sonin.mn

Дэлхийн хөгжмийн ертөнцөд өөрийн гэсэн орон зайгаа хэдийнэ эзэгнэсэн нэрт дуучин, реппэр, хөгжмийн зохиолч, продюссер Pitbull Монголд ирэхээр болжээ. Дэлхийн сая сая залуусын шүтээн болсон дуучин Enrique igleasias, Jennifer Lopez, Marc Antony нартай хамтран дуулсан дуугаараа бидний танил болсон реппер маань ирэх долдугаар сард Монголын шүтэн бишрэгчид, хөгжмийн хорхойтнуудад зориулан өөрийн уран бүтээлээ толилуулах гэнэ. Түүний Монгол дахь шоу тоглолтын албан ёсны ерөнхий зохион байгуулагчаар "Bluemon" групп ажиллаж байгаа аж. Тоглолтын үеэр Монголын загварын шоу, Aerial Silk буюу агаарын гимнастикийн дэлхийд алдартай уран бүтээлч ирж өөрийн сонирхолтой үзүүлбэрийг толилуулах юм байна Мөн Worlds Sexiest DJ буюу эмзгтэй DJ монголын цоглог загуусыг хөгжмийн нүсэр хэмнэлд доргиох гэнэ шүү:

Эх сурвалж: "Нийслэл таймс"

Э.Лхам