sonin.mn

Нийслэл хотын 375 жилийн ойн босгон дээр нийслэлийн түүхийн асуудлаар МҮИС-ийн Монгол судлалын төвийн захирал, дэд профессор Д.Мөнхбаттай ярилцлаа.

-Түүхчид болон судлаачид нийслэл хотын түүхийг хэзээнээс тусгайлан судалж эхэлсэн байдаг вэ?

-Монгол Улсын нийслэлийн түүхийг тусгайлан судалж байсан тохиолдол өнгөрсөн зууны 50-иад оны дунд үеэс эхтэй. Ахмад судлаач, эрдэмтэн Л.Дүгэрсүрэн гуай анх 1950-иад оны сүүлчээр Богдын хүрээг нүүж, бууж, суурьшиж байсан газрын нэр, байршлыг он цагийн хэлхээстэй нь хамт хэвлүүлсэн байдаг.

Дараа дараачийн судпаачид Дүгэрсүрэн гуайн тэрхүү судалгааны бүтээлийг үндэслэж нийслэлийн түүхийг улам бүр нарийвчлан судлах болсон. Энэ ажил 1990-ээд оны сүүлч үеэс улам бүр цар хүрээгээ нэмж, төрөл мэргэжлийн олон арван судлаачдыг хамрах болсон юм.

Жишээ нь, 1999 оноос Их хүрээний бууж, нүүж, суурьшиж байсан газруудыг олж тогтоох тэдгээрт гэрэлт хөшөө босгох томоохон хөтөлбөрийг хэсэг эрдэмтдийн санаачлагаар нийслэлийн засаг захиргаа хэрэгжүүлсэн. Мөн нийслэлийн үе үеийн түүхийн зангилаа асуудлуудыг хөндсөн олон улсын болон дотоодын эрдэм шинжилгээний хурлуудыг цөөнгүй удаа зохион баигуулж гадаад дотоодын олон арван судлаачид хамрагдах боллоо.

Харин монголын терт ёсны нийслэлийн хегжил, он дарааллын асуудлыг нэг мөр шийдэж чадаагүй цаашид нарийвчлан судлах зүйл түух судлаачдын өмнө бий. Ер нь нүүдэлчдийн нийсэллэж ирсэн уламжлал, монголчуудын төрт ёсны нийслэлийн түүх, одоогийн нийслэл Улаанбаатар хотын түүх гэх мэтчилэн ялгаж салгаж ойлгох, судлах, бичиж таниулах ажлуудад хариуцлагатай хандах ёстой.

-Ер нь эсгий туургатан нүүдэлчдийн хот суурин, нийслэлийн тухай таны бодол?

-Эхлээд нэг ойлголтыг тодруулъя. Аливаа улсын нийслэл гэдэг бол тухайн орны төрийн дээд эрх барих байгууллага, түүнчлэн улс орны засаг захиргааны төв байгууллагууд байрлаж үйл хэргээ явуулдаг, улс төр, нийгэм эдийн засаг, соёл шинжлэх ухааны төв бөгөөд хүн ардын тодорхой хэсэг нь суурьшин амьдардаг гол хотыг хэлдэг.

Монгол нутаг дахь суурин газрууд, хотуудын түүхийн мөрөөр мөшгөж үзвэл анхны төрт улс болох Хүннү гүрнээс хойш эдүгээг Монгол Улс хүртэл үндсэндээ гурван том хотуудад нийсэллэж иржээ гэж үзэж болно.

Эхнийх нь Хүннү гүрний Шаньюгийн их орд байрлаж байсан Луут хот. Дараагийнх нь Их Монгол Улсын нийслэл Хар хүрэм хот. Сүүлийнх нь Ширээ цагаан нуурт 1639 онд анх суурийг нь тавьсан одоогийн Улаанбаатар хот эдгээр болно.

-Эдгээрээс анхны төрт улсын орд хот болох Луут хотын тухай тодруулна уу?

-Луут хотын тухайд эртний түүхийн эх сурвалжуудад МЭӨ 209 онд Модун Шаньюй Луут гэдэг хотыг Орхон голын хавь газарт байгуулсан тухай тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Жишээ нь, Хятадын эртний түүхийн нэр бүхий сурвалжуудад Хүн улсын шаньюн орд -хот Лун-чэн (Луут хот), Лун-тин (Луут асар), Лун-цы ( Луут дуган) зэрэг хэд хэдн суурин хотын нэр дурдагдсан байх бөгөөд тэнд шанью орд төвлөрч хурал, тахилга үйлддэг байсан тухай тэмдэглэжээ.

Үүнээс Лун-чэн буюу Луут хотын нэр МЭӨ 85 он хүртэл түүхийн бичигт байдаг боловч тэрхүү хотын ор мөр монгол нутгийн чухам хаана байгааг нь олж тогтоож чадаагүй байгаа.

Харин эрдэмтэн Х.Пэрлээ дээрхи түүхийн сурвалж зохиолуудыг судлаад Лун-чэн, Лун-тин, Лун-цы зэрэг нь бүгд нэгэн суурин газрын өөр өөр дуудлага бүхий нэр гэж үзсэн байдаг.

Лун-тин буюу Луут хотын нэр бүр XIII зууны үеийн түүх бичлэг жишээ нь “Богд баатар биеэр дайсан тэмдэглэл" зохиолд тодорхой дурдагдаж байгаагаас үзвэл уг хот тухайн үеийг хүртэл оршиж байсан бололтой.

-Тэгвэл Монгол Улсын нийслэлийн үүслийг Өндөр Гэгээний Шар бөсийн өргөөнөөс эхтэй гэж үздэг. Харин таны ярианаас Шар бөсийн өргөөг Монгол Улсын анхны нийслэл мөн гэж үзэхэд ...?

-Хүн гүрний Шаньюн орд хот болох Луут хот Хүннүгээс хойш| МЭ XI зууныг хүртэл Төв азийн газар нутаг дээр оршин тогтнох байсан эртний улсуудын үед улс төр эдиин засаг, цэргийн гол төв хааны орд байх газар байхаа больсон бололтой. Харин Их Монгол Улсын үед газар нутгийнхаа хүйс цэгийг олж Чингис хаан шавыг нь тавьж, Өгөөдэй хаан бариулж дуусгасан Хархорум бол яах аргагүй Их Монгол Улсын нийслэл байсан.

Гэвч 1990 он гарсаар зарим судлаачдын саналыг тухайн үеийн төр засаг дэмжиж, 1639 оноос Монгол Улс нийслэл хоттой болсон мэт ярьж бичих болсонтой санал нийлэхгүй байна. 1220 онд шавыг нь тавьж 1235 онд барьж дуусгасан Хар хүрэм хотыг сүүлийн үед зарим судлаачид дэлхийн нийслэл байжээ гэж үзэх болсон.

Үнэхээр тэр үеийн Хар хүрэм хотод монголын их хаадын өргөө байрлаж, тэндээс евро азийн улс төр, эдийн засаг, цэрэг дайны бодлогыг тодорхойлж энэ хот өрнө дорныг холбосон эдийн засаг, худалдаа арилжаа, соёлын маш том боомт хот байсныг нэгэнт хүлээн зөвшөөрсөн.

Нөгөө талаар Хар хүрмийг Монголын нийслэл байгаагүй гэж хэн ч нотлоогүй ба 1639 оныг хүртэл Монгол Улс нь нийслэлтэй байсан эсэх тухай асуудал яригдах ёстой. Харин Шар бөсийн өргөө бол Монголын нийслэл бус Халхын Өндөр гэгээнтэн ном бүтээлээ туурвин сууж байсан шашин номын газар байсан буйзаа.

Занабазар гэгээнтэн монголын бурханы шашны охь манлай, оройн дээд шүтээн байснаас бус монголын төрийг тэргүүлж байгаагүй нь тодорхой. Тэгвэл аливаа улсын тер засаг байрладаг хотыг нийслэл хот хэмээн нэрлэдэгдэлхий дахины нийтлэг ойлголт байдаг шүү дээ.

Эндээс л миний ярилцлагынхаа эхэнд хэлсэн бидний өвөг дээдсийн нийсэллэж ирсэн уламжлал, төр ёсны нийслэлийн түүх, Улаанбаатар хотын түүх гэх мэтчилэн нэг бүрчлэн ялгаж салгаж ойлгох, нэг мөр болгох асуудлууд эхэлнэ.

Хэрвээ өнөөдрийн ойлголтоор Монгол Улсын нийслэлийн түүхийг 1639 онд суурь нь тавигдсан Шар бөсийн өргөөнөөс эхтэй гэж үзвэл Хар хүрэм монголын нийслэл биш байсан юм гэдгийг батлах, Шар бөсийн өргөө монголын анхны нийслэл гэдгийг хүлээн зөвшөөрхүйц тийм шинжлэх ухаанд тулгуурласан баталгаа нотолгоог гаргах ёстой.

-Манжийн эрхшээлийн үөийн ар газрын Иххүрээ Нийслэл хүрээ болсон тухайд...?

-Чин гүрний хаад өөрийн харьяа муж хязгаарынхаа буюу Монгол дахь засаг захиргааны төвийг анхнаасаа Улиастайд төвлөрүүлж эхэлсэн байдаг. Хаант Оросын засгийн газраас мөн л Улиастай хотыг монгол орны гол төв суурийн газар гэж үзэн эдийн засаг улс төрийн стратегийн ач холбогдол өгч байсан баримтууд түүхэнд үлдсэн байдаг.

Гэсэн хэдий ч Их хүрээ буюу Богдын хүрээ халхын шарын шашны тэргүүн Богд Жавзандамба хутагтын нөлөөгөөр басхүү Хиагт-Хаалганы чиглэлийн өртөө, худалдаа арилжааны дөт замын хаялгаар аажимдаа Мон-голын нийгэм, улс төр, эдийн засаг, соёлын үндсэн гол төв ар газрын тэргүүлэх хот болох үйл явц бүрэлдэж эхэлсэн.

Энэ нь XVIII зууны дунд үеэс XIX зууны төгсгөл хүртэл цаг хугацаанд хамаарна. Ийнхүү халхын бурханы шашны төв Их хүрээ бэхжин хөгжсөөр XX зууны эх гэхэд халх даяарын төрийн хэргийг эрхлэх төв болжээ.

Улмаар Их хүрээ 1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгал ялсан эхний өдрүүдэд Нийслэл хүрээ болж нэрээ сольсон түүхэн баримт үлдсэн байдаг. Тухайлбал, Дотоод хэргийг бүгд захиран шийгтгэх яамнаас ... өвлийн сүүлч сарын 20-нд Богд хаанд өргөн барьсан нэгэн айлтгал бичигт"... олон улсын хаадын суугаа хотыг цөм “нийслэл” нэр өргөмжлөх ёсон бүхий Их хүрээ болбоос манай Монгол Улсын эзэн Богд хааны гэгээн залран суугаа бүгдээр бараалхан ирэх чухамхүү үндэс охь манлай газар мөн.

Тиймийн учир үүнээс чинагш элдэв албаны бичиг хэрэгг Нийслэл хүрээ хэмээн бичиж явбаас нийцэх явдпыг хичээнгүйлэн айлтгав...” гэжээ. Богдхаанугбичгийг хүлээж аваад “Зарлигт гуйсан ёсоор бологтун” гэж цохсон байдаг. Үүнээс үзвэл Нийслэл хүрээ хэмээн албан ёсоор нэрлэгдсэн түүх ийн эхэлсэн бололтой.

-Одоогийн нийслэгийн иргэд ялангуяа өсвөр үе залуучуудад нийслэл хотын түүхийн мэдлэг тун нимгэн байдаг нь нууц биш. Нийслэлийнхээ түүх, соёлын дурсгалт газруудын тухай нийслэлийн иргэд нь мэддэг, бахархдаг, хайрладаг хамгаалдаг нь улс орнуудын их хотын иргэдийн соёл нь байдаг болов уу?

-Тиймээ тантай санал нэг байна. Үүнд манай эцэг, эхчүүд, багш сурган хүмүүжүүлэгчид өөрсдөө үлгэрлэн дагуулаххэрэгтэй. Ялангуяа ЕБС-ийн Хүрээлэн байгаа орчин, Орон нутаг судлал, Соёл иргэншлийн түүх, Эх түүх зэрэг хичээл үүдийг заадаг багш нар сургалтын агуулга, хөтөлбөртөө энэ талаар тодорхой бодлогоор тусгах ёстой. Үүнээс л их хотын соёлтой иргэний мэдрэмж, үнэлэмж эхэлнэ.

Хүүхэд залууст өөрсдийнх нь амьдран суудаг гудамж, хороо, дүүрэг, талбай орчных нь тухай, хотынх нь тухай ямар ч мэдлэг мэдээлэл өгөхгүй байжэртний Ром, Афин хотуудын тухай дунд сургуульд зааж л байдаг. Монголчууд нүүдпийн соёл иргэншилтэй, байгаль дэлхийд хамгийнойрбайдагардтүмэн. Нэргүй хүн байдаггүйтэй адил манайд нэргүй газар орон, уул ус, ургамал амьтан гэж байдаггүй.

Жишээлбэл, та бид хоёрын ярилцлага хийгээд сууж буй энэ газар ямар нэртэй вэ. “Баянгол дүүргийн XI хороо Баруун тасганы гудамж" Нийслэлийн засаг захиргааны хуваарилалтаар бол таны хэлдэг зөв. 1800-гаад оны эхэн үеэс Хүрээнийхний дунд энэ дэнжийг Гандангийн дэнж гэж нэрлэх болжээ. Харин түүнээс өмнө Далхын дэнж хэмээх нэртэй байж.

Манай МҮИС-ийн хичээлийн хуучин байр л гэхэд 70-аад жилийн настай. 1940-өөд оны үеийн Улаанбаатарт Жанрайсагийн дугантай л өрсөлддөг өндөр барил-гын нэг байжээ.

Одоогоос 200 гаруй жилийн тэртээ Богдын хүрээний бууж суурьших газрыг шинжиж явсан шинжээчид дөрвөн уулын дунд байх Алтан тэвшийн хөндийг шинжээд “... дөрвөн уулын дундах энэ хөндий дөрвөн зүг таван хэлийн хүний хоолыгтаслахгүй...”хүрээний шав тавьсан Хүн чулууны хонхор газрыг шинжиж үзээд, “Хүн чулууны хонхорт хүний мөр тасрахгүй” гэж шинжсэн домогтой.

Үүнийг би яагаад хэлэх болов гэхээр орчин үеийн нийслэлийн өсвөр үе, залуучууд эх түүх, ёс заншил, өв уламжлалаасаа суралцаж мэдэж хайрлаж хамгаалж явахгүй бол даяаршил хэмээх цаг үеийн энэ шуурганд монгол хүний үнэт зүйлс устаж үгүй болох вий гэсэндээ хэлж байгаа юм аа.

-Ярилцлагынхаа төгсгөлд таны нэмж хэлэх үг, санаа юу байна вэ?

-Монголын өнгөрсөн түүхийг судлана гэдэг монголын ирээдүйг судалсантай эн тэнцэхүйц хэмжээний ач холбогдолтой. Өөрөөр хэлбэл бид эхлээд хаанаас ирснээ мэдэж байж дараа нь хаашаа явж байгаагаа зөв тодорхойлох болно.

М.Янжинлхам

Эх сурвалж: