Дорнод аймгийн Баяндун сумын нутаг Шивэртийн ам гэдэг газар гарсан гал түймрийг унтрааж явсан тус аймгийн Онцгой байдлын хэлстийн аврах ажиллагааны бүлгийн дарга Ч.Намжилдаш, ахлагч Ж.Обаяр, ахлах ахлагч С.Бат-Эрдэнэ нар уржигдар 15.00 цагийн үед гал түймэрт харамсалтайгаар амь эрсэдсэн билээ.
Энэ үйл явдлын талаар өчигдөр ОБЕГ-ын дарга, тэргүүн комиссар Ц.Амгаланбаяр сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Дорнод аймгийн Онцгой байдлын таван аврагч, гал сөнеөгчид галын уулганд өртеж хоёр албан хаагч газар дээрээ нас барсан бол гал унтраах багийг ахалж явсан Ч.Намжилдаш Баяндун сумын эмнэлэгт хүргэгдэх замдаа амьсгал хураажээ.
Галын аюулаас амьд үлсэн хоёр албан хаагч болох Г.Багабиш, А.Болорсүх нарын биеийн байдал хүнд байгаа бөгөөд тэдний бие нь 60 болон 90 хувийн түлэгдэлтэй байгаа аж. Тус суманд тавдугаар сарын 4-нд гарсан ой хээрийн түймрийг унтраахаар одоогоор Онцгой байдал, Хилийн цэргийн болон нутгийн ард иргэд нийлсэн 120 орчим хүн хүч дайчлагдан ажиллаж байна. Тэдний дундаас Онцгой байдлын аврагчид хамгийн хүнд нехцөлд нь ажиллаж байгаа гэдгийг ОБЕГ-ын удирдлага энэ үеэр мэдэгдсэн юм. Золгүй явдал гарах үед цаг агаар халуун, хүчтэй салхитай байсан бөгөөд салхины чиглэл гэнэт өөрчлөгдеж гал аврагчдыг нөмөрсөн байна.
Гал түймрээс амьд үлдсэн хоёр гал сөнөөгч Г.Багабиш онцгой байдлын салбарт 23 жил ажилласан, туршлагатай албан хаагчдын нэг аж. Тэрбээр салхины чиглэл гэнэт өөрчлөгдөж гал нөмрех үед хамт ажиллаж байсан дэд ахлагч А.Болорсүхийг өөрийн дороо хийж газар унан амийг нь аварчээ. Дэд ахпагч, 24 настай АЬолорсүхийн дөрвен мөч, нүүр түлэгдсэн байна. Тэрбээр онцгой байдлын байгууллагад дөрвөн жил ажиллаж байгаа юм байна.
Ц. Амгаланбаяр: Хариуцлага хүлээхэд би бэлэн байна
ОБЕГ-ын дарга, тэргүүн комиссар Ц.Амгаланбаяраас дараах асуултад хариулт авлаа.
-Албан хаагчид ямар техник хэрэгсэлтэй явж байсан бэ?
-Ой хээрийн түймэр унтраах ашиглах техник хязгаарлагдмал байдаг. Гал түймрийг үлээгч аппарат, рело буюу 10 литр устай шүрсдэг унтраах хэрэгсэл, бусад дагалдах хэрэгслээр унтраадаг. Энэ бүгдийг ашиглаж унтрааж байсан. Амьд үлдсэн хоёр хүний биеийн байдал хүнд байна. Амьсгалах эрхтэн нь халуун дөлөнд хайрагдсан учир хүчилтөрөгчийн аппарат залгасан байгаа. Бид мэдээллийг өчигдөр (уржигдар) 16.00 цагт авч Улсын онцгой комисст шуурхай мэдээлсэн. Нисдэг тэргээр ОБЕГ-ын дэд даргаар ахлуулсан гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга, Түлэнхийн төвийн мэргэжлийн эмч, хоёр сувилагчийг явуулсан. Гэвч Баяндун суманд нисдэг тэрэг буух боломжгүй учир Дорнод аймгийн төвд бууж машинаар очсон. Өнөөдер өглөө 05.00 цагт нисдэг тэргээр Чойбалсан хотод авчирсан байна. Аймгийн төвд очоод холбогдох эмчилгээг хийж нисдэг тэргээр гурван цаг явж Улаанбаатар хотод ирэх ая даах хэмжээнд хүрсэн гэж мэргэжлийн байгууллагын эмч нар хэлсэн. Тийиээс Улаанбаатарт авчирч яаралтай эмчилгээ хийнэ.
-Тухайн үед сапхины эрч өөрчлөгдөнө гэсэн тооцооллыг гаргасан уу?
-Бид харж байгаад бүх зүйлээ шатаах боломжгүй. Гал унтраахаар бүхий л бололцоотой арга хэмжээг авсан. Байгалийн аюулт үзэгдлийг урьдчилан хэлэх боломжгүй. Бүх боломжоо авч ажилласан. Галын шугамд ажилласан албан хаагчдыг амь эрсэдсэн Ч.Намжилдаш ахалж байсан.
-Онцгой байдлын албан хаагчдын аюулгүй байдлыг хэрхэн хангаж байна вэ?
-Онцгой байдлын албан хаагчид амь нас, эрүүл мэндээ дэнсэн тавьж хүнд нөхцөлд ажилладаг. Онцгой байдал бол улс орон, ард түмний төлөө эрүүл мэндээ хайрлахгүй зүтгэнэ
Дүрэлзсэн галын өмнөөс улаан гараараа сөрж зогсон харамсалтайгаар амь эрсэдсэн Онцгой байдлын албаны дэслэгч Ч.Намжилдаш 1974 онд Дорнод аймагт төрсөн 1982-1992 ондДорнод аймгийн нэгдүгээр сургууль, 2001-2004 онд МУБИС-ийн харьяа Дорнод аймаг дахь Багшийн коллвж, 2007-2009 онд Дорнод дээд сургуулийг төгссөн. Энэ албанд 16 жил зүтгэхдээ аврагч, шүхэрчин, гал сөнөөгчөөр ажиллажээ.
Тэрбээр 2009-2011 онд хэлтсийн аврах отрядод бүлгийн дарга, 2011 оны аравдугаар сараас Эрэн хайх аврах салбарт бүлгийн даргаар ажиллаж байсан байна. Онцгой байдлын албаны дэслэгч Ч.Намжилдаш ард иргэдийнхээ амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө болон эх болсон Монгол орныхоо байгалийн гамшгийн аюулаас авран хамгаалах үйл хэрэгт амжилт гаргасан эрх орны хүү байсан.
Тэрээр гамшиг ослын дуудлагаар 1989 удаа үүрэг гүйцэтгэж Дорнод аймгийн 14 сум, Хэнтий аймгийн зургаан сум, Хөвсгөл, Завхан,Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрт гарсан ой хээрийн түймрийг унтраах ажиллагаанд 69 удаа 258 хоног ажиллаж, нийт 20 хүний амь, 58 айлын гэр, 68 хашаа саравч, 12350 гаруй мал сүрэг, 140 мянган га гаар нутгийг гал түймрийн аюулаас авран хамгаалж үүргээ нэр төртэй биелүүлж иржээ. 2008 онд Онцгой байдлын албаны гуравдугаар зэргийн тэмдэг, 2001 Онцгой байдлын албаны төлөө хоёрдугаар гэсэн хүмүүсийн алба юм. Эр зоригийн алба хэдий ч бид юу гэж албан хаагчдынхаа амь насыг эрсдүүлэх, хохироох бодлого барих билээ дээ. Хамгийн хүнд нөхцөлтэй алба. Хүн болгон ажиллаад байдаг алба биш. Аюулгүй байдлаа хангах сургалт, заавар зөвлөгөө өгөх гээд бүхий л арга хэмжээг авч ажиллаж байна.
-Баяндун сумын гал түймэр одоо ямар байна вэ. Бүрэн унтарсан уу?
-Одоогийн байдлаар Онцгой байдлыг хамгаалах Гал унтраах хэлтсийн дарга н. Ишжамц гал унтраах ажлыг зохион байгуулан ажиллаж байна. Баяндун суманд түймэр ассаар байгаа. Салхи ихтэй, салхины чиглэл ойр ойрхон өөрчлөгдөж байгаа учраас унтраахад хүндрэл бэрхшээл их байгаа.
-Түймэр хичнээн га газрыг хамарсан бол?
-Одоогоор унтраагаагүй байгаа болохоор хэмжээг нь тогтоох боломжгүй байна.Түймэр сумын төв рүү ойртлоо гэсэн мэдээлэл ирсэн дагуу сумаас дахин нэмэлт хүч гаргаж унтраах үйл ажиллагаа явуулж байна. Газар дээр нь ажиллаж байгаа хүмүүсээс мэдээллийг тогтмол авч, хүн хүч нэмэх шаардлагатай байна гэвэл Сүхбаатар, Хэнтий аймгийн Онцгой байдлын бие бүрэлдэхүүнийг хүч нэмэгдүүлж ажиллах боломжийг бүрдүүлж байгаа.
-Гал түймэр гарсан шалтгаан тогтоогдсон уу?
-Түймэр гарсан шалтгааныг Эрүүгийн байцаан шийтгэх зэргийн тэмдэгээр шагнагдаж байсан байна. Түүнийг төр ард түмнийхээ төлөө өргөсөн тангарагтаа үнэнч байж албаныхаа төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж ирсэн.
Ахлагч Ж. Одбаяр 1985 онд Улаанбаатар хотод төрсөн. 2003 онд нийслэлийн 44 д үгээр сургууль, 2003-2004 онд БХИС-ийн Ахлагчийн сургуулийг төгсөн. Шүхэрчин аврагч мэргэжилтэй. Тэрээр 2004-2005 онд Зэвсэгт хүчний 122 дугаар ангид аврагч, 2005 оноос Дорнод аймгийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх аорах салбарт аврагчаар ажиллаж байсан. Тэрбээр Дорнод аймгийн 13 сум, Хэнтий аимгийн нутагт 120 гаруй цаг ажиллахдаа 14 хүний амь нас аварч, олон мянган мал, бэлчээрийг аварсан шилдэг гал сөнөөгчдийн нэг байлаа. Ахлах ахлагч С. Бат-Эрдэнэ1984 онд Дорнод аймагт төрсөн. 1992-2002 онд Дорнод аймгийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх аврах салбарт аврагчаар ажиллаж байжээ. С.Бат-Эрдэнэ нь Онцгой байдлын албанд долоон жил ажилласан шилдэг залуусын нэг. Тэрбээр Дорнод аймгийн Баян-Уул, Баяндун, Матад зэрэг 13 сумын нутагт гарсан 34 удаагийн ой хээрийн түймрээс 14 хүний амь, 26 айлын гэр, 18 хашаа саравч, олон мянган мал, дөрвөн сая гаруй бэлчээрийг аварсан гавъяатан юм.Хуулийн дагуу цагдаагийн байгууллага тогтоох ёстой.
-Амь алдсан алба хаагчдын ар гэртэй уулзсан уу?
-Амь насаа алдсан гурван алба хаагчийн ар гэртэй холбогдсон. Булгийг ахалж явсан дэслэгч Ч.Намжилдашийн аав, ээж нь Эрдэнэт хот байдаг. Тиймээс аймаг, орон нутгийн онцгой байдлын хэлтсээр дамжуулан тэднийг Дорнод аймаг руу хүргэх ажил зохион байгууж байна. Албан үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэдсэн хүмүүст олгох тусламжийг хуулиар зохицуулсан байгаа. Тэр хүрээнд хурдан шуурхай хүргэнэ.
-Хэдийгээр албан үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэдсэн ч хариуцлагыг хэн хүлээх вэ?
-Хууль хяналтын байгууллага шалгаад хариуцлагыг хэн нэгэн хүлээнэ гэвэл тэр хүн хүлээнэ. Хэрэв ОБЕГ-ын дарга Ц.Амгаланбаяр хариуцлага хүлээ гэвэл би хариуцлага хүлээхэд бэлэн байна. Хариуцлагаас зугтааж бултах зүйл байхгүй.
-Оцгой байдлыг хамгаалах гал унтраах багаж хэрэгслийг хэзээ шинэчилж солих вэ?
-Суүлийн үед техник тоног төхөөрөмжийн шинэчлэл эрчимтэй хийгдэж байгаа ч хунд нөхцөлд ашигладаг учир элэгдэл их байдаг. Тэдгээр багаж хэрэгслүүд нь ерөнхийдөө богино хугацаагаар ашиглагддаг. Тэр хэмжээнд багажийг шинэчлэхээр ажиллаж байна.
Эх сурвалж: "Нийслэл таймс"
Н. Алтанцэцэг