sonin.mn

Одоогоос 21 жилийн өмнө Монголын ард түмний сэтгэлд итгэл найдварын очийг бадрааж, алс холын Америк тивд хүрэхээр бадарчлан одсон хүмүүсийн тухай үлгэр домог биш үнэн түүх өдгөө ч бид бүхний дунд домог мэт яригдсаар байна.

Гайхамшиг бүхнийг хүн бүтээж, гайхамшгаас домог төрдөг ажгуу. Энэхүү аяллын хамгийн ахмад настан И.Дэндэвийн талаар хүргэн У.Отгонбаяртай нь ярилцлаа.

-“Бадарчин 93” аяллынхны талаар мэдэх хүмүүс ховордсоор байна. Энэ аялал тухайн цаг үедээ дуулиантай үйл явдлын нэг болж байсан?

-Тийм шүү. Энэ аялал нэг нийгмээс нөгөө нийгэмд шилжиж байсан тэр үед болсон. Хүн бүхэн хүссэн бүхнээ хийх боломжтой болсон гэдгийг ч бас нэг талаараа тунхаглан зарласан үйл явдал байсан.

Мөн эх орноо дэлхий дахинд таниулахад ч гэсэн өөрийн гэсэн хувь нэмрийг оруулсан үйл явдал байлаа шүү дээ.  Ёстой л дахин үл давтагдах, амь өрссөн, адал явдлаар дүүрэн аялал болсон юм билээ.

Өнөөдрийн энэ олон аялал, бадарчлалын эхлэл байсан. Энэхүү “Бадарчин 93” явган аяллын багт гурван үеийн төлөөлөл болох 32 настай Жит Кун Догийн холбооны ерөнхийлөгч П.Батзориг, 18 настай дасгалжуулагч багш Л.Нацагням, 60 настай сэтгүүлч, хэлмэрч, спортын эмч И.Дэндэв болон цэвэр цусны хоточ монгол банхар нохой багтаж явсан.

Тухайн үед тэднийг үдэн гаргаж байсан монголчууд, уртын урт замыг явганаар туулна гэдэгт нь итгэж ядан, бас бишрэн хайрлаж, бахархаж, амласнаа нэртэй төртэй биөлүүлээд ирэхийг хүссэн ерөөл дэвшүүлж байсан гэдэг.

Монгол хөвгүүд энэ урт замд учирсан саад бэрхшээл бүхнийг даван 10 мянган км замыг амжилттай туулж, Монгол Улсынхаа нэрийг дэлхий дахинаа дуурсгаж, монгол эр хүний зориг, тэвчээр хатуужлыг дэлхийд таниулан гайхшруулж чадсан юм. Харин өнөө үеийнхэн энэ түүхт аяллын тухай болон эрэлхэг аялагчдын талаар бараг л мэдэхгүй болж, мартагдахад хүрлээ.

-Тэдний аяллын маршрут, туулсан замын тухай тэмдэглэл танд байдаг гэж сонссон?

-Аян замын тэмдэглэл, ту-хайн үөд авсан зураг хөрөг гээд нэлээд зүйл^бий. Түүнээс эвлүүлж, зүүгээд хэд хэдэн ном гаргасан. Одоо ч бас уншигчдад хүргээгүй сонин содон тэмдэглэл, зураг байгаа.

Удахгүй энэ аялалд оролцсон хамгийн өндөр настан И.Дэндэвийн 80 насны ойг тохиолдуулан дэлгэх бодолтой байна. Домогт “Бадарчин 93" аяллынхан 1993 оны дөрөвдүгээр сарын 15-нд Улаанбаатар хотын Сүхбаатарын талбайгаас Мексикийн хил хүртэл буюу АНУ-ын Сандиего хот Ази, Америк хоёр тивийг дамнан хорин мянган бээр замыг туулахдаа төрөл бүрийн тээврийн хэрэгслээр явсан байдаг юм.

Үүнээс явганаар 9785 км замыг туулсан. Усан онгоцоор Колыма мөрнөөр 1115.7 км, Дорнод Сибирийн тэнгисээр 361.4 км буюу нийт 1477.1 км, автобус болон автомашинаар Сандиего хотоос Сиэтл хот хүртэл 2470 км, онгоцоор Анкориж хотоос Хабаровск хот хүртэл 4708 км, галт тэргээр Хабаровск хотоос Улаан-Үд хот хүртэл 2777 км аялсан байдаг.

-Аяллын хугацаандаа тэд олон хот суурингаар дайрч өнгөрсөн байх. Та нарийвчилж судалж үзсэн үү?

-Ямартай ч явсан замын чиглэл, тэмдэглэлийн дэвтэр зэргээс шүүрдэж үзэхэд монгол бадарчид ОХУ-ын Апс Дорнод, Хойд Сибирийн нутгаар хөндлөн гулд туулахдаа Чита мужийн Могойт тосгоноос Якутск хот хүртэл 2300 км, Якутскаас Вөрхный Сеймчан хүртэл 1700 км буюу нийтдээ 4000 км зам туулсан байдаг.

Энэ үедээ 15 хот, 32 суурин, 102 тосгон, гацаагаар дайрсан. Мөн галт тэргээр явахдаа төмөр замын 54 зогсоол, онгоцоор Певек хотоос “Мысь Шмидта”-аар дайрч Анадырь хот, Анадырь хотоос Провидение хилийн боомт явсан юм билээ.

Түүнээс гадна гол мөрнөөр болон тэнгисээр аялах үедээ Алдан мөрнөөр явахдаа голын дөрвөн зогсоол, Колыма мернөөр 23 зогсоол, Хойд мөсөн далайгаар далайн найман зогсоол, харин Хойд Америк тивийн алдартай, хойноосоо урагш сунан тогтсон дөрвөн мянган км үргэлжлэх Кордильер Андын нурууг уруудаж Мөксикийн хил хүртэл 5785 км замыг туулахдаа АНУ-ын Аляск, Вашингтон, Оригон болон Калифорни муж улсын нутгаар дайран өнгөрсөн байдаг. Ингэхдээ нийт 32 томоохон хот, 103 хот болон хөдөөгийн хүн амын суурин газар, 73 далайн эргийн амралтын газар, хувийн эзэмшил газраар дайрсан юм.

-“Бадарчин 93" аяллын тэмдэглэлд тухайн үеийн нийгмийн олон өнгө төрх тэмдэглэгдэж үлдсэн гэдэгтэй маргах зүйл алга. Харин тэндээс өнөөдрийн бидэнд авах, гээх юу байна вэ?

-Хүн зорьсондоо хүрэх шиг сайн, сайхан юм гэж үгүй. Үүнийг л тэд нотлон харуулахыг зорьсон. Тэдний аялал хоёр үе шаттайгаар явагдсан. Эхний үе шат нь Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотоос ОХУ-ын Провидение хилийн боомт, хоёрдугаар үе шат нь АНУ-ын Аляск муж улсын Ноүм хотоос Калифорни муж улсын Сандиего хот хүртэл үргэлжилжээ.

Тэдний ОХУ болон АНУ-ын нутгаар хөндлөн гулд туулсан явган аялал нь огт өөр хоёр ертөнцөөр аялсан мэт сэтгэгдэл үлдээснийг И.Дэндэвийн тэмдэглэлээс харахад илт.

Үнэндээ ЗХУ-аас өөр улс оронд хөл тавьж үзээгүй шахам байсан тэр үед Америк гэдэг шинэ ертөнц байсан үе. Гурван монгол эр, банхар нохой дагуулаад ОХУ-ын нутгаар аялахад тэдэнд Оросын ард түмэн, ялангуяа үндэстний цөөнх саха үндэстэн, Якутын ард түмэн их тус болж байсан гэдэг. Аяллынхныг хоол ундгүй зах хязгааргүй үргэлжлэх тэр их тайгад явж байхад Сибирь нутгийнхан Саха, Буриад, Чукча, Эскимос, Эвен, Эвенх, Юкагир, Коряк, Ительмен зэрэг Алс Дорнодын үндэстний цөөнх, Оросын ард түмэн халуун сэтгэлээрээ тусалж, хоол хүнс, халуун байраар хангаж тусалж байсныг тэд ихэд талархаж, хэлэх үгээ олохгүй магтана шүү дээ.

Өлсч, цангах, хүн очдоггүй тайгад ус ч олдохгүй газар явах нь зүгээр л энгийн үзэгдэл байж. Дэлхийн хамгийн хүйтэн цэг болох Якутын нутагт хасах 72 хэм хүрдэг газраар, Хойд мөсөн далайн хойд туйлаар хасах 50 градус хүрдэг газраар ч явж өнгөрсөн.

-Тэдний аяллын бас нэг зорилго нь монгол банхрын тэсвэр, тэвчээрийг дэлхий нийтэд таниулах байсан гэдэг?

-Ер нь л энэ зорилгын үүднээс тэд монгол банхар нохойгоо дагуулж явсан юм шүү дээ. Түүнээс гадна бадарчилж, хол зам туулахад нохойны ач тус их гэдгийг ч бодолцсон байх. Үнэндээ ч тэд монгол банхраараа бахархаж байсан юм шүү.

Монгол банхар гэдэг их ухаантай амьтан гэдгийг тэд аяллынхаа үед олонтаа ажиглаж. Орой унтах үеэр банхар нохой нь Дэндэвийн майхны гадна хэвтэж байсан бол шөнө дунд П.Батзоригийн, өглөө босоход Л.Нацагнямын майхны гадна хэвтэж гурвууланг нь ээлжлэн манаж хонодог байсан байгаа юм.

Үнэхээр нүүдэлчдийн хань бол нохой. Ой тайгын гүнд чоно улих нь өрдийн үзэгдэл бөгөөд тэр бүхнийг банхар нохойныхоо ачаар л тайван өнгөрөөдөг байж. Маш их өлсөөд ирэхээр ятуу шувуу алж идэх гээд хөөцөлдөхөд чулуу ч шидэх тэнхэлгүй болчихдог.

Тэр үед нь банхар л аминд ордог байсан гэж байгаа. Энд тэндээс янз бүрийн ангийн сэг олоод ирнэ, Тэд өт хорхойг нь цэвэрлээд идчихнэ. Өмхийрсөн өт хорхой шавчихсан уснаас ханатлаа залгилж, өсөн жорын л юм идэж ууж явсан ч бурхны авралаар өвдөөгүйдээ баярладаг байсан юм.

-Тэдэнд тусалж дэмжсэн, ивээн тэтгэсэн пүүс, компани ч байгаагүй гэж үү?

-Аяллын ахлагч П.Батзориг Засгийн газарт хандаж Ерөнхий сайд агсан П.Жасрай гуай дээр ортол “Юун аялал, мөнгө төгрөг улс орны амьдрал ядуу татуу байхад аялж зугаалах гэлээ" гээд загнуулаад бараг л хөөгдөж гарсан гэдэг. Тэр үөд чинь ивээн тэтгэх, энэ тэр гэсэн ойлголт манайд байсангүй.

Бас тэр хол явган нүцгэн аялна гэхэд зориг зүрх, үйл хэргийг нь дэмжих гэхээсээ илүү солиотой тэнэгийг нь гайхах нь илүүтэй байлаа шүү дээ. Ямар сайндаа л үс ноосондоо баригдчихсан, хувцас хунар нь гандаж урагдсан хүн ойртохын аргагүй болчихсон явж байхад нь тусалсан хүмүүс “Та нар яах гэж зүгээр ингэж алхаж яваа юм бэ. Америкийн нэг пүүсийн гутал, пүүз хувцас өмсөөд рекламдаад алхвал насаараа идэх хоолтой болно шүү дээ” гэж толгой сэгсрэн ярьж байсан гэдэг.

Харин нөгөө хэд нь “Бид Монголоо гэсэн сэтгэлээр эх орноо сурталчилж явна” гэж хариулдаг байжээ. Тэд энэхүү аяллаа Сибирийн Орос, Якут, Чукча нарын гэрээр хоноглож, АНУ-д сайн санаат америкчууд, өвөр монгол, түвдүүдийн тусламжаар л амжилттай өндөрлөсөн юм.

Түүнээс гадна Түвд, Тайланд, "Вьетнам, Лаос, Энэтхэг, Япон Буддын сүм хийд, мөн католик, протестант зэрэг Христос шашинтны сүм хийд болон орон гэргүй, ажилгүйчүүд, ядуучуудыг хооллож ундалж, хоног төөрүүлэх сайн дурын байгууллагуудаар ч хоноглодог байж. Харин одоо үндэснийхээ бүтээгдэхүүнийг, эсвэл улс орныхоо бүтээн байгуулалтаа сурталчилсан ийм аян зохион байгуулбал бас л түүх үлдэнэ дээ.

-Якутын нутгаар явж байх үед нь амь насаа алдмаар үе ч таарч байсан гэдэг?


-Энэ тухай аялалд оролцсон Л.Нацагням их сонирхолтой ярьдаг юм. Яг, ягтаа тулаад л “За одоо өнгөрлөө дөө” гэхэд л бид заавал амь гарна. Биднийг цаанаас нь бурхан тэнгэр харж байсан юм шиг байгаа юм" гэж ирээд л ярьж өгнө шүү дээ.

Яриулаад, сонсоод сууж байхад хүн итгэмээргүй юм ч ярина. Якутын анчид их сайхан заншилтай. Тэр нь ч тэдний аминд их ордог байж. Анчдын урц байранд ороход махны үлдэгдэл, чүдэнз заавал байна. Тэд махыг нь идээд чүдэнз, хутгаа тавьж үлдээгээд явдаг байж.

-”Энэ аяллын үеэр нэг насандаа өмсөх гутлаа элээлээ” гэж аялалд оролцогсдын нэг нь хэлсэн гэдэг?

-Наад үгийг чинь миний хадам аав И.Дэндэв хэлсэн. Тэр үедээ жар гарсан хүн байлаа шүү дээ. Тэрээр 10 мянган гаруй км зам туулсан, хобр тивийг дамнан долоон сар үргэлжилсэн энэ аяллын хугацаанд 15 гутал элээсэн юм билээ.

Тэдний аялал “Сиэтлийн нуурын эрэг” хэмээх оршуулгын газарт Брюс Лигийн бунханы өмнө дууссан. 1993 оны арваннэгдүгээр сарын 27-ны өдөр 11.00 цагт Брюс Лигийн 53 насны ойн өдөр албан ёсны хүндэтгэлийн ажиллагааг зохион байгуулж, улаан сарнай цэцгийн баглаа барин бунхан дээр очоод П.Батзориг “Агуу мастер минь бидний энэ их аян танд л зориулагдсан. Та бол Жит Кун Догийн урлагийг үндэслэгч. Таны гэгээн дүр бидний сэтгэл зүрхэнд үүрд мөнх хадгалагдан үлдэнэ” гэж хэлсэн гэдэг.

-Монголын явган аяллын түүхэнд шинэ хуудас нээсэн энэ хүмүүсийг төр хэрхэн урамшуулсан бол?

-За даа, бараг л тухайн үедээ хэл аманд арай л орчихолгүй салсан юм биш үү. Тэр гуравт тухайн үеийн Монголын Явган аяллын холбооны өрөнхийлөгч г.Жияндорж “Биднээс зөвшөөрөл авч, урьдчилж мэдэгдээгүй явсан” гэж дургүйцсэн юм билээ.

Тэгээд л ерөнхийдөө дээрээсээ зөвшөөрөл аваагүй дур мэдэн явсан энэ тэр гэснээс болсон уу “Спортын мастер” цолоо ч албан ёсоор өгөөгүй. Зүгээр л амаар цол өгсөн гэсэн яриа байснаас бодитой юу ч болоогүй.

Хожим нь “Бадарчин 93” аяллын гишүүд болох П.Батзориг, Л.Нацагням нарт Америкийн Житкун Догийн холбооноос хар бүсийг нь өгч явуулсан байдаг. Тухайн үедээ дэлхийд гайхагдаж байсан энэ аяллын багийнхны алдар гавъяа гэж байдаг бол төр үнэлэх цаг болсон л баймаар. Гэвч чив чимээгүй олон жилийг үдэж байна.

-Тэднийг гавьяатай, гавьяагүй гэж одоо маргах утгагүй байх л даа. Гэхдээ бидэнд хүн зорьсон газар луугаа аялж болох юм байна гэдэг замыг зааж өгсөн анхдагчид гэдэг үүднээс нь яагаад үнэлээгүй юм бол?

-Юм бүхнийг даргаас асууж, даргын зөвшөөрөлгүй юм хийсэн л бол бурууддаг тэр цаг үөийн сүүдэр арилаагүй байхад тэд зоригтой алхам хийсэн нь зарим хүний санаанд нийцээгүй байх л даа.

Одоо явган аяллыг хөгжүүлье, бүх нийтээрээ гүйе, хамт олноороо явган аялалаар явъя л гэдэг. Гэтэл явган аялал бидэнд хэрэгтэй гэдгийг ард түмэндээ уриалж, зам жимийг нь гаргасан хүмүүсээ сурталчилж, нийтэд үлгэр жишээ болгохгүйгээр зүгээр яриад суугаад байгаа нь юм хийх гэхээсээ илүү чөдөр тушаа л болно шүү дээ.

Бидэнд явган аялал олон талаар хэрэгтэй байна. Ядаж л цэвэр агаарт гарна, байгаль дэлхийтэй ойртож, танин мэднэ. Түүнээс гадна цаг заваа үр ашигтай өнгөрөөнө. Эх орноо, хүрээлэн буй байгаль орчноо танин мэднэ.

Ялангуяа залуусыг явган аяллаар аялуулаасай гэж би их хүсдэг. Нөхөрлөл, хамтач байдал, хүн хүндээ түшиг, нөмөр нөөлөг байх, залуучууд нэгдэж нягтрахад ч ихэд тустай шүү дээ.

Д.Лхагва-Очир

Эх сурвалж: