sonin.mn

НҮБ. /Xinhua/. Дэлхий дахинд 18-аас доош насны 700 сая гаруй охин аргагүйн эрхэнд хүүхдээрээ гэрлэсэн байна гэж НҮБ-ын Хүн амын сангийн  (UNFPA) албаны хүн мэдэгдлээ.

НҮБ-ын Хүн амын сангийн бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд хариуцсан газрын тэргүүн Лаура Лакси “Хүүхдээрээ гэрлэх, бэлгийн хүчирхийлэл хоёр маш их уялдаа холбоотой” гэв.

Өөрөөр хэлбэл, бэлгийн хүчирхийлэл нь аргагүйн эрхэнд хүүхдээрээ гэрлэж байгаагаас гадуур асуудал биш гэсэн үг гэж тэрбээр хэлэн, бага залуу насандаа хүчирхийлэлд өртөж, хүчиндүүлсэн охид албадан гэрлэлтэд өртөмтгий байдаг гэж онцлон тэмдэглэлээ.

"Олон улсын охидын өдөр"-ийг тохиолдуулан НҮБ-ын Хүүхдийн сангийн гаргасан мэдэгдэлд дурдсанаар, одоогийн байдлаар  дэлхийн дахинд 250 сая охин 15 нас, 700 сая охин 18 нас хүрэхээсээ өмнө аргагүй эрхэнд хүнтэй суусан байна.

Охидыг харгис түрэмгий үйлдлүүдээс хамгаалахад зөвлөгөө өгөх зорилготойгоор НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2011 оны 12 дугаар сарын 19-нд жил бүрийн 10 дугаар сарын 11-нийг “Олон улсын охидын өдөр” болгох тухай тогтоолыг баталсан юм.

Г.Доржханд

Эх сурвалж: