sonin.mn

ВАШИНГТОН. /Prensa Latina/. “Рапамицин” эм насыг уртасгах боломжтой эсэхийг тогтоохоор хэд хэдэн үүлдрийн 5-7 насны нохдод АНУ-ын судлаачид туршиж үзэх гэж байна.

Энэ эм амьдрах хугацааг уртасгаж, өтөл насанд ой санамж сайжруулах боломжтой гэж шинжээчид дүгнэсэн юм. Эрхтэн шилжүүлэн суулгуулсан өвчтөнүүдэд тухайн эрхтэн таарахгүй байхаас урьдчилан сэргийлэхийн тулд “рапамицин”-ыг бусад эмтэй хослуулан хэрэглэдэг билээ.

Харин судлаачид хулгана дээр  хэд хэдэн удаа туршилт хийхэд, эр хулганы насыг энэ эм есөн хувь, эм хулганыхыг 14 хувиар уртасгаж байжээ. Вашингтоны их сургуулийн судлаачид одоо энэ эмийг нохойд туршиж, үр дүнгээс нь хамаараад хүн дээр турших эсэхээ шийдэх аж.

Г.Доржханд

Эх сурвалж: