sonin.mn

Энэ удаагийн дугаартаа Улсын драмын эрдмийн театрын залуу жүжигчин Б.Баяржавхлантай ярилцлаа.

-Улсын драмын эрдмийн театр хзмээх өндөр босготой их айлд багтаж, үндсэн жүжигчин болоод удаагүй байхад нь ярилцаж байгаадаа баяртай байна. Ярилцлагаа Баяржавхлан гэж хэн бэ гэсэн асуултаар эхэлье?

-Би Дорноговь аймгийн Сайншанд хотод төрж өссөн хун. Дунд сургуулиа ч тэндээ төгссөн. 2007 онд Кино урлагийн дээд сургуульд элсэн орж 2011 онд жүжигчин мэргэжлээр төгссен дөө. Сургуулиа төгсөнгүүтээ Шууд Улсын драмын эрдмийн театрт дагалдан жүжигчнээр ажиллаж эхэлсэн.

-Ер нь яагаад жүжигчин мэргэжлийг сонгох болов?

-Хүүхэд байхаасаа л жүжигчин болохыг мөрөөддөг байлаа. Наймдугаар ангийн сурагч байхдаа л “Заавал жүжигчин болно” гэж өөрөө өөртөө шийдэж байсан юм. Улсын драмын эрдмийн театрынхан жил бүр орон нутгуудаар аялан тоглолт хийдэг шүү дээ.

Намайг хүүхэд байхад нэг удаа манай нутагт очиж тоглож таарсан юм. Азтай тохиолдлоор би үзэж байлаа. Тэр үеэс л энэ мэргэжилдээ бүр ч их татагдсан. Мөрөөдлийнхөө төлөө тэмцэж яваа минь энэ.

-Улсын драмын эрдмийн театр жүжигчин мэргэжлийг эзэмшсэн хэн бүр энэ босгыг даваад байдаггүй шүү дээ. Тэгэхээр энэ их шалгуурыг хэрхэн давж үндсэн жүжигчнээр сонгогдов?

-Энэ өндөр босгыг давахад нададтусалж, намайгдэмжиж байсан их олон сайхан хүмүүс бий. Надад жүжиглэх урлагийн уран чадварыг заасан Кино урлагийн дээд сургуулийн багш, МУСТА С.Болормаа багшийгаа заавал хэлэх ёстой.

Багш минь намайг хамгийн ихээр дэмжиж байсан. Шинэ жүжигчин шалгаруулах шалгалт өгч, түундээ тэнцэж дагалдан жүжигчин болж байлаа. Тухайн үед сургуулиасаа ганцаараа энэ шалгалтыг өгч байсан. Харин Соёл урлагийн их сургуулиас хэд хэдэн хүүхэд байсан санагдана

-Улсын драмын эрдмийн театрт хөл тавьсан залуу жүжигчид ахмад жүжигчиддээ хадаг барьж, багш шавийн барилдлагатай болдог бичигдээгүй уламжлалтай. Баяржавхлан хэн гэж ахмад жүжигчинд хадаг барьж байв?

-Биднийг анх театрт ороход энэ уламжлал алдагдсан байлаа. Харин Улсын драмын эрдмийн театрын ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатар ахын санаачлагаар энэ уламжлалыг дахин сэргээсэн л дээ.

Би МУГЖ С.Дамдин гэж хүнд хадаг барьж, шавь орсон. Хүмүүс Баавай л гэдэг юм. Мөн МУСТА Ж.Отгонбат багшийгаа нэрлэмээр байна.

-Театрт хөл тавиад анх ямар жүжгийн ямар дүр дээр ажиллаж байв?

-Н.Наранбаатар найруулагчийн найруулсан “Гамлет" жүжигт ажилласан юм байна. Гильденстерн гэж дүр дээр ажиллаж байлаа.

-Ер нь хичнээн тайзны уран бүтээлд дур авч ажиллаад байна вэ?

-Анх дагалдан жүжигчнээр орсныхоо дараа "Тэнгэрийн хүү” жүжгийн олны хэсэгт оролцож эхэлсэн. Тэрнээс хойш театртаа тавигдаж байгаа бүхий л уран бүтээлд оролцож байна. Заримд нь туслах найруулагчаар ажиллаж байна.

-Тэгвэл дэлгэцийн уран бүтээлийн тухайд?

-“Зүүдэнд ч оромгүй явдал”, "Зэрлэг цэцэгсийн хулэмж” гэх мэтчилэн хэд хэдэн дэлгэцийн уран бүтээлд ажилласаан. Харин сүүлд “Green creative art"-ыхны хийсэн “Өнөөдөр” нэртэй кинонд ажилласан. Энэ кино маань нээлтээ хийгээд хэдхэн хонож байгаа боловч үзэгчдийн сэтгэгдэл их өндөр байгаад баяртай байна.

-“Өнөөдөр” кинонд их өвөрмөц дүр авч ажилласан байна лээ. Амьдрал дээрх Баяржавхланд энэ дүртэй төстэй зан чанар байдаг болов уу?

-Энэ тухай ёстой бодож байгаагүй юм байна. /инээв/ Энэ Бадрах гээд дүр хувь хүн надаас огт өөр хүн л дээ. Их жийгдмэл, аймхай, тэгсэн хэрнээ их амиа хичээсэн. Машинд байгаа гурав дөрвөн хүн буудуулаад үхэж байхад яаж ийж байгаад ганцаараа амьд гарчихдаг.

Тэгэхээр нэг бодлын их адтай ч юм шиг. Их сонин дүр. Энэ дүр дээр ажиллах гэж хичээсэн. Сонин байх гэж ч их хичээсэн.  Найруулагч ч надаас тийм байхыг шаардсан. Хувь хүн Баяржавхлангаас тэс өөр.

-Жүжигчин болоогүй байсан бол ямар хүн байх байсан бол. Төсөөлж байв уу?

-Би жүжигчин болоогүй байсан бол бизнесмэн болох байсан байх аа. Тэр тал руугаа арай дөртэй санагдаад байдаг юм. Үгүй бол дуучин болох байсан /инээв/. Дуулах их дуртай. Ер нь хоббигоороо нэг цомог гаргана гэсэн бодол байдаг л юм.

-Ингэхэд гэр бүлийнхэн дунд нь урлагийн хүн байдаг уу?

-Урлагийн мэргэжилтэй хүн байхгүй ээ. Гэхдээ миний аав их сайхан дуулдаг хүн байдаг.

-Тайз, дэлгэцийн уран бүтээлд ажиллахад ялгаатай тал ажиглагдаж байна уу. Театрын жүжигчид дэлгэцийн уран бүтээлд жаахан хэтрүүлж тоглох гээд байх шиг санагддаг юм?

-Яахав сүүлийн уран бүтээлийн хувьд гэхэд л хамт-ран тоглосон партнерууд маань бүгд дэлгэцийн олон уран бүтээлд ажилласан туршлагатай хүмүүс байсан. Харин би чинь шинэ хүн шүү дээ.

Ганц нэг хэтрүүлэх гээд байсан тал бий. Гэхдээ юм чинь дутсанаас хэтэрсэн нь дээр шүү дээ. Харин хэт хэтэрвэл худлаа харагдана. Найруулагч “Болж байна“ гэж хэлж байгаа л бол тун жор нь таарсан л гэсэн уг юм байлгүй /инээв/.

-Ингэхэд “Өнөөдөр” киноны саналыг хэрхэн хүлээн авсан бол. Хамтран тоглосон бусад уран бүтээлчдийнхээ тухай түрүүн ярилаа шүү дээ. Жүжигчин Ц.Мөнх-Од, Э.Мөнхтөр нарыг “А-Сарреllа хамтлагийн гишүүн байснаар нь, Д.Хосбаярыг “Амьдрал чиний төлөө”, “Ус дээшээ урсдаг” зэрэг дэлгэцийн олон ангит кинонд тоглосноор нь, Б.Батзаяаг "Сонголт", "Миний ахын эхнэр” зэрэг кинонуудад тоглосноор нь үзэгчид эчнээ мэднэ. Харин таны хувьд энэ киноны санал хэрхэн ирсэн бэ?

-Найруулагч Б.Тулга ах өөрөө над руу залгасан юм, “Шинэ кино хийх гэж байна. Ирээд проб өгөөрэй" гэж хэлсэн. Тэр дагуу нь л очиж пробоо өгсөн. Харин хоёр хоногийн дараа над руу дахиж залгаад “Ирээд зохиолоо аваарай. Бадрах гэж дүр дээр ажиллахаар болсон шүү" гэсэн.

Их баяртайгаар хүлээж авсан. Намайг тоож кинондоо оролцуулсанд баяртай байгаа. Продьюсер Ж.Отгонбат, найруулагч Б.Тулга ахдаа баярласнаа хэлмээр байна.

-Театрын үндсэн ажлаасаа гадна дэлгэцийн уран бүтээлд ажиллахад хүндрэл гарч байна уу. Театрын удирдлагын зүгээс энэ асуудлыг дэмждэг юм уу. Бас цаг завгүй байдаг байх?

-Би чинь театртаа шинэ хүн шуү дээ. Тийм учраас аль болох үндсэн ажлаасаа чөлөө авч, цалгардуулахгуй байхыг хичээдэг. Аль болох ажлаа зохицуулахыг л бодож байна. Цаг завгүй байх нь ч энүүхэнд шүү /инээв/.

-Өнөөдрийн байдлаар Улсын драмын эрдмийн театр ямар уран бүтээлийг тайзнаа тавьж байна вэ. Мөн таны хувьд ямар уран бүтээл дээр ажиллаж байна?

-Улсын драмын эрдмийн театр 84 дэх жилийн үзвэрийн нээлтээ хийгээд уран бүтээлүүдээ тоглож байна. Энэ жилийн нээлтээ түүхэн жүжгүүдээр эхэлж байгаа юм “Тэнгэрийн хүу”, “Оролмаа ах , Эдип" зэрэг жужгууд тавигдаж байна.

-Театраас долоон өөр найруулагчийн долоон өөр жүжгийн буюу бэсрэг жүжгийн төсөл хэрэгжүулсэн. Энэ долоон жүжгийн нэлээд хэд дээр нь та ажилласан байсан?

-Буруугүй буруутан”, “Уучлаарай, та дугаар андуурч”, “Өчигдөр” жүжгүүдэд тоглосон. Мөн “Манекан” жүжигт туслах найруулагчаар ажилласан юм байна. “Өчигдөр” жүжиг тавилтынхаа хувьд надад маш их таалагдсан шүү.

-Туслах найруулагчаар ажиллаж эхэлсэн байх нь. Ер нь цаашдаа найруулагчийн ажил руу түлхүү орох нь ээ?

-Найруулагч гэдэг маш хүн ажил. Ялангуяа театрын хувьд. “Эдит Пиаф” зэрэг хоёр гурван жүжигт туслах найруулагчаар ажиллаж үзлээ. Сурч мэдэх зүйл зөндөө байна. Аливаа зүйлийг арай нэг өөр өнцгөөс хардаг болсон цагтаа энэ тухай бодож болох л юм. Одоо бол болоогүй ээ.

-Сүүлийн үед дэлгэцийн уран бүтээлийн саналууд хэр ирж байна вэ. Яг одоо ямар нэг кинонд ажиллаж байна уу?

-Ганц хоёр санал ирсэн байгаа. Зохиолуудтайгаа танилцаж байна. Гэхдээ хараахан шийдвэр гаргаагүй байгаа болохоор хэлэхэд эрт байна /инээв/.

-Өнгерсөн жилээс “Гэгээн муза” наадам моно жүжгийн номинацитай боллоо. Та өөрөө ч энэ төрлийн“Эдит Пиаф”, “Цонхоор харсан хүн”зэрэг жүжгүүдэд туслах найруулагчаар ажилласан. Тэгэхээр жүжигчний хувьд энэ төрөлд хүч үзэх бодол байгаа юу?

-Монодрам бол хувь жүжигчнээс маш их хөлс, хөдөлмөр шаарддаг төрөл. Ганцаараа тайзан дээр гарч, бүх үзэгчдийг уяна, барина гэдэг хэцүү. Жүжигчин хүний уран чадварын дээд цэг энэ төрөлд гардаг болов уу.

Би хоёр монодрамд туслах найруулагчаар ажиллаж үзлээ. Жүжигчин, МУСТА Ц.Баясгалан эгчийн “Эдит Пиаф", Б.Одончимэг эгчийн “Цонхоор харсан хүн” жүжгүүдэд ажиллаж үзсэн. Гэхдээ яахав жүжигчин хүний хувьд ажиллаж үзэх бодол байдаг л юм.

-Түрүүн хоббигоороо дуулдаг, цомог гаргах мөрөөдөлтэй гэж ярьсан шүү дээ. Энэ тухайгаа дэлгэрүүлж яриач?

-Би сонирхлоороо нэг хамтлаг байгуулчихсан юм /инээв/. “35” гэдэг нэртэй. Хөнгөн хөгжмийг барууны хэв маягт чиглүүлэх гэж хичээж байгаа. Рор Р&В урсгалаар эхэлж байна. Гурав дөрвөн клип гарчихсан байгаа. Үүнийхээ хажуугаар ганцаараа дуулах сонирхол бас байна.

-“Өнөөдөр” кинонд ажилласан бүрэлдэхүүн нийлээд шинэ нэгдэл байгуулж байгаа гэсэн сураг сонссон. Дараа дараагийн уран бүтээлийн зохиол эхнээсээ бэлэн болж байгаа гэсэн. Энэ үнэн үү?

-“Green creative art” шинэ уран бүтээлдээ орох гэж байна. Бид “Үерхэл” нэртэй нэгдэл байгуулсан. Энэ нэгдлээрээ байнга хамтран уран бүтээл хийнэ.

А.Халиун

Эх сурвалж: