sonin.mn

НЬЮ-ЙОРК. /ITAR-TASS/. “Apple” компанийг үүсгэн байгуулагч Стив Жобсын намтрын тухай шинэ киноны гол дүрд Их Британийн жүжигчин Кристиан Бэйл тоглохоор болжээ. Энэ тухай “Bloomberg” агентлагт уг киноны зохиолыг бичсэн Аарон Соркин мэдээлсэн байна.

Түүний хэлснээр, киноны зураг авалт ирэх саруудад эхэлнэ. Телевизийн “CNN” компанийн захирал асан, өдөр тутмын “Time” сэтгүүлийн редактор Уолтер Исааксоны бичсэн "Стив Жобс" хэмээх номоос уг киноны зохиолыг сэдэвлэжээ. 2011 оны аравдугаар сард худалдаанд гарсан уг номыг Стив Жобсоос авсан гучин ярилцлага, мөн түүний гэр бүлийн гишүүд, найз, хамт ажиллаж байсан хүмүүс болон өрсөлдөгчид  голдуу хэдэн зуу гаруй хүнтэй хийсэн ярилцлагад тулгуурлан бичсэн байна.

Шинэ кино ямар нэртэй байх, дэлгэцнээ хэдийд гарах нь одоогоор тодорхойгүй байна.  Аарон Соркин “Facebook” нийгмийн сүлжээг үүсгэн байгуулагч Марк Цукербургийн тухай киноны зохиолоор “Оскар” болон “Алтан бөмбөрцөг” шагналыг хүртжээ.

“Оскар”-ын шагналтан, жүжигчин Кристиан Бэйл нь Бэтмэний дүрээрээ алдартай юм.

Д.Жаргал

Эх сурвалж: