sonin.mn

МАДРИД. /Prensa Latina/. Ямайкийн Усэйн Болт, АНУ-ын Карл Льюис, Украины Сергей Бубка, Шведийн Пернилла Виберг нарын дэлхийд алдаршсан спортын одод “Дэлхийн олимпын тамирчдын холбоо”-ны амь насанд хүрэх аюултай “Эбола” вирустэй тэмцэх кампанит ажилд нэгдлээ.

Энэ төсөл нь “Эбола”-гийн тархалтаас урьдчилан сэргийлэх улсынхаа үндэсний хорооны гишүүнээр ажиллаж буй, үүнтэй тэмцэхэд зориулан санхүүжилт босгоход хувь нэмрээ оруулахыг “Дэлхийн олимпын тамирчдын холбоо”-нд уриалсан Сьерра-Леоны гүйгч Фрэнсис Дав Эдвины ачаар эхэлжээ.

100, 200 болон 4х100 метрт дэлхийн дээд  амжилтыг эзэмшигч Болт гарын үсэг бүхий гутлаа дуудлага худалдаанд оруулан "Эбола"-тай тэмцэхэд хувь нэмрээ оруулахаар болсон байна.

Г.Доржханд

Эх сурвалж: