Хүний хөхөнцөр вирус /ХХВ/-ын эсрэг дархлаажуулалтын хоёр дахь тунг 2012 оны тавдугаар сарын 14-ний өдрөөс сонгогдсон аймаг дүүрэг болох Сэлэнгэ, Өмнөговь болон нийслэлийн Баянгол, Багануур дүүргүүдэд эхлүүлнэ.
2008-2013 онуудад Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлэх "Халдварт бус өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөр"-ийн "Хорт хавдраас сэргийлэх, хянах" дэд, "Халдварт өвчинтэй тэмцэх" үндэсний хөтөлбөрүүдэд Хүний хөхөнцөр вирусын эсрэг вакцин дархлаажуулалтад шинээр нэвтрүүлэх ажлыг судлан үе шаттайгаар хэрэгжүүлэхээр тусгасан. Үүнтэй холбогдуулан уг хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Монголын мянганы сорилтын сангийн Эрүүл мэндийн төсөл нь ЭМЯ, ХӨСҮТ-тэй болон "Итгэл" Хавдаргүй монгол үндэсний сантай хамтран Эрүүл мэндийн сайдын "Умайн хүзүүний хорт хавдрын эсрэг вакцин нэвтрүүлэх төлөвлөгөө батлах тухай" , "Дархлаажуулалт зохион байгуулах тухай" тушаалын дагуу 2012 оны гуравдугаар сарын 12-ны өдрөөс эхлэн ХХВ-ын эсрэг дархлаажуулалтын кампанит ажлыг үе шаттай амжилттай хэрэгжүүлж эхлээд байгаа юм.
Д.Өлзий
Эх сурвалж: "Монцамэ"
Мягмар - 06 сарын 09,
2026
Сэтгэгдэл0