sonin.mn

ТОКИО. /Xinhua/. “Таката” корпорацын хийсэн хамгаалалтын дэрний согогоос болж Японы автомашин үйлдвэрлэгч “Ниссан Моторс” компани дотооддоо худалдсан 104905 автомашиныг оролцуулаад, дэлхий даяар борлуулсан нийт 260 мянган автомашинаа эргүүлэн татна гэж “Ниссан Моторс” мэдэгдэв.

Суудлын "Mарч", "Куб" болон зарим тансаг зэрэглэлийн "Инфинити" зэрэг долоон загварын автомашиныг эргүүлэн татах тухайгаа тус компани Газар, дэд бүтэц, тээвэр, аялал жуулчлалын яамандаа мэдэгдсэн байна.

Компанийн мэдээлснээр, согогтой хамгаалалтын дэрний улмаас ямар нэг гэмтэл бэртэл болон амиа алдсан тохиолдолд гараагүй байна.

“Таката” корпорацын хийсэн хамгаалалтын дэрний асуудлаас болж Японы томоохон автомашины үйлдвэрүүд болох Тоёота, Хонда, Ниссан зэрэг компани 2013 оны дөрөвдүгээр сараас эхлэн автомашинуудаа эргүүлэн татах болсон.

Одоогийн байдлаар, Японы дотоодын 2,35 сая, дэлхий дахины 10 гаруй сая автомашиныг эргүүлэн татаад байна гэж яам мэдэгдсэн байна.

Д.Нямтулга

Эх сурвалж: