sonin.mn

ЛОНДОН. /ВВС/.  Сүү их ууснаар яс хэврэгшиж хугарах эрсдэл буурахгүй байж магадгүй болохыг Британийн анагаах ухааны “British Medical Journal” сэтгүүлд хэвлэгдсэн судалгаа харуулж байна.

Шведийн судлаачдын явуулсан уг судалгаанаас үзвэл, өдөрт гурваас олон аяга сүү уудаг эмэгтэйчүүдийг үүнээс бага уудаг хүмүүстэй харьцуулахад яс нь хугарах эрсдэл илүү өндөр байжээ.

“Гэхдээ сүү их хэрэглэсний улмаас яс хугардаг гэж бид баталж тайлбарлах гээгүй. Ер нь сүү их хэрэглэснээр яс бэхэждэг гэж яг ойлгож болохгүй гэж хэлэх гэсэн юм” гэж судлаачид мэдэгдлээ.

Харин согтууруулах ундаа, жин зэрэг хүчин зүйлс нь яс хугарахад илүү нөлөөлдөг байх магадлалтай гэж тэд хэлсэн юм.

Г.Доржханд

Эх сурвалж: