sonin.mn

АНУ-ын Флоридо мужид жүдо бөхийн залуучуудын ДАШТ үргэлжилж байгаа бөгөөд урд шөнө эрэгтэйчүүдийн 81, 90, эмэгтэйчүүдийн 63, 70 кг-д барилдсан манай жүдочид медальгүй хоцров.

Эрэгтэйчүүдийн 81 кг-д Ш.Гаадамба зодоглож, эхний тойрогт Казахстаны бөх З.Саламатыг буулгаж авсан ч хоёрдугаар тойрогт Японы Сато-д ялагдаж, тэмцээнээ дуусгав. Харин 90 кг-д Серик болон Г.Алтанабагана нар барилдсан ч тэд хоёрдугаар тойрогт ялагдлаа. Харин эмэгтэйчүүдийн 63 кг-д Б.Ганхайч, Б.Мөнгөнчимэг нар барилдаж бас л амжилт гаргасангүй. Гурван өдрийн дараах байдлаар Японы шигшээ 5 алт, 4 мөнгө, 1 хүрэл медальтайгаар тэргүүлж, Франц алт, мөнгө тус бүр нэг,  4 хүрэл медальтайгаар нэхэж байна. Хоёр дахь өдрийн байдлаар зургадугаар байрт бичигдэж явсан Монголын шигшээ есдүгээр байр руу ухарлаа.

Д.Өлзий
 

Эх сурвалж :"Монцамэ" агентлаг