sonin.mn

РИО ДЕ ЖАНЕЙРО. /Xinhua/. Даваа гарагт олон нийтэд танилцуулах “Рио 2016” наадмын бэлгэ тэмдгүүдтэй өмнөх олимп, паралимпын таван бэлгэ тэмдэг уулзахаар Рио де Жанейро хотод иржээ.

Миша /Москва 1980/, Афин /Афины 2004/, Фу Ниу Леле /Бээжин 2008/, Венлок болон Мандевиль /Лондон 2012/ олимпын наадмын таван бэлэг тэмдэг Марвелоус хотод буужээ.

Олимпын наадам зохион байгуулж буй хотод өмнөх наадмын бэлгэдлүүд ирж байгаа нь анхны удаа болж байна. Рио-гийн олон улсын нисэх буудалд  тавтай морил гэсэн тэмдэг болон зурагт хуудастай /Орос, Герман, Хятад, Англи хэлээр/ олон хүүхэд тэднийг тэсэн ядан хүлээж байв.

"Зохион байгуулах хороо анх удаагаа өмнөх наадмын бэлгэдлүүдийг урьсан нь урьд өмнө болж байгаагүй үйл явдал боллоо. Тэд бүгд найзууд, нэг том гэр бүл" гэж “Рио 2016”-гийн захирал Бет Лула мэдэгджээ.

Тун удахгүй хүн бүр “Рио 2016” наадмын бэлгэ тэмдэгтэй танилцана. 2016 онд болох том баярын төлөө бидний баяр баясгалан хийгээд олон ялгааг тэд холбож өгнө гэдэгт бид найдаж байна. Олимп болон паралимпын хөдөлгөөний илгээлтийг тарааж, бидний баярт хүн бүрийг урьж оролцуулах нь бэлгэ тэмдгийн зорилго билээ.

Бид бэлгэ тэмдэгтээ дурласан шиг дэлхий даяар дурлах болно гэж би бодож байна. Маш зүггүй, нийтэч тэд манай соёл, ард иргэдийг маш сайн илэрхийлэх ид шидийн бүтээлүүд юм гэжээ.

Д.Нямтулга

Эх сурвалж: