцэх зорилгоор "Пхенчхан-2018" өвлийн олимпын тоглолтыг зохион байгуулах хорооны гишүүдтэй уулзахаар төлөвлөж буйгаа Олон улсын олимпын хорооны /ОУОХ/ ерөнхийлөгч Томас Бах Монакод болсон 127 дугаар чуулга уулзалтын үеэр тус байгууллагыг 2020 он хүртэл хөгжүүлэх шинэ стратегийг баталсны дараа мэдэгдсэн байна.

ОУОХ-ны чуулганы үеэр олимпын тоглолтыг зохион байгуулах хүсэлтэй орнуудын мэдүүлэг өгөх үйл явцын шинэ хэм хэмжээг баталжээ. Шинэ журмын дагуу тэмцээний хэсгийг зөвхөн өөр хотуудад төдийгүй хөрш орнуудад зохион байгуулж болно. Өмнөд Солонгос чарганы спортын төрөл болох бобслей, скелетоны тэмцээнийг Японы Нагано хотод шилжүүлэн энэ эрхийг ашиглахаар төлөвлөж байна гэдэг мэдээлэл хэвлэлүүдэд урьд нь гарсан боловч энэ мэдээллийг няцаажээ.

Д.Жаргал

Эх сурвалж: