sonin.mn

Оросын Дотоод хэргийн яамныхан албан ажлын зориулалтаар цаа буга худалдан авах тухай хэлэлцэж эхэлжээ. “Цагдаагийн ажилтнуудын өгүүлснээр гэмт хэрэгтнүүд цаа буга хөлөглөсөн чаргаар хүн хүрэх боломжгүй тундр, алслагдсан нутагт оргон зайлдгаас тэднийг хөөх боломжгүй болдог аж.

Түүнчлэн саатуулсан хэрэгтнүүдийг цагдаагийн хэсэгт хүргэхэд үүнтэй адил бэрхшээл тулгардаг” хэмээн цагдаагийн удирдах ажилтнуудын нэг өгүүлсэн байна. Цагдаагийн байгууллага цасанд явагч техник хэрэгсэлтэй боловч тэдгээрийг хэрэглэхэд эвдрэх зэрэг олон бэрхшээл учирдаг бол цаа буга ашиглахад эрсдэл багатай гэнэ.

Тундрт алба хаадаг цагдаагийн ажилтнууд алслагдсан нутагт журам сахиулахаас гадна өвчтөнүүдийг тээвэрлэхэд тусалдаг тул цаа буга хөлөглөсөн чарга унах нь цасны мотоциклиэс олон давуу талтай гэнэ.

М.Болд

Эх сурвалж: