sonin.mn

ВАШИНГТОН. /KoreaTimes/. Эхийн хэввлийд байхдаа болон төрснөөс хойших эхний хоёр жилд агаарын бохирдолд өртсөн хүүхдүүд аутизмтай буюу зожиг болох эрсдэл өндөр байж магадгүй болохыг АНУ-ын судлаачид тогтоожээ.

АНУ-ын Питтсбургийн их сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн доктор Эвелин Тэблот тэргүүтэй судлаачдын үзэж буйгаар, зожиг хүүхдүүд нь хорт стирол, хром зэрэг бодист 1,4-2 дахин илүү өртсөн байдаг аж.

Тус багийн судалгаанд хоёр бүлэг, тодруулбал, зожиг хүүхэдтэй өрхүүд, ийм хүүхэдгүй өрхүүд хамрагджээ.

“Агаарын бохирдол зэрэг орчны нөлөө нь зожиг болох эмгэгтэй холбоотойг нотлох баримтуудыг энэ судалгааны дүн нэгээр нэмлээ” гэж Тэлбот хэлэв.

Статистик мэдээллээс үзвэл, сүүлийн хорин жилд зожиг хүүхдүүдийн тоо найм дахин нэмэгдсэн байна.

Г.Доржханд

Эх сурвалж: