“Алтан намар” хөгжмийн урлагийн наадам энэ жил өнжих нь ээ. Анх 1982 онд зохион байгуулагдаж өдгөө 32 дахь жилийнхээ нүүрийг үзэж яваа уламжлал болсон наадам өнжих болсон шалтгаан нь Соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас 50 сая төгрөгийн санхүүжилт гаргахгүй болсонтой холбоотой гэнэ.
Жил бүр 30-50 хөгжмийн зохиолч оролцож, урлагийн салбарын бүх шилдэг хөгжмийн аялгууг шалгаруулах наадам завсарлах болсон нь хөгжмийн зохиолчдын төдийгүй урлагийн салбарын уран бүтээлчдийн ундууцлыг нилээд хүргэж байгаа аж.
Эл наадмыг урлагийн салбарын томоохон наадмуудтай харьцуулвал Драмын урлагийн “Гэгээн муза”, кино урлагийн салбарын “Academy awards" зэрэг салбар салбарын шилдэг наадмуудтай дүйцүүлж болох юм.
Хөгжмийн салбарын уламжлалт наадмыг хийхгүй болиулна гэвэл хөгжмийн зохиолчдыг үгүйсгэж, хөгжмийн уянга тасарсанаас ялгаагүй зүйл болов уу.
Ингээд энэ талаар Монголын хөгжмийн зохиолчдын холбооны дэд ерөнхийлөгч, МУГЖ Н.Чулуунхүүтэй утсаар холбогдож ярилцсанаа уншигчиддаа хүргэе
-Энэ жил “Алтан намар” наадам болохгүй гэдэг нь үнэн үү?
-Үнэн, болохгүй.
-Томоохон хөгжмийн салбарын уламжпал болсон наадам болохгүй болсон шалтгаан нь санхжүүжилттэй холбоотой гэсэн?
-Тиймээ, Соёл, спорт аялал жуулчлалын яамнаас санхүүжилт хийхгүй гэсэн хариу өгсөн.
-Яагаад санхүүжилт өгөхгүй гэсэн юм бэ. Хичнээн төгрөгийн санхүүжилтийг хийх байсан юм бол?
-50 сая төгрөгөөр санхүүжүүлэх байсан ч хийхгүй болсон. Засгийн газрын тогтоолоор гэсэн хариу өгсөн.
-Жил бүр болдог энэхүү наадмын хамгийн гол үр дүн нь юу вэ?
-Тухайн жилийнхээ шилдэг хөгжмийн зохиолч, хөгжмийг тодруулдаг. Энэ наадамд дуунаас бусад бүх салбарын хөгжим орно шүү дээ. Драм, сонгодог урлаг, ардын хөгжим, цөөхүүл хөгжим гэх мэт.
А.Намуун
Эх сурвалж:
Сэтгэгдэл0
Харамсалтай байна. Манай агуа 3 эрхмэм хүмүүний бүтээл эгшиглээгүйд гутарч байна даа.
Ардчилсан тамын өнөө үед аль өөдтэй бологныг таслан зогсоодог болж.Ганцхан хөгжмийн наадамч биш.Ер нь зугуухан мөхөөд байгаагаа бид мэдэдгүй бололтой.Хөршүүд маань хор хөдөлмөөр хөгжиж байгааг энүүхэн Эрээн хойшоо Наушик ороод мэдрэнэ.Харин манайд төрийн хулгайчууд хэрхэн баяжиж хөлжиж эх орноо яаж цөлмөж байгааг томруулдаг хэрэшслээр харж байгаа юм шиг ил тод.Дэлхийн цээжинд алдраа цуурайтуулж буурал түүхэнд нь нэрээ мөнхөлсөн Монгол улсыг хунхуузуудтай нийлсэн урвагч нар хэрхэн сөнөөж дуусаж байгааг хүн төрлөхтөн зэвүүцэн ажиглаж байна!!!Зам засаж хэдхэн барилга шаваарлдуулснаа улс хөгжиж ард түмэн сайхан амьдарч юмны үнэ хямдарч байна гэж үнэмшүүж чаддаг худалч хуурамч дарга нартай улс."Тусгаар тогтнол"-д эдгээр зам барилга ямарч хамаагүй малнуудаа.Тэр том барилгууд чинь дандаа том том дотоодын дайснаар тодорсон эзэнтэй.Улсын олон нийтийн ард түмний та бидний мэдлийн өмч гэх юм байхгүй хөөе!!!Гишгиж буй газар мааньч барьцаалагдчихсан байгаашдээ!! **Энэ л нэг юманд бэлтгээд байх шиг санагдаад ерөнхийлөгчөөсөө эхлээд төрийн том алба хашдаг улсууд биднийг хуураад мэхлээд байх шиг санагдаад батлагдаад байгаамдаа.Аманцар тэнэг болхоороо Алтанхуяг л хэлцэн болхоос энэ хэдэн том урвагчид нэг л биш.Нэг л өдөр юутай хүүтэйгээ зарагдцан боолын боол болчихвийдээ базарваань!!Ирээдүй байтугай өнөөдөртөө ч итгэх итгэл алга!!Бид амьд явах баталгаа ч ардчилалын тамд л лав алга!!!