sonin.mn

Монгол эр хvн, монгол морь хоёрын тэсвэр тэвчээр, эр зоригийг шалгасан 188 хоногийн их аялал өндөрлөж, монголын сайхан орноо нар зөв тойрсон морьтон эрчvvд нийслэл хотдоо ирцгээлээ. МУБИС-ийн Байгалийн ухааны сургуулийн Газарзvйн багш-Аялал жуулчлалын менежерийн ангийн оюутан Н.Ганзориг, М.Батчулуун, Ц.Даваахvv нартай гэрэл зурагчин Ч.Ганболд, ЕТV-ийн зураглаач Д.Нацагдоо нар энэ тvvхэн аялалд нэг баг болон оролцсон бөгөөд энэхvv “Морьтон Монгол” төслийг Монголын жvдо бөхийн холбооны ерөнхийлөгч, УИХ-ын гишvvн Х.Баттулга санхvvжvvлснээр ийнхvv нэр төртэй өндөрлөлөө. Ингээд “Морьтон Монгол” аялалын багийн гишvvн Н.Ганзоригтой хийсэн ярилцлагыг хvргэж байна.

-Аян замдаа алжаалгvй сайн явж ирэв vv. Миний дvv өөрийгөө манай уншигчдад танилцуулахгvй юу?

-За баярлалаа. Нийтдээ 188 хоног vргэлжилж, 10394 км замыг Монгол адууны тэсвэр хатуужил, гайхам­шиг­тай туулах чадварын хvчээр даван гарсан “Морьтон Монгол” аялал маань бидний хувьд эр зориг, авхаалж самбаа шалгасан vнэхээр дурсгалтай сайхан vйл явдал боллоо.

Намайг Наянтайн Ганзориг гэдэг. Би Булган аймгийн Баян-Агт суманд төрсөн, одоо МУБИС-ийн Байгалийн ухааны сургуул­ийн Газарзvйн багш-Аялал жуулчлалын дөрөвдvгээр курст сурдаг. Аав ээжээсээ гурвуул буюу айлын гурван хvvгийн бага нь байгаа юм. Нэг ах маань хөдөө малчин, нөгөө ах Улаанбаатарт тvvх нийгэм судлалын багшаар ажилладаг.

-“Морьтон Монгол” аялалыг анх хэн санаачилж, ажил хэрэг болгоход ямар газрууд туслалцаа дэмжлэг vзvvлсэн бэ?

-Анх бид гурав хоёрдугаар курст байхаасаа эхлээд л энэ аялалын тухай мөрөөдөн ярилцаж эхэлсэн юм. Юуны төлөө Газарзvйн багш-Аялал жуулчлалын менежерийн мэргэжил эзэмшиж байгаа билээ, эх сайхан Монгол орноо нар бvтэн тойрон аялах юмсан гэдэг хvсэл, мөрөөдөл бид гурвыг цаг ямагт урагш нь даллан дуудаж байсан.

Бидний гаргасан саналыг Монголын спорт­ын сэтгvvлч­дийн хол­бооны удирдах зөвлөлийн гишvvн, жvдо бөхийн холбооны дэд ерөнхийлөгч Ч.Ганбат ах анхлан дэмжсэнээр аялалаа эхэлсэн.

Удалгvй Ч.Ганбат ахын санаачилгаар “Морьтон залуу” төрийн бус байгууллага байгуулагдаж, “Морьтон Монгол” төслийг хэрэгжvvлэхэд УИХ-ын гишvvн, Монголын жvдо бөхийн холбооны ерөн­хийлөгч Х.Баттулга ах санхvvгийн дэмжлэг vзvvлснээр бид ийнхvv эх орноо нар бvтэн тойрч, залуу насныхаа гэгээн сайхан мөрөөдлийнхөө эхлэлийг нэр төртэй биелvvлээд ирсэндээ vнэхээр сэтгэл хангалуун байгаа.

-Аялалаа хэзээ, хаанаас эхэлж хаана барианд орсон талаарх асуултаар гол яриандаа орох уу?

-Тэгье, тэгье. “Морьтон Монгол” аялал маань өнгөрсөн тавдугаар сарын 15-ны билэгт сайн өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь Овоотын отрядаас эхэлж Монгол Улсын дархан хил дагуух 15 аймгийн 89 сумаар дамжин vргэлжилж, нийтдээ 10394 км зам туулаад аялал эхэлсэн Овоотын отрядад урт аянаа отголсон.

Манай аялалын багт М.Батчулуун, Ц.Даваахvv бид гурваас гадна гэрэл зурагчин Ч.Ганболд, ЕТV телевизийн зураглаач Д.Нацагдоо нарын таван хvний бvрэлдэхvvнтэйгээр аялсан. Зургаан сар хагасын хугацаанд дан мориор явсан энэ аялал маань ямартай ч Монголдоо анхдагч гэдэгт итгэлтэй байна.

Дэлхийд иймэрхvv аялал ганц хоёр бvртгэгдсэн байдаг гэсэн. Зургаан сар хагас vргэлжилсэн аялал маань өнгөрсөн 22-нд Тэрэлжид албан ёсны хаалтаа хийсэн.

-Өмнийн шаргал говиос эхэлсэн аялал нар зөв эргэсээр Монгол нутгаа бvтэн тойрчээ. Хангай, говь хосолсон энэ олон мянган км замаас хамгийн их сэтгэлд чинь хоногшин vлдсэн, та бvхний цээжинд одоо ч хадгалаастай яваа дурсгалтай газар орон, аялал чухам хаана тохиосон бэ?

-Дэл­хийн бөмбөр­цөг дээр оршиж байгаа 200 гаруй орноос газар нутгийн хэмжээгээр 17-д эрэмбэлэгддэг Монгол эх орон маань vнэхээр vзээд, хараад ханашгvй яасан өргөн уудам, ямар ч их баялагтай, байгалийн vзэсгэлэн бvрдсэн нутаг юм бэ гэж очсон газар бvртээ гайхан дуу алдсаар яваад аялалаа дуусгалаа.

Vнэхээр vгээр илэрхийлэхийн аргагvй vлгэр домогт л гардаг байх гэмээр хачин сайхан байгальтай газар маш олон тааралдсан. Жишээ нь Хөвсгөлийн алдарт тайгыг туулахын тулд, ер нь Хөвсгөл аймгийн нутгаар бvтэн сар аялан явлаа. Vнэхээр ямар vзэсгэлэнтэй сайхан байгальтай юм бэ.

Тvvнээс гадна машин байтугай, мориор туулахад хэцvv, vнэхээрийн байгалийн хvнд хэцvv, аялагч хvнээс ихээхэн тэсвэр тэвчээр шаардсан маршрутыг тэнд л vзлээ. Зөвхөн “GPS” буюу зам заагчын туслалцаатайгаар морин харгуй даган бvтэн өдөржин явах vе ч тохиолдож байлаа. Хvнс дуусчихаад, дээд тал нь гурав хоног зөвхөн ус уугаад л яваад байсан vе ч бий.

-Зуны эхэн сар, ялангуяа энэ жилийн их борооны vеэр хаана явж байсан бэ. Vргэлжлэн орох бороотой таарсан л байлгvй?

-Тааралгvй яах вэ. Ялангуяа энэ зун бороо хур элбэгтэй, Монгол орон даяар дэлгэр сайхан зун болсон нь бидний аялалыг улам сонирхолтой болгосноос гадна хааяа нэг vргэлжлэн орсон хоёр, гурван хоногийн бороонд бага зэрэг зутарч явснаа ч нуухгvй ээ.

Vргэлжлэн орсон их борооны vеэр шөнөжингөө морьдоо манаж хоноцгоож байсан учир цув нэвт норж, нойтон хувцастай аялалаа vргэлжлvvлэх тохиолдол олон тохиолдож байсан. Хамгийн гол нь морин аялалд урьдчилан тооцоолоогvй хvндрэл, бэрхшээл олон тохиолдож байсан нь одоо эргээд бодоход улам илvv амттай, амьд сонирхолтой болсон санагдаж байна.

-Мэдээж дан мориор 188 хоног аялан явахад хамгийн гол нь сайн агт морьдтой байж л энэ урт замыг туулна шvv дээ. Замдаа морьдоо хэдэн удаа юулэв, урт аяны замд шалгаран тодорсон сайн агт морьд байгаа л байх даа?

-Мэдээж энэ урт аяны ард гарчихаад одоо эргээд бодож байхад Монгол агт морьд гэдэг ямар агуу хvч тэнхээтэй, туулах чадвар сайтай, тэсвэр хатуужилтай юм бэ гэдгийг өөрийн биеэр туулж мэдэрлээ. Их эзэн Чингис хаан ХIII зуунд дэлхийн талыг тэгшитгэн захирахдаа ийм л сайхан аргамаг хvлэг морьдынхоо хvч, чадлаар тэр агуу их vйл хэргийг гvйцэлдvvлсэн байж таарна.

Бид энэ 10394 км камыг туулахдаа дундаа 88 морь сэлгэж унасан. Анх 13 морьтой гараад барианд орохдоо 15 морьтой байсан. Тэрэн дундаас Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат Жvгдэрийн Энхболд гэж хvний унаган адуу “Монгол буурал” маань эх орноо ганцаархнаа нар бvтэн тойроод бидэнтэй хамт барианд орсон.

Энэ “Монгол буурал” морь маань Монгол морины тэсвэр тэвчээр, эзэндээ хэзээ ч итгэлтэй, ямар ч vед явган хаяхгvй гайхамшигтай найдвартай чанарын дээд илэрхийлэл болж бидний хайр хvндлэлийг хvлээсэн, аргамаг сайхан хvлэг юм.

Энэ морь ганц удаа ч туурай нь улдсангvй, эцэж суусангvй, нуруугаа аваагvй. Бид “Монгол буурал” хэмээх энэ сайхан хvлэг морио алдаршуулах vvднээс зохих газруудад нь хандаад байгаа.

-Энэ олон мянган км замыг туулахын тулд очсон аймаг, сум бvрээсээ морьдоо сольж байсан нь тодорхой. Ер нь ажиглаж байхад аль аймгийн морьд илvv туулах чадвар сайтай ч юм уу, товир сайхан биетэй байв. Ялгаа анзаарагдсан уу?

-Нийт аялалд оролцсон морьдыг туулсан замаар нь эхний 10 байр шалгаруулахад тэдэн дунд Говь-Алтай аймгийн гурван морь орсон байна лээ. Харин Ховдоос хоёр морь орсон байсан.

Тэгэхээр баруун аймгууд тэр дундаа Говь-Алтай, Ховд чигийн морьд бахим намхан ч илvv их тэвчээртэй, туулах чадвар сайтай нь унаж яваа бидэнд ч ажиглагдаж байсан. Ер нь Алтай чигийн морьд амархан улддаггvй, уулын замд илvv явж сурсан, ер нь л арай өөр юм билээ.

Тэр зvгийн морьд доод тал нь 3000 км зам туулсан шvv. Тvvнээс гадна говийн хvмvvс, Алтай нутгийнхан яах аргагvй сvv шиг сайхан сэтгэлтэй хvмvvс байдаг юм билээ.

Ялангуяа Говь-Алтайнхан бол том том хамартай, хvрэн бор хvмvvс байсхийгээд л “Хvvхдvvд минь ядарч яваа. Алив амар, сайн ид” гээд л vнэхээр зочломтгой, сайхан ард тvмэн байна лээ. Тэдний тэр сайхан сэтгэл одоо ч зvрхэн дотор халуу төөнvvлсээр л явна.

-Монгол орны баруун, зvvн аймгуудын морьд биеийн ерөнхий хэлбэр галбир, том жижгээрээ ялгаа ихтэй байна уу. Харьцуулан дvгнэлт хийж vзсэн vv?

-Харин тийм юм билээ. Эхэндээ анзаараагvй бол сvvлдээ яах аргагvй анзаарагдаж байсан шvv. Алтай, говь чигийн морьд ерөнхийдөө намхавтар, бахим биетэй бол Хэнтий, Сvхбаатар тийшээ арай л зэгзгэр, хөл шилбэ нарийнтай, арай л уран хийцтэй гэх юм уу даа, нэг тийм жаахан ялгаатай юм билээ. Харин Увсын Тэсийн адуу онцгой бие томтой юм байна лээ.

Хойноос ОХУ-аас морьд оруулж ирээд цусыг нь сэлбэдэг байх л даа. Тvvнээс гадна Дорнод, Сэлэнгэ аймагт ч адуугаа сайжруулахын тулд эрлийжлvvлэх, цус сэлбэх ажиллагаа хийгдэж байгаа нь анзаарагдаж байсан. Багаасаа морь малтай ойр байсны хувьд морьдынхоо цусыг сэлбэж, сайжруулж байгааг миний хувьд их зөв зvйтэй ажил л гэж бодож явдаг.

-Одоо ч байнга бодогддог хамгийн дурсгалтай, баяр хөөртэй угтан авалт, vдэн мордуулалт аль аймаг, ямар суманд болсон бол. Мэдээж очсон газар бvр л элгэсэг халуунаар угтан авч, vдэн гаргаж байсан нь тодорхой. Гэхдээ онцолж хэлэх нь хаанах байсан бэ?

-Одоо ерөнхийдөө хөдөөгvvр ийм олуулаа морь унаж, эдлэх нь нэлээн ховор болчихсон юм байна. Ерөөсөө л урдаас орж ирсэн дуу чимээ ихтэй мотоцикл, бага оврын машин унадаг болчихжээ. Хөдөөний нарийхан зам дээр хоёр мотоцикл шvргэлцээд уначихсан байхтай ч таарал­даж л явлаа.

Харамсалтай нь манай хөдөөнийхөн энэ сайхан морь, малныхаа соёлоос нэлээн хөндийрч байгаа дvр зураг газар сайгvй тааралдаж явлаа. Тийм болохоор бид тавыг очсон газар болгонд их сонирхож, тэр хэрээр ч хvмvvс амархан цуглаж байсан.

Бас манай аялалын талаар сурталчилгаа сайн хийгдсэн болохоор Монгол орныхоо өнцөг буланд яваад очиход л угтан авч чадлаараа тусалж дэмжин, дайлж цайлж байсан. Бvх л газар маш сайхан хvлээн авч, vдэн гаргаж байсан.

Тэдэн дундаас онцолвол Ховд аймгийн гурван сум бараг л бvгдээрээ эрвийх дэрвийхээрээ хөдлөх шиг болсон шvv. Манай баруун Монголын ард тvмний хvн хvндлэх, дайлж цайлах ёсон, идээ умдааных нь амттай гэдэг vнэхээр гайхамшигтай гэхээс өөр vг орж ирэхгvй байна. Ховд аймгийн хаана ч очсон баруун Монгол тvмний vндэсний дуу бvжиг, биелгээ, хөөмий, татлага гээд биширмээр сайхан юм билээ.

Ёстой л найман настай балчираас 80 настай буурал нь хvртэл бийгээн бийлж, хөөмийгөө хөөмийлж татлагаа татаж бидэнд дуу хуураа өргөсөн. Төв халхууд хавсай, ул боовоор дайлж байсан бол баруун монголчууд мушгиа нарийн боов, хачин амттай өтгөн шаргал цайгаар дайлж байсан. Ялангуяа тэр сайхан цай нь муухан хоолноос дээр санагдаж байсан шvv.

-Энэ зун бvх л нутгаар зуншлага сайхан байсан нь танай аялалын багт тааламжтай сайхан байв уу?

-Тэгэлгvй яах вэ. Бороо хур элбэгтэй, хачин сайхан зунаар эх орноо нар бvтэн тойрсныгоо их хувь тохиол гэж бэлэгшээж яваа. Харин хавар Өмнөговь аймгийн Гурвантэс сумаас аялалаа эхэлж байхад л жаахан хэцvvхэн байсан.

Говийн эмзэг хөрсийг нvvрсний том тэрэгнvvдийн дугуй vнэхээр тамтаг болгосон юм билээ. Тэгээд ямар ч хөрсгvй болчихсон болохоор зvгээр л нvvр нvдгvй улаан тоос, шороо пурхийгээд тун хэцvv байсныг мартахын аргагvй. Ялангуяа Гурвантэс суманд сvvлийн гурван жил цас гэхээр юм ороогvй, харын зуд болсон учир хавар vнэхээр хэцvv болдог юм байна лээ.

Газар нутаг нь тийм хэцvv болчихсон учир айлууд нь бvгдээрээ шахуу нvvгээд явчихсан байсан. Хэчнээн газрын хөрсөн дор алт, эрдэнэс байгаад ч нутаг орон нь эзгvй, хvн мал нь дайжаад явчихаар их гунигтай, сэтгэл эмзэглэмээр дvр зураг харагдаж байсан нь одоо ч тодхон санагдаж байна. Бусад газар бол сайхан байсан шvv.

-Дайраад гарсан аймаг орон нутаг, сумдын Засаг дарга нар чадлаараа л хvлээж авч байсан байх. Мөн тэдний дундаас хамгийн их сэтгэл гарган уналгын морьд, за тэгээд сэтгэл санаа, санхvvгийн дэмжлэг туслалцаа vзvvлсэн нь аль аймаг, сумын дарга байв даа?

-Онцлоод хэлчих­вэл зарим нь гомдчих байлгvй дээ. Ер нь манай монголчуудын хvнлэг сайхан сэтгэл хөдөө л vлдэж хоцорсон байна. Хаана л яваад очно идээ, цайгаа бариад л утгаж байсан.

Бид аялалынхаа явцад Сэлэнгэ, Увс, Баян-Өлгий аймгуудын төвөөр л дайраад гарсан. Тэдний дотроос Сэлэнгэ аймгийн төвийнхөн бидэнд vнэхээр сайхан сэтгэл гаргасан. Бидний морьд ихэнх нь бараг зогсох шахаад vнэхээр ядарчихсан байсан юм. Тэр vед Сэлэнгэ аймгийн “Буган халиун ажнай” морин спорт уяачдын холбооныхон биднийг хvлээн авч уулзаад долоон сайхан агт морь бэлэглэсэн.

Бараг сум бvрийн төлөөлөл орсон тэр сайхан долоон агт морь бидний аялалд маш их тус дэм болсон. Яах аргагvй шилмэл агт морьдоо бидэнд харамгvй бэлэглэсэн Сэлэнгэ аймгийн уяачдын холбооныхондоо дахин баярласнаа илэрхийлье.

-Өмсөж явсан дээл хувцас, гуталнуудаа хэдэн удаа сольсон бэ?

-Гурван гутал элээсэн шvv. Анх монгол гуталтай эхэлсэн л дээ. Тэгсэн чинь монгол гутал халуудаад байхаар нь зун нь орос бакиалтай голдуу явсан. Намар болонгуут өөр нэг тvрийтэй герман гуталтай яваад байсан.

Барианд орохынхоо өмнөхөн монгол гутлаа сольж өмсөөд л замаа дуусгалаа. Дээлний хувьд “Ариунаа Сури” гээд загварын агентлагийнхны хийж өгсөн дээлийг эхэндээ өмссөн. Тэгээд борооны vеэр гэрээсээ арай зузаан дээлнvvд авч ирvvлж өмссөн.

Дараа нь Дорнод аймгийн Баян-Уул сумаас манай багийн гишvvн Ц.Даваахvvгийн маань гэр бvл бидэнд дээл хийж өгснөөр аялалаа дуустал нь өмслөө. Гурван гутал, гурван дээл сэлгээд л барианд орлоо доо.

-Аялж явахдаа төрсөн гэрээрээ орж тухалж чадсан уу. Ер нь нутгийнхаа захаар өнгөрсөн vv?

-За даа ер нь амжаагvй шvv. Харин Дорнод аймгийн Баян-Уул сум яах аргагvй бидний аялалын маршруттай давхцаж байсан учир Ц.Даваахvvгийндээ очиж, тухлаад мордсон. Бас Хөвсгөл аймгийн Тариалан суманд явж байхад манай гэрийнхэн 100 гаруй км-ын цаанаас зорин ирж уулзалдсан юм байна.

-Одоо ч Монгол орны хаана л бол хаана гар утас барьдаг болохоор аялж явахад нэг бодлын их амар болжээ. Гэхдээ зарим газар сvлжээ тасрах юм гарч байсан нь тодорхой. Тэр vед яаж аргалж байв?

-Сvл­жээгvй газар таарал­даж байсан. Жишээ нь Баянхонгор аймгийн Баян-Өндөр, Шинэжинст сумууд ганцхан юнительтэй, тэр нь цагаар ажилладаг юм билээ. Тэр ч байтугай цахилгаан нь орой 20:00-23:00 цаг хvртэл асдаг юм байна лээ. Тиймэрхvv асуудал их тулгарч байсан. Гэхдээ тэр бол хvндрэл биш л дээ.

-Газрын зураг, компос зэргийг жинхэнэ утгаар нь хэрэглэж сурсан уу. Гэхдээ аялал жуулчлалын менежерийн төгсөх курсийн оюутнууд учир урьд нь сурчихсан байсан уу?

-Тэр талаар асуудал байх­гvй. Анх аялалд гарахаас өмнө явах газруудынхаа марш­рутыг маш нарийвчлал­тай гаргачихсан байсан. Хоноглох газар, худаг ус, тэр ч байтугай айлын өвөлжөө, хаваржааг хvртэл зарим газарт урьдчилан тооцоолсон. Явах маршрутаа “GPS” дээр суулгачихсан болохоор тэнд ямар нэгэн хvндрэл гараагvй гэж хэлж болно. Ганц, хоёр удаа л ялигvй замаасаа гажиж бага зэрэг төөрсөн юм байна.

Төв аймгийн Мөнгөн морьт суманд Бурхан халдун уулан дээр гарчихаад цаашаа Батширээт сум руу явахдаа Балтын даваагаар давах ёстой байтал арай намханаар нь давтал голын эхэн, намаг балчиг руу орчихсон. Тэгээд орой болчихоод буух гэтэл маш том хад цохиотой, морь явах аргагvй болчихсон. Модноос гарахаар намаг руу орчих гээд.

Тэгээд шөнийн хагас явж байж уулын эгц налуу дээр гал тvлэн, морьдоо манаад vvр цайлгаж байсан. Тэнд чоно vнэхээр элбэгтэй юм билээ. Бvр яг хажууханд ирж улиад бас л эвгvй юм билээ. Морьдын хамар тачигнаж, туурайгаараа газар цавчаад л. Бид бие хамгаалах зэвсэг хутганаас өөр юмгvй явсан болохоор олон чоно гэнэт дайраад ороод ирвэл эвгvй л юм билээ.

-Нэг хvн ойролцоогоор хэдэн кг ачаатай явсан бэ?

-Анх гараанаас гарахдаа морин аяллын туршлага дутагдаж арай их ачаатай гарсан байсан. Тэр vед бvгдээрээ нэг том, нэг жижиг багцтай гарч байсан. Тэр нь нийлээд ойролцоогоор 40-50 кг болж байсан байх. Хөтөлгөө морин дээрээ том ачаагаа ачаад жижгийг нь унасан морин дээрээ бөхлөөд л явдаг байлаа.

Сvvлдээ хоёрхон ээлжийн хувцастай vлдээд бусдыг нь буцаасан. Идэх юмны тухайд дан борцтой явсан болохоор нэг их асуудал vvсээгvй. Борц гэдэг аргагvй л нvvдэлчин Монголчуудын жинхэнэ шалгарсан хоол гэдгийг амь, амьдралаараа ойлгосон. Явсаар байгаад бид тавын бvх ачаа хоёрхон морин дээр багтдаг болчихсон. Тэгээд ойрхон таарсан сумаас хөнгөн шингэн хоол хvнс цуглуулаад л явдаг болсон.

Бvр сvvлдээ өглөө ачсан ачаа ер сулрахгvй, ойчно гэдгийг ч мартсан. Аялалын явцад ядаж л ачаагаа морин дээрээ хөдөлгөөнгvй бат, бэх уяад сурчихаж байгаа юм. Ер нь амьдралын бас нэгэн их сургуулийг энэ 188 хоногт төгсөөд ирлээ.

-Анх аялалд гарахад хэдэн кг жинтэй байсан бэ. Одоо хэдэн кг хасагдсан бол?    

-Хvмvvс яг тань шиг асуугаад байх юм. Энэ vнэхээр гайхалтай. Урьд нь аялагч Батзориг 2012 онд Монгол орноо машинаар тойрон аялсан юм билээ. Тэр vед 14000 км зам туулсан гэсэн. Тэгэхэд жолооч нь 10 гаруй кг турсан гэж ярьж байхыг сонссон.

Харин миний хувьд анх замд гарахад 82 кг-тай байсан бол одоо 95 кг-тай болчихсон байна лээ. Монгол хvн морин дээрээ явахад турах биш таргалдаг юм байна. Тэр ч байтугай бvх бие тавирч булчин шөрмөс чангараад өндөр болдог юм байна.

Лав л миний өндөр 2-3 см нэмэгдсэн л байгаа. Бидний өвөг дээдэс “Мориноосоо буулгvй ертөнцийн талыг эзлэх амархан, харин мориноосоо буугаад төрийг төвхнvvлэх амаргvй” гэж ямар айхтар сvрхий сургааль айлдсаны учрыг өөрийнхөө биеэр туулсны дараа л маш сайн ойлгож байна. Монгол хvн морьтойгоо хамт байвал л жинхэнээрээ өлчиржиж, бие нь эрvvл, ухаан санаа нь ч сэргэлэн жавхаатай байх юм байна.

-Энэ аяллаас чамд хамгийн гол нь юу vлдэв. Ямар зvйлийг хамгийн сайн ухаарч, ойлгож авав даа?

-Бид ямар их аз заяагаар ийм сайхан эх орын эзэн нь болж төрөв өө гэсэн омогшил, бахархал одоо ч цээжинд минь дvрэлзэж байна. Ямар их хувь заяагаар хаа байсан тэр Африк, Иран, Иракт хvн болоод төрчихсөнгvй вэ.

Морио унаж давхиж байгаад эмээлээ дэрлээд, одод тэнгэрийн дор унтаад өгөхөд айх аюул, тvгших зовлон морьтой Монгол хvнд л лав алга. Хамгийн эхлээд энэ сайхан Монгол орноо нар зөв тойрч чаддаггvй юм гэхэд Дорнодын их тал, Хөвсгөлийн тайга, өмнийн шаргал говьд заавал очиж vзээрэй гэж танай сонины нийт уншигчдад хvсч байна.

Талын бяцхан толгой дээр ургахын улаан нарыг морины нуруун дээрээс харах шиг тэнгэрлэг сайхан учрал, хувь тавилан ертөцөд өөр байдаг ч юм уу, vгvй ч юм уу мэдэхгvй. Бид vнэхээр ямар сайхан эх орны эзэд нь болсон, азтай, хийморьтой ард тvмэн бэ.

Эх сурвалж: