sonin.mn

ТОКИО. /NHK/. Устөрөгчийн хий зүрх зогссоны дараа амьд үлдэх магадлалыг нэмэгдүүлж, тархины гэмтлийг багасгах боломжтой гэж Японы судлаачид үзэж байна.

Токиогийн Кэйо их сургуулийн судлаачид хархуудыг сэхээн амилуулсныхаа дараа устөрөгчийн хийгээр нэн даруй амьсгалуулсан аж.

Энэ туршилтаас хойш хархуудын 71 хувь нь нэг долоо хоног амьд байжээ. Устөрөгчийн хийгээр амьсгалуулаагүй хархуудын амьдрах чадвар 38 хувь байсан байна.

Судлаачдын хэлснээр, устөрөгчийн хийгээр амьсгалуулсан хархуудын тархины мэдрэлийн эсүүд гэмтэх нь бага байжээ.

Зүрх нь зогссон өвчтөнүүдийн тархи гэмтэхээс урьдчилан сэргийлэхийн тулд эмнэлгийн түргэн тусламжийн ажилчид биеийнх нь температурыг голдуу бууруулдаг юм.

“Устөрөгчийн хийг ашиглахад маш амархан. Бид энэ нөлөөллийг нотлохын тулд хүн дээр клиникийн туршилт хийхийг хүсч байна” гэж судлаачид ярилаа.

“Өвчтөний зүрх дахин цохилж эхэлсний дараа тархины үйл ажиллагаа хэвийн байх шаардлагатай. Тиймээс тархийг хамгаалах нь чухал” гэж тус их сургуулийн дэд профессор Мотоаки Сана хэлсэн юм.

Г.Доржханд

Эх сурвалж: