sonin.mn

Энэ удаагийн дугаартаа М.Ган-Очир гэдэг чөлөөт уран бүтээлч бүсгүйтэй ярилцлаа. Тэрээр хувиараа зураг зураад арав гаруй жил болж байгаа бөгөөд ирэх арванхоёрдугаар сарын 05-07-ны өдрүүдэд өөрийн бие даасан үзэсгэлэнгээ гаргах юм байна

-Удахгүй болох үзэсгэлэнгийнхээ тухай яриач?

-Энэ миний гурав дахь үзэсгэлэн. Өмнө нь 2009 онд “Ассогd" хэмээх анхны үзэсгэлэнгээ гаргаж байлаа. Дараа нь 2011 онд ‘‘Агаар’’ гэдэг үзэсгэлэнгээ гаргасан.

Харин энэ удаагийн үзэсгэлэн маань “Masterpiece solution art" нэртэй. Олон нийтэд төдийгүй зураачид ч, орчин үеийн уран зургийн боловсролд нэмэр болохуйц үзэсгэлэн гаргах зорилготойгоор бэлтгэлээ хангаад дуусч байна даа.

-Энэ удаагийн үзэсгэлэнгийн онцлог юу вэ?

-Нийтээрээ ижилхэн пальто өмсч, бүсгүйчүудийн үсний засалт хэвлэчихсэн юм шиг ижилхэн байдаг цаг үе улиран одоод нэгэн зууныг алгасаад байна шүү дээ. Гэтэл хуучны дарга нарынх шиг хешинге сэтгэлгээ урлаг уран сайханд байсан хэвээрээ л байна.

Гол нь би энэ үзэсгэлэнгээрээ нэгэн хэвийн баригдмал терх байдлыг арилгаж new abstraction contemporary буюу орчин үеийн хийсвэр зургийн өнгө аяс гэж юу болохыг мэдрүүлэхээс гадна тухайн хийсвэр зургаараа өөрийнхөө дотоод ертөнц мөн чанарыг мэдрүүлэхийг зорьж байгаа.

Өнөөгийн залуусыг ажаад байхад хувцсаа сольж, машин унаж, утаснаасаа fасеbоок, twitter үзсэн хуучин хүү хэвээр л байгаад байна. Гоё шилэн оффист Zага, Нugо, Виrbеrrу брендээр гангарч байгаа хүн өрөөгөөрөө дүүрэн уул усны зураг өлгөчихсөн байх тохиолдол цөөнгүй байдаг нь тухайн хүний боловсролын үнэлэмжийг унагаад зогсохгүй урлагийг нарийн мэдэрч ойлгох байдал дээр ч саад тотгор болж байна шүү дээ.

Энэхүү үзэсгэлэнгээрээ энэ мэт хоцрогдсон хуучинсаг сэтгэлгээг арилгаж, дүрслэл хийгээд сэтгэлгээний өвөрмөц хэв маягийг харуулахыг зорьж байгаа юм.

-Та зурсан зургандаа зориулж шүлэг бичдэг гэсэн?

-Би өөрийнхөө зурсан зарим зурагт нэр өгдөггүй, шууд шүлгээр нэр болон утга санааг нь давхар илэрхийлдэг. Хоорондоо залгаатай хоёр өөр тийш харсан хүний тэргүүнээр хүний дотоод сэтгэлийн шаналал ганцаардлыг илэрхийлсэн зураг байдаг юм. Түүндээ би ийм шүлэг бичиж байсан.
“Хаашаа ч юм бэ гүймээр байна
Хамаг чадлаараа хашгирмаар байна
Нулимсаа дуустал уйлмаар байна
Сэтгэлээ уудалтал ярьмаар байна” гэж. Удахгүй гарах үзэсгэлэнд ч иймэрхүү шүлгээр нэрлэж, тайлбар өгсөн зургууд тавигдана. Ер нь би зураг зурахаас гадна шүлэг бичих их сонирхолтой.

-Таны зургуудыг ажаад байхад их өвөрмөц хэв маягаар зурдаг хүн юм шиг санагдлаа. Энэ төрлийн зураг нь ямар урсгал чиглэлд хамаарагдах вэ?

-Би голдуу акрелик будгаар өөрийнхөө бүтээлийг туурвидаг. Миний зураг орчин үеийн зургийн төрөл жанр болох new abstraction contemporary буюу үгчлэн орчуулвал шинэ үеийн хийсвэрлэл гэсэн утгатай л даа. Хүний сэтгэлийн нууцлагдмал, нарийн нандин зүйл, дотоод ертөнцийг уран зураг хэлбэрээр буулгадаг гэж ойлгож болно.

-Анх ямар тохиолоор уран зурагт татагдах болов?

-Тавдугаар ангиасаа зургийн урлагийг сонирхож, 2003 онд Дүрслэх урлагийн сургуульд ороод таван жил суралцаж төгссөн. Түүнээс хойш дахиад тав гаруй жил зураг зурж байна. Анх мундаг зүураачдын гоё гоё зургийг хараад ингэж зурдаг болох юмсан гэсэн хүсэл маань энэ урлаг руу хөтөлсөн дөө.

-Уралдаан тэмцээнээс шагнал авч байв уу?

-Миний хувьд нэг их тэмцээн уралдаанд орж байгаагүй. Орчин үеийн уран зураг өрсөлдөөн дээр хөгжиж байгаа ч би хүнээс илүү гарах юмсан гэж бодож зураг зурдаггүй.

Яахав миний зураг Солонгос, Япон, Гeрман гэх зэрэг орнуудад өндөр үнээр зарагдаж байсан. Энэ маань л миний хувьд амжилт гэж боддог доо. Мэдээж хүнд том мөрөедөл бий. Дуучин хүн гаргаж чадахгүй байгаа ая эгшгээ гаргах гэж дуулдаг шиг би ч гэсэн цаашид аль болох шинэ содон шийдлээр зургаа зурахыг бодно.

-Яагаад заавал иймэрхүү арга хэлбэрээр дагнаж зурах болов. Далд утга санаа илэрхийлсэн зургийг хүмүүс хэр ойлгож, сонирхож байна?

-Зургийн энэ урсгалыг ойлгохгүй хүн баахан будаг асгаж, хольж хутгаад ойлгомжгүй зураг зурлаа гэж шүүмжилж л байдаг юм. Өнөөдөр би өөрийнхөе эрх ашгийг бодоод зүгээр морь юмуу уул зураад, түүнийгээ зараад амьдарвал надад хэрэгтэй л дээ.

Гэвч уран бүтээлч хүн үргэлж том зүйл рүү тэмүүлж, хегжиж явах шаардлагатай байдаг тул энэ чиглэлд хүч хөрөнгө зарж ажиллаад байгаа юм. Ер нь аль ч уран бүтээл хөгжихийн тулд урагшаа тэмүүлж явдаг зүй тогтол байдаг шүү дээ.

Тиймээс би морь зуръя гэж хүссэн ч чадахгүй байгаа юм. Нөгөө талаас ингэж их хүч нерв, оюун ухаан зарж хийсэн бүтээлүүд маань надад маш их таашаал кайфыг мэдрүүлдэг.

Сүүлийн үед оюутан залуус энэ төрлийн уран бүтээлийг их сонирхож байна. Орчин цагт хүмүүсийн оюуны бүтээлийг үнэлэх үнэлэмж дээшилж, оюун ухаандаа хөрөнгө оруулалт хийхийг их эрмэлзэх болсон байна. Энэ утгаараа манай залуусын сэтгэлгээ их хөгжиж байгаа юм.

-Ингэж олон жил зургаар хичээллэж байхад шантрах үе байв уу?

-Байлгүй яахав. Бийр баримааргүй санагдах хэцүү үе байсан. Уран зургийн хамгийн хүнд элементүүдийн нэг болох өнгөний хувирлыг гаргадаг болох гэж би нэлээн зүдэрч байж сурсан шүү.

Харин надтай хамт сурч байсан H.Энхамгалан гэж өнгө ялгаруулах тал дээр төрөлхийн авьяас билэгтэй гэж хэлж болохуйц бүсгүй байлаа.

Тэр өөрийнхөө мэдрэмжээр янз бүрийн өнгө найруулаад дүрсэлж байгаа зургандаа их зохицсон өвөрмөц завсрын өнгөнүүдийг гаргадаг байсан юм. Энэ бүхнээс бодоход авьяас билэг сайн байх тусам зовох зүдрэх асуудал харьцангуй бага гарах юм шиг санагддаг.

-Өнөөдөр манай зураачид дэлхий нийтийн чиг хандлагын хаана нь явна вэ?

-Манай зураачдыг дэлхийд үнэлэх үнэлэмж өндөр шүү дээ. Манай зураачид гадаадын томоохон тэмцээнээс янз бүрийн шагнал авсаар л байгаа. Даанч үүнийг тэр бүр телевиз, радио, сонин, сайтаар мэдээлдэггүй.

Ихэнх хүн мэдэхгүй өнгөрөх нь элбэг. Нийгмийн хөгжлийг дагаад уран зураг орчин үед дээд цэгтээ хүртлээ хөгжиж байна гэж хэлж болно. Уран зургийн төрөл жанр, урсгал чиглэл, зургийн урлаг руу орох хүмүүс ч ихэсч байна. Манай ард түмэн чинь их билэг авьяастай хүмүүс шүү дээ. Зургийн урлаг улам гүнзгийрч хөгжиж байгаа.

Харин бид дэлхийн нийтийн энэ хурдацтай хөгжлөөс хоцорч болохгүй гэж боддог. Манай зураачид хөрөнгө мөнгө, бодлого менежментийн дутагдлаас болж өөрсдийнхөө уран бүтээлийг гадаадын зах зээл дээр борлуулж, өрсөлдөөнд идэвхитэй оруулж чадахгүй байна.

Өнөөдөр олон улсад Хятадын зураачид мундаг сайн гэсэн ойлголт түгээмэл байдаг. Хятадын зураачид сайн гэж үнэлэгдэж байгаа нь засаг төр нь сайн дэмждэг, бодлого менежмэнт сайн хийдэгт байгаа юм.

Тухайлбал, өөрсдийн зураачдыг дэмжиж, уран бүтээлийг нь дэлхийд сурталчлах, зургуудыг нь зах ззэл дээр борлуулах тал дзэр тэд сайн ажилладаг. Түүнээс биш монгол зураачид ур чадвар авьяас билгийн хувьд урд хөршийн зураачдаас илүү л гарна уу гэхээс дутна гэж байхгүй.

-Та зургийн урлагхөгжлийнхөө дээд шатанд яваа гэлээ. Гэтэл уран бүтээл судлаачид өнгөрсөн үеийн Леонардо Да Винчи, Микель Анжело, Рафаэль Санти, Ремберант нар шиг хосгүй уран бүтээл туурвидаг сод хүмүүс гарч ирэхгүй байна гэж яриад байгаа. Өнгөрсөн зуунд хөгжлийнхөө дээд шатанд байсан юм биш үү?

-Тухайн уран бүтээлчдийн зургууд тэр үедээ бол одоогийнх шиг их нэр хүндтэй байгаагүй гэж боддог. Хэдэн зуун жилийн дараа судлагдаад л нэр хүнд нь өсч байгаа юм. Леонардо Да Винчигийн “Мона Лиза" гэхэд эмэгтэй хүний инээмсэглэлийг далд нууцлагдмал илэрхийлсэндээ гол ур чадвар нь байдаг.

Ер нь тухайн үеийн зураачид дүрслэлийн гэхээсээ илүү сэтгэхүйн тал дээр гол шинж чанараа гаргадаг байсан. Өнгөрсөн зууны зураачид үнэхээр гоц авьяас билэгтэй хүмүүс байсныг хүлээн зөвшөөрнө.

Гэхдээ л уран зураг олон зуун жилийн дараа үнэ цэнэ нь нэмэгддэг, нөгөө талаас зургийн урлаг орчин үежих тусмаа дээхнэ үед байгаагүй өвөрмөц шинэ өнгө аясууд уран зурапг бий болдог. Миний хувьд орчин үе болоод өнгөрсөн үе хоёрт хол ялгаа байхгүй л гэж боддог.

-Яруу найрагчид их сэтгэлийн хөдөлгөөнтэй романтик хүмүүс байдаг. Харин зураачид хэр сэтгэлийн хөдөлгөөнтэй хүмүүс вэ?

-Өө бид яруу найрагчдаас ялгаа бараг үгүй. Ямар нэг сайхан кино үзээд юмуу дуу сонсоод “Ямар сайхан юм бэ, үгээр илэрхийлэшгүй | юм аа" гэх зэргээр сэтгэл хөдлөлөө чөлөөтэй илэрхийлдэг. Зураачид яруу найрагчдаас дутахааргүй романтик хүмүүс болох нь үг ярианаас нь эхлээд мэдэгдэж байдаг.

-Ямар нэг нөхцөл байдлаас шалтгаалаад сэтгэл санаа чинь өдөөгдөж, түүнээсээ зураг зурсан тохиолдлоо нэрлээч?

-Аливаа хүнд ганцаардах, гэгэлзэх, эрх чөлөег ихээр хүсэмжлэх үе хааяа нэг гардаг даа. Тийм үедээ миний зурсан зураг бий. Цагаан хунг том шар дүрснээс уясан зураг байдаг. Цагаан хунгаар нь бүсгүй хүнийг дүрсэлсэн байдаг юм. Гэхдээ иймэрхүү зурагнуудыг хүмүүс янз бүрээр тайлбарладаг л даа.

Тухайлбал, би цаасан дээр улаан өнгөтэй олон жижиг дүрс буулгасан байсныг хэн нэг хүн эв нэгдэл, эрч хүчийг илэрхийлсэн байдал гэж харж байхад, эмч хүнд тэр зургийг үзүүлэхэд эсэн дотор байдаг бөөмс л гэж харна шүү дээ.

Нэг нүдээ нээсэн нөгөөхийг нь аньсан хүний зураг байна. Түүгээрээ би хүний сэтгэлийн дотоод зөрчилдөөн, аливаа хүнд хоёр нүүр гаргадаг чанар байдгийг илэрхийлсэн байхад өөр нэг хүн үзээд надаас өөр нэр тайлбар өгч болно.

-Таны хамгийн хайртай зураг гэвэл?

-Миний “Шивнээ" гэж зураг бий. Бороон дотор зогсч байгаа хоёр хүний дүрсийг илэрхийлсэн зураг бий. Өнгөц харахад бороон дор хоёр хүн зогсоод байгаа мэт боловч бороотой, шороотой, байгаль цаг уурын ямар ч хүнд нөхцөлд бие биедээ хайртай хүмүүс хамтдаа байж чаддаг гэсэн утга санааг илэрхийлсэн зураг юм.

-Тэгэхээр таныхаар төр засгаас санхүүгийн дэмжлэг үзүүлээд өгвөл манай зураачид хөгжилийнхөө шинэ шатанд гарах нь ээ?

-Төр засгаас сайн дэмжвэл Монголын дүрслэх урлаг хөгжих нь дамжиггүй. Гэхдээ дэмжлэг гэхээр дан ганц мөнгө төгрөг гэж ойлгож болохгүй. Нэн түрүүнд манай зураачдад байр сав их шаардлагатай байна.

Өөрсдийн гэсэн урлангүй, зураг зурах зориулалтын газаргүй зураачйд гэр орондоо будаг тосоо хөглөрүүлээд зурах нь элбэг болсон. Монголд зураачдад зориулсан тоотой хэдэн ажлын байр байна.

-Өөрийн чинь уран бүтээлийг бусад хүмүүс хэрхэн үнэлж дүгнэж байна?

-Манай багш социалист нийгмийн үеийн зураачдын талаар их ярьдаг юм. Тухайн үеийн зураачид үзэсгэлэнгээ гаргахдаа өөрийнхөө зураг ямар болсон талаа биө биенээсээ асууж, давуу болон дутагдалтай талыг нь ил тодоор шүүмжилж хэлдэг байсан гэдэг.

Тэр ч утгаараа өнгөрсөн үеийн уран бүтээлүүд чанар чансаа сайтай байдаг байж. Харин одоо үед бол өөрийн уран бүтээлийг ямар болсон талаархи шударга шүүмж маггаалыг интернэт орчинд танил болсон зураач уран бүтээлчдээсээ авдаг.

Харин уран бүтээл сонирхогч жирийн иргэд маань шүүмжлэхээсээ илүү магтаж урам өгех нь олон байдаг. Ялангуяа миний сэтгүүлч, яруу найрагч, дуучин найз нар надад эрч хүч, урам зориг хайрласан халуун дулаан үг их хэлдэг.

А.Батнасан

Эх сурвалж: