sonin.mn

РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /Xinhua/. Бразилын домогт хөл бөмбөгчин Пеле эмнэлэгт дахин хэвтжээ. Тэрбээр шээсний замын халдварын эмчилгээ хийлгэж байгаа аж.

74 настай алдарт хөл бөмбөгчний биеийн байдал тогтвортой байгаа гэж Сан-Паулогийн Альберт Эйнштений нэрэмжит эмнэлэг мэдэгдэв.

Гэхдээ ДАШТ-ий гурван удаагийн аварга хэзээ эмнэлгээс гарах нь тодорхой бус байна. Пеле тус эмнэлэгт бөөрний чулуугаа авахуулах мэс засалд орсныхоо дараа энэ сарын 13-нд гарч байсан юм.

Г.Доржханд

Эх сурвалж: