sonin.mn

"Тань руу нүүж явна” хэмээх сэтгэлд дотно аялгууг олон жилийн дараа хөгжимдөж, бидэнд хуучны танилтайгаа уулзсан мэт сайхан мэдрэмж төрүүлсэн хүн бол төгөлдөр хуурч С.Алимаа буюу Ами билээ.

Амиг Монголын хөгжмийн ноён оргилын нэг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, хөгжмийн зохиолч Д.Лувсаншарав агсны зээ охин гэдгээр нь хүмүүс андахгүй. Алдар нэрийг бус авьяас билгийг эрхэмлэдэг Хөгжим бүжгийн коллежийн багш, удам дамжсан төгөлдөр хуурч бүсгүйтэй ярилцсанаа хүргэж байна.

-Та сонгодог урлагийн орчинд өсч хүмүүжсэн. Энэ нь мэргэжил сонголтод тань нөлөөлсөн үү?

-Яах аргагүй гэр бүлийн орчин намайг хөгжимчин болоход нөлөөлсөн. Манай гэрийнхэн бүгд урлагийн тэр дундаа төгөлдөр хуурч хүмүүс. Ээж минь гэртээ үргэлж төгөлдөр хуураа тоглоно.

Өвөөгийндөө очиход бас л хөгжим, урлагаар амьсгалсан орчин угтдагсан. Эмээ маань “Бөмбөгөр ногоон" театрын жүжигчин байсан болохоор манайд ирдэг хүмүүс бүгд урлагийн алтан үеийнхэн байсан нь намайг урлагт хайртай болгосон.

Хүүхэд байхдаа ээжийгээ дагаж Хөгжим бүжгийн сургууль дээр их очдог байсан нь урлагийн хүн болоход нөлөөлсөн болов уу.

-Хөгжим бүжгийн сургуулийн сурагчдад чөлөөт цаг бага гардаг шүү дээ. Ер нь хүүхэд насандаа тоглож наадах боломж олддог байв уу?

-Бусад хүүхдийн адил гадаа тоглох зав гардаггүй байсан. Сайн хөгжимчин болохын тулд ихэнх төгөлдөр хуурчид хүүхэд насаа золиосолдог. Өдөр бүр сургуулилт хийхгүй бол хуруу хөшдөг юм.

Манай сургууль маш хатуу дэгтэй. Жилд зургаан удаа шалгалт авдаг. Шалгалт бүрт шинэ бүтээл тоглодог учраас хөгжмөө давтахаас өөр аргагүй.

-Урлагийнхан тэр дундаа сонгодог урлагийнхан сэтгэлгээ нь их задарсан байдаг. Таны зан араншинд сонгодог урлаг хэрхэн нөлөөлсөн гэж боддог вэ?

-Сэтгэлгээний хувьд бол би нэлээд өвөрмөц. Урлагийн нөлөөгөөр аливаа зүйлийг өөр өнцгөөс харж бясалгадаг болсон.

-"Энэ ая миний хэмнэлд тохирно. Хөгжимдөх юмсан” гэж боддог дэлхийн сонгодог бүтээл бий юү?

-Сонгодог хөгжмийн урын сан баян учраас тоглохыг хүсдэг олон ая бий. Тэр дундаа төгөлдөр хуурын аянууд тоглож дуусашгүй арвин. Анхны цомогтоо тоглохыг хамгийн их хүсдэг, ойлгодог аянуудаа багтаасан. Ер нь би бадрангуй, өрнөлтэй, эрч хүчтэй ая хөгжимдөх дуртай,

-Зарим төгөлдөр хуурын бүтээлийг морин хуураар тоглож байна. Монгол аялгуу, морин хуурын бүтээлийг төгөлдөр хуураар тоглож болох болов уу?

-Болно. Энэ бол боломжтой зүйл. Найруулгыг нь л жаахан өөрчлөх хэрэгтэй байх. Төгөлдөр хуураар ямар ч аяыг тоглож болдог.

-Хөгжимчдийн онгодыг хөглөдөг бүтээл гэж байдаг. Танд тийм бүтээл байдаг уу?

-Монголын алтан үеийн сайхан аялгуунаас хөгжимдөхөд сэтгэлд дотно байдаг.

-Энэ сайхан хөгжмийн боловсролыг олгож, сонгодог урлагт хөтөлсен багшийнхаа талаар яриач?

-Урлагийн их зам руу зөв хөтөлж залж явдаг хүн бол яах аргагүй багш юм. Миний багшийг Д.Тунгалаг гэдэг. Анх зургаан настайдаа танилцсан багштайгаа 14 жил хамт хичээллэсэн. Миний бага, өсвөр нас гээд олон жилийг багштайгаа хамт үдсэн учраас ээж охин шиг дотно харилцаатай.

Би таван настайдаа хоёр гурван багшаас Д.Тунгалаг багшийгаа сонгосон, Ээж маань "Яагаад энэ хүнийг сонгосон юм бэ" гэж асуу-хад би “Гоё эгч байна” хэмээсэн гэдэг. Багш маань биөэ үргэлж сайхан авч явдаг эмэгтэй. Бас хүүхэдтэй зөөлөн харилцдаг.

Надад төгөлдөр хуурын арга барил, төхникийг зааснаас гадна хувь хүний төлөвшил, хүмүүжилд минь их нөлөөлсөн ачтан. Багш маань их шинэлэг зүйлд дуртай, аль болох хүүхдүүдийн тоглоогүй аяыг надаар тоглуулдаг байв.

Ер нь мэргэжлийн багш бол яг ээж шиг, гэр бүлийн нэгэн гишүүн болсон байдаг. Би багшийгаа сайн багш, сайхан эмэгтэй гэж хүндэлдэг. Багш минь “Чи их хөдөлгөөнтэй бас инээд муутай хүүхэд байсан" гэж дурсдаг юм.

-Хөгжим гэдэг агуу зүйлийг хүүхдэд заана гэдэг хэцүү байх. Ер нь багшлах ямар байна?

-Амархан юм гэж хаана ч байхгүй. Би аравдугаар ангиасаа гэрийн багш хийж эхэлсэн. Төгсөөд сургуульдаа багшаар үлдэж одоо хүртэл багшилж байна, Сонгодог урлагийн хичээлийг заахад багшаас төдийгүй шавиас асар их тэвчээр, хөдөлмөр шаарддаг.

Бидний хичээл ганцаарчилсан байдаг болохоор хүүхдийн онцлогт нь тохируулан заадаг, Олон цагаар сууж оюуны болон биөийн хөдөлмөр хийдэг болохоор зарим хүүхэд амархан залхдаг.

Төгөлдөр хуураар хичээллэхэд бүхий л мэдрэхүй зэрэг ажилладаг. Ер нь энэ хөгжмийг сурахад маш олон жилийн хөдөлмөр шаарддаг. Бас хүүхдийн төлөвшилд асар их нөлөөлдөг. Манай сургуулийн сурагчид бусад сургуулийн хүүхдүүдтэй харьцуулахад хамаагүй төлөвшсөн, их хичээнгүй байдаг.

-Ами хэр хатуу багш вэ?

-Би ер нь хатуу багш шүү, Г эхдээ хатуу ч гэсэн хүүхдүүдээсээ хөндий байхыг хүсдэггүй. Манай сургууль их чанга, өндөр шаардлагатай учраас хичээлээс гадуур шавь нар маань надтай дотно, илэн далангүй байгаасай гэж хүсдэг.

-Таны өвөө Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Д.Лувсаншарав агсан Монголын бахархал болсон хүмүүсийн нэг. Таны урлагийн төлөвшилд өвөө тань их нөлөөлсөн байх?

-Өвөө минь миний түшиг тулгуур байсан. Хувь хүний хүмүүжил тэр дундаа энэ сайхан бичиг үсэг, Монгол ахуй, Монгол эмэгтэй хүн, урлагийн хүн ямар байх ёстой гээд олон зүйлийг зааж сургасан.

-Та өвөөгийнхөө ямар зан чанараар бахархдаг вэ?

-Миний өвөө одоо ч миний бахархал. Өвөө маань их хөдөлмөрч, нас өндөр болсон гээд зүгээр суудаггүй хүн байсан. Энэ зангаар нь би бахархдаг. Бас өвөө их залуу сэтгэлгээтэй хүн байсан. Бусад өвөө нараас нэг л өөр хүн шүү. Жишээлбэл, пиццанд дуртай байсан. Ярилцахад их чөлөөтэй их хошин зантай хүн байсан даа.

-Хөгжимчин бүсгүйчүүд тайэан дээр үзэсгэлэнтэй, гялалэаж харагддаг. Гоо сайхандаа хэрхэн анхаардаг вэ?

-Бид жирийн үөд чөлөөтэй энгийн байдаг бол тайзан дээр ямагт нэг шат дээгүүр байх ёстой гэсэн зарчмыг баримталдаг. Ялангуяа төгелдөр хуур бол тансаг, сайхан хөгжим.

Энэ хөгжмийг тоглохдоо гоё сайхан байх ёстой. Гоо сайхны бүтээгдэхүүнээс үнэр^ тэй усанд дуртай. Би хувирамтгай зантай учраас нэг үнэртэй усыг удаан хэрэглэдэггүй.

-Төгөлдөр хуурыг тансаг сайхан хөгжим учраас эмэгтэй хүнтэй зүйрлэдэг. Харин та өөрийн илэрхийлэл болсон хөгжмөө юутай зүйрлэх вэ?

-Төгөлдөр хуур бол эмэгтэйлэг гэхээсээ илүү эрэгтэйлэг хөгжим. Тийм ч учраас төгөлдөр хуурыг хөгжмийн хаан гэдэг. Харин би энэ хааны хатан нь байхыг хүсдэг.

-Хөгжимчдийг гараа хайрлаад ажил хийдэггүй гэж сонссон юм байна. Спортын ямар нэгэн төрлөөр хичээллэдэг үү?

-Ээж маань миний гарыг их хайрладаг болохоор гэрийн ажил тэр бүр хийлгэдэггүй байсан, Ер нь бол төгөлдөр хуурчдыг спортоор хичээллэхийг зөвшөөрдөггүй юм. Гар оролцсон, гэмтэх эрсдэлтэй спортыг хориглодог. Тодорхой хэдэн спортоор хичээллэж болдог.

-Ямар эрчүүд таалагддаг вэ?

-Буурь суурьтай, мэдрэмжтэй, миний мэргэжлийг ойлгодог эр хүн таалагддаг.

-Монголын сонгодог урлаг таны бодлоор өнөөдөр ямар төвшинд байна вэ? Өөрчлөх юмсан гэж боддог зүйл бий юү?

-Төрөөс сонгодог урлагийг анхаарч байх үед цэцэрлэгийн хүүхдүүдийг ангиар нь дуурь үзүүлэх зэрэг маш зөв бодлогыг барьж байсан. Ингэснээр хүүхэд багаасаа сонгодог урлагийг мэдэрч, ойлгож эхэлдэг. 1990-ээд оны үед бол сонгодог урлаг уналтанд орж байсан бол одоо сэргэж эхэлж байна.

Хүмүүс хүүхдийнхээ урлагийн боловсролд анхаардаг болсон байна. Дэлгүүрт ховорхон олддог байсан хөгжмүүд одоо чөлөөтэй зардаг болсон байна. Дуурь тэр дундаа балет үздэг хүний тоо харьцангуй их болсон зэргээс харахад сонгодог урлаг маань хөгжиж байна гэж боддог. Гэхдээ яг сонгодог үеэ ойлгодог цаг нь арай л болоогүй байх шиг.

Сонгодог урлаг үүсч хөгжөөд хоёр мянган жил өнгөрсөн. Энэ агуу урлагийн өлгий нутагт иргэдийнхээ урлагийн боловсролд төрөөс анхаарч, санаа тавьдаг. Жишээлбэл, барууны хүүхэлдэйн киноны хэсгүүдэд дандаа сонгодог хөгжмийн аянаас оруулдаг.

Бидний мэдэх “Том Жөрри хоёр" хүүхэлдэйн киноны хэсгүүдэд дэлхийд алдартай симфони, төгөлдөр хуурын аянууд их орсон байдаг. Энэ мэтчилэн багаасаа сонгодог хөгжмийг сонсч өссөн хүүхэд урлагийн мэдрэмжтэй болдог. Манай улсад сонгодог урлаг хөгжихөд хөгжимчид чухал үүрэг гүйцэтгэдэг. Ер нь сонгодог урлагийг ард түмэнд хүргэдэг гүүр нь хөгжимчид байдаг.

-Их хотын амьдралд хамгийн том асуудал таны хувьд юу байна?

-Замын түгжрэл. Бас гудамж тайлбайд хогоо хаях, хүмүүс хоорондоо их соёлгүй харилцах зэрэг асуудалд сэтгэл зовнидог,

-Ярилцсанд баярлалаа.

Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: