Хүний хувь тавилан янз бүр. Хүмүүс ярихдаа бие хүн өөрөө хувь заяагаа жолоодох учиртай зөвхөн өөрөөс хамаарна гэх. Ер нь хүний хувь заяанд амьдралын орчин, нийгмийн байдал хувь хүний ухаан, ухамсар, төрийн бодлого гээд нөлөөлөх зүйл олон байдаг бололтой. Авьяастай чадвартай ухаалаг зарим хүмүүс эмгэнэлт хувь заяагаар төгсөхийг хараад сэтгэл эмзэглэн харамсах явдал зөндөө тааралдсан.
Ялангуяа улс нийгэмд соёл урлагийн баялаг бүтээж байгаа эрдэмтэн, зохиолч, жүжигчин, найруулагч, зураач, хөгжмийн зохиолч гээд дурсагдах мөнхийн бүтээлтэй авьяастанг онцгойлон хүндлэж хайрлах нь ухаантай төрийн бодлого байх учиртай.
Гэтэл төрөөстэднийүзэл санааг хүндэлдэггүй харалган бодлогын уршгаар ухаант хүмүүний зовлон ихэсдэгээр эрдэмтэн зохиолч Б.Ринчин, Ш.Гаадамба, яруу найрагч Р.Чойном, Ш.Цог, жүжигчин Н.Цэгмэд, хөгжмийн зохиолч Л.Мөрдорж гээд олон авьяастнуудын зарим нь алдар гуншингаар шагнуулсан хэдий ч сэтгэлийн болон ахуй амьдралын зовлон туулж, хавчигдал, гадуурхалын нөхцөлд санаа амар жаргалтай байж насан өөд болж чадаагүй.
Олон уран бүтээлчид туурвин бүтээх боломж нөхцлөөр гачигдаж хоргодох байр, хоногийн хоолоо бодож, үзэл бодлоор ялгаварлагдаж, төрийн эсрэг үзэлтэнд тооцогдож байсан ч цагийг үр бүтээлтэй өнгөрөөж, ард түмнийхээ төлөө бодол сэтгэлээ зориулж, бүтээсэн бүтээл нь монголын соёлын үнэт өв болон үлдэж бид бүгдийн бахархал болж байгаа нь гайхалтай.
Төрөөс алдар гавьяагаар шагнуулаагүй ч олныхоо дунд хүндлэгдсэн хүний сайхан сэтгэлтэн, үлгэр дууриалал болох сайн үйлстэнг эргэн дурсаж санах нь ард олонд ухаарал төрүүлж, тэдний туулж өнгөрүүлсэн амьдралыг дүгнэн цэгнэх ач холбогдол бидэнд сургамж болдог билээ.
Тиймээс ч ард түмний дунд “сэлэм Тогмид” хэмээн алдаршсанжүжигчин, найруулагч Цэдэндамбын Цэрэндорж энгийн мөртлөө эгэл биш андын 80 насны ой энэ жил тохиож буйг дурсахаар үзэг цаас нийлүүлэх хүсэлд хөтлөгдсөн юм.
Ц.Цэрэндорж 1934 онд Архангай аймгийн Булган сумын Эрэгмод гэдэг газар хорвоод мэндэлсэн гэдэг. Сургуулийн багш нь яруу найрагч С.Доржпалам хүүхдүүдийг дуу дуулуулж, бүжиг, акробат хийлгэж байсан учир сургуулиараа урлагт сүрхий байжээ.
Хүүхдүүдийн дотроос илүү авьяастай сэргэлэн байсан нь Цэрэндорж. 1946 онд Ардын хувьсгалын 25 жилийн ойгоор Монголыг урлагийн анхны олимпиадаар Улаанбаатар хотод ирэх замдаа Доржпалам багшийнхаа өвөр дээр унтаж яваад сэрсэн чинь хачин том бөөрөнхий гэрийн гадаа ирж билээ хэмэээн хуучилж байсан.
Тэднийг Загдраднаа, Бааст, Цэрэндулам, Шаравдоо нар ирж, концертод бэлдэж, тоглуулж байсан гэнэ. Сургууль төгссөний дараа Архангай аймагт байхад нь гавьяат жүжигчин Шаравдоо хотод урлагийн сургуульд Цэрэндоржийг оруулж, урлагийн хүн болгожээ.
1958 оны намар Москва хотын бүх Холбоотын киноны дээд сургуульд найруулагчийн ангид суралцахаар сэргэлэн цовоо бор залуу Яауз голын эрэг дэх Городок Москвагийн киноны дээд сургуулийн оюутны байранд чемодан барьсаар ирж анх надтай танилцаж билээ. Дэмидийн Хишигт танимгайран уулзаж “бид хоёр нэг нутгийнх төдийгүй бас урлагийн сургуулийг хамт төгссөн Цагааны Цэгмэдийн хоёр шавь гэв”.
Тэр хоёр хоёулаа Архангай аймгийн Булган сумын нутагт төрсөн, сумын сургуульд хамт суралцаж байсан ч Хишигт насаар хэд ах байв. Цэрэндорж сургуульд байхдаа онц сурдаг, соёл урлагийн аливаа ажилд идэвхтэй оролцдог үлгэр жишээч нэгэн байж.
Цэрэндорж Урлагийн сургуульд орж жүжигчин болоод одооны ардын жүжигчин А.Очирбат, Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Маамхүү, Д.Хишигт, жүжигчин найруулагч П.Туваанжав, П.Цэндсүрэн гээд авьяас чадвар нь гялалзсан нөхөдтэйгээ хамт уран бүтээлээ эхэлсэн.
Мусатовын зохиол “Үнэт үр” жүжгийн найруулагчаар Ц.Цэгмид, тайз чимэглэлийн зураач Мука Цэндаюуш ажиллаж, Цэрэндорж тэр мундаг авьяастнуудын дундаас цойлж жүжгийн гол дүр Петяд анх тоглосны дараа ихэд үнэлэгдэж, С.Михалковын “Би гэртээ харихсан” жүжгийн Саша Кутузов, Любимовагийн “Цасан хүү”-гийн нигер хүү Дик гээд олон жүжгийн дандаа гол дүрд тоглож, нэр алдар нь мандаж, сонин сэтгүүлд бичигдэж, ард олны анхаарлыг татсан, өнөөгийн залуусын хүслэн болсон “Од” болж байв.
1950-иад оны дунд үед “Залуучуудын үнэн” сонинд театрын залуу жүжигчин Цэрэндорж, дуурийн театрын бүжигчин Цэвээнтэй гэрлэж хурим хийсэн тухай гэрэл зурагтай гарсныг харж,танихгүй мөртлөө над мартагдамгүй сайхан сэтгэл төрж одоо хүртэл дурсагддаг юм. Тэр үед хурим найр хийсэн тухай сонинд төдийлөн бичдэггүй мөн хоёр сайхан хосын зургийг харсан нь Цэрэндоржийн тухай санаанд хадгалагдан мөнхөрсөн анхны мэдээ байсан.
Цэрэндорж зөвхөн театрын жүжигчин байсангүй. Кино зохиолч, найруулагч Цэвээний Зандраа 1954 онд “Шинэ жил” киноны зохиолыг бичиж найруулахдаа гол дүр Пунцагт Цэрэндоржийг сонгож тоглуулснаар кино жүжигчний гарааг эхэлсэн.
Тухайн Соёлын яамны бодлогоор эрч хүчтэй, авьяастай залуу уран бүтээлчдийг хөдөөорон нутгийн театрыг хөгжүүлэх, шинэчлэх үйлсэд татан оруулж Ц.Цэрэндорж, П.Цэндсүрэн Ховдын театрт , Д.Хишигт, П.Туваанжав хоёрыгДорнодын театрт найруулагч, уран сайхны удирдагчаар томилон явуулсан нь уран бүтээлчийн нарийн мэдрэмжийг хөгжүүлэх дадлага туршлагатай болоход их сургууль болсон гэдэг.
1956 оноос төр засаг, Монголын кино урлагийг чухалчлан хөгжүүлэх бодлого явуулж, киноны бүх мэргэжлийн уран бүтээлчдийг гадаад оронд бэлдэх ажлыг тууштай явуулж, хөдөө нэр төртэй ажиллаж байгаа уран бүтээлчдийг урьж явуулахад Цэрэндорж 1958 онд Москва хотыг зорьсон хүний нэг ээ.
Цэрэндорж эхний жил багш нарынхаа итгэлийг авч, сүрхий л сурч байлаа. Нэг өдөр найруулагчийн ангид сурч байсан киргиз оюутан надтай тааралдсанаа “монгол сайн байна, монгол нөхдийн хийсэн этюд сайн болсон, багш нар магтаад сүйд” гэж хэлээд явахад Хишигт, Цэрэндорж хоёр юу үзүүлж харуулсан юм бол доо гэж бодоод өнгөрсөн.
Дараа нь Хишигтээс асуухад: Хичээл дээр гэнэт этюд хийх болохоор Цэрэндорж бид хоёр хоорондоо ярьж байгаад монгол ахуй амьдрал үзүүлсэн чинь багш нар магтаж байна лээ. Бид хоёр жүжигчин юм чинь тэр зэргийн юм хийлгүй яахав гэж инээж билээ. Хожим тэр тухай С.Герасимов багш номондоо бичсэн байсан.
1959 онд зуны амралтаар бид Цэрэндоржийнд очлоо. Тэднийх 4-р дэлгүүрийн ард хашаанд амьдарч байсан. Дашгалсан бид хоёрыг дайлж цайлаад гадаа зууханд гал түлж мах чанаад нэг өдрийг сайхан өнгөрөөхдөө Цэрэндоржийн хань Цэвээнийг анх харсан.
Давхраатай алаг нүдтэй, тэгшхэн цагаан шүдтэй ааш зан эелдэг сайхан хүүхэн. Үнэхээр ийм хоёр сайхан хос, сонинд бичигдэхгүй яахав гэж дурсан бодож байлаа. Аливаа гэр бүлд дандаа аз жаргалаар бялхаж байдаггүй юм билээ. Цэрэндоржийг сурч байхад Цэвээн өвдөж, юун суралцах мантай, сургуулиас чөлөө авч нутгийн зүг яаран явсан.
Хөөрхий хань Цэвээн нь өвдөж зовсоор хорвоог орхисноос хойш Цэрэндоржийн гал цог буурч амьдралын хатууг амсаж, эхээсээ өнчирч хоцорсон хүүхдүүдээ хөлийг нь дөрөөнд хүргэх гэж, ууланд мод хийж, самар жимс түүж, элдэв ажил хийж, сургуулиасаа хэсэг хугацаагаар хөндийрсөн. Цэрэндоржийн зовлон нэгээр дууссангүй. Ээлж дараалан хагацал нөмөрч ээж, ах дүүгээсээ салж, ёстой тамын зовлонд орсон ч юу ч болоогүй юм шиг зүрхэндээ хатуу нууж явсныг би гадарлана.
Би нэг удаа тэднийд очиж, хууч хөөрөлдөж байтал жаргал зовлонгийн тухай сэдэв рүү орсон юм. Цэрэндорж маань нилээд бодлогоширч, “ямар ч хүнд жаргал зовлон хослох хорвоогийн тавилан байх юм. Би аав, ээж, ах дүү, ханьтайгаа байхдаа жаргал үзсээн. Анхныхаа охиныг тэвэрч аваад яаж баярлав” гэснээ хэсэг нам гүм болсноо үргэлжлүүлж, “олон кино жүжигт тоглож, үзэгчдийн алга ташилт, магтаалыг сонсож баярлаж байлаа.
Тэгээд Москваг зорьж, киноны сургуульд орж байсан гээд л .... ай хөөрхий бас зовлон зүдгүүр их үзсэн. Хань маань тэнгэрт хальж, 5 өнчин хүүхэдтэй үлдэж, их юм бодсон доо.10 хэдэн хүнээ ойр ойрхон тэнгэрт үдэж явуулсан гээд санаа алдангуут би сэдвийг өөрчилж, уран бүтээлийн тухай асуухад “ Уран бүтээлч хүн тайван сайхан, амьдрал жигдэрсэн үед сайн уран бүтээл гаргана. Миний ихэнх бүтээл санаанд хүрээгүй шүү” гэж ярьсан нь одоо хүртэл элэг эмзэглүүлдэг юм даа.
Цэрэндорж кино найруулагч болох гэсэн зорилгоос хэзээ ч ухараагүй. Түүний бүтээсэн анхны уран сайхны кино “Цэргийн хүү”-д Хөвсгөл нутгийн Наваан 1939 оны дайнд явж амраг хайрт бүсгүй Цолмонтойгоо уулзах тавилан төөрөлдсөн, сэтгэлийн драмт үйл явдалтай кино юм.
Уг кинонд биет зүйлээр тодорхой санааг утгачлан гаргах аргыг хэрэглэж, жүжигчдийг үйл хөдлөлөөр биш дотоод сэтгэлийн илэрхийллээр гаргахыг хичээсэн онцлогтой байдаг. Түүний бүтээсэн “Шинэ танилууд”, “Хонины найр”, “Гул Аранжин”, “Багын найз” зэрэг кино нь хөдөө нутгийн амьдрал, малчин хүний сэтгэл санааг баримтат киноны үнэмшлээр энгийн дүрслэлээр шийдсэн байдаг.
Цэрэндорж бол кино найруулахаас илүү бүтээсэн дүрээр ард түмний сэтгэлд хоногшиж танил болсон уран бүтээлч. Хүмүүс ярихдаа “Цэрэндорж жүжигчнээр яваад байсан бол ардын жүжигчин Очирбатаас өмнө ардынх болох байсан. Тэгэхэд ямар ч гавьяа шагналгүй өнгөрсөн.” гэж харамсдаг юм. Үнэхээр ясны сайн жүжигчин байсан нь үнэн.Түүний бүтээсэн “Өглөө” киноны Тогмид, “Аянгат цагийн дууль”-ийн Жанибек, “Бор чоно”-ын Хөх өвгөн, “Мандах нарны туяа”-гийн гамин дарга гээд тоочоод байвал олон дүр бий.
Зөвхөн Жанибекийн дүрийг авч үзэхэд хүүгээ хайрлах эцгийн ёс, намын гишүүний үүрэг хариуцлагыг бодох ацан шалааг дотоод сэтгэлийн хямралаар гаргасан нь гайхалтай. Жанибек юу дотроо бодож буй байдлыг нүднээс нь царай барайлган суух бодролоос үзэгчид шууд ойлгодог.
Жанибек хүүгээ буудуулж, ямар аймшигт нүглийг амсаж буй эмгэнэлийг Цэрэндоржоос өөр жүжигчин тэгж тоглох болов уу гэдэгт би эргэлздэг. “Өглөө” киноны Тогмид Жанибекээс огт өөр, сагсуу ойворгон авиртай мөртлөө шударга шулуун, цагаахан сэтгэлтэй дүр.
Энэ дүрийн мөн чанарыг бодитой амилуулж, үзэгчдийн сэтгэлийн угт нь хүргэж чадсан. Ард түмний магтан ярьдаг хайртай дүрийн нэг болсон. Кино дэлгэцэнд гарсны дараа Цэрэндоржийг “сэлэм Тогмид” гэж олон түмэн нэрийдэн алдаршуулсан. Энэ нь Цэрэндоржийг ард түмэн үнэлсэн агуу үнэлэлт юм.
1970-аад оны дундуур зуны халуунд багшийн дээд сургуулийн автобусны буудалд буугаад замын урд байгаа ТҮЦ шиг мухлагаас гоожуурын шар айраг уухаар очтол дунд хирийн настай хоёр хүн “ Хүүш, сэлэм Тогмид мөн биз дээ” гэхэд Цэрэндорж инээж, пиво авах гэхэд “ танд бид авч өгнө” гээд намайг харснаа “ хамт яваа хүн үү” гээд шар айргаар дайлж, тэд ихэд хөөрөн баясаж билээ.
Үнэхээр Цэрэндорж олон түмний танил сайн жүжигчин байжээ.Түүний тоглосон дүр бүрийг нарийн нягтлан судалж чадвал Цэрэндоржийн дүр бүтээх ур чадварын гайхамшгийг нээж хойч үед жүжигчний өвөрмөц арга, сэтгэлийн дотоод нөөцийг хэрхэн зарцуулж болдгийг олж мэдэх нь лавтай. Ийм нэгэн алдартай уран бүтээлчийг амьд ахуйд нь огт тоохгүй явсаар алт шиг авьяасыг ашиглаж чадахгүй алдаж билээ.
Цэрэндорж “Газар шороо”, “Зүрхний хилэн”, “Амарсанаа” романаар сайхан кино хийхийг бодож, тэнгэрт халих хүртлээ ярьсан боловч даанч биелэгдээгүй нь харамсалтай.
Авьяастанд атаархаж хор найруулж ялих шалихгүй зүйлээр нэрий нь муутгаж, ард олонд буруу ойлголтыг түгээж, алтан хошуу дээд байгууллагад хүргэж санаагаа амраадаг бэртэгчин байгаагаас зарим уран бүтээлчид үнэн зөвөөр үнэлэгдэж чадалгүй хорвоогоос халих нь их.
Ер нь авьяаслаг уран бүтээлч өөрийгөө үнэлүүлэхээс ичиж, даруу төлөв зан гаргаж явах нь бусдад танигдахгүй явсаар хор гайг нь амсаж, ноолоход номхон тэмээ амар гэгчээр зальтай хүмүүс гарынхаа үзүүрээр тоглож өнгөрөхийг би харсан, одоо ч хэвээрээ байсаар.
Цэрэндорж орон байргүй, амьдрал сайнгүй байгаа тухайгаа Хотын Гүйцэтгэх захиргаанд өргөдөл бичиж, байртай болохыг олон жил хөөцөлдсөний эцэст Налайхад хуучин байрны нэг өрөө өгч ам таглаж нүд хуурсан юм.
Хэрэв Цэрэндорж хэлтэй амтай хэцүү хүн байсан бол Налайхад ганц өрөө байр өгөхгүй л дээ. Манай дарга нар хүнийг алаглан үздэгийн нотолгоо нь энэ. Цэрэндорж маань тэнд нүүж очсон ч амьдрах боломж хэцүү, хотоос Налайх хооронд аялах төвөгтэй.
Нэг өдөр миний хүү Батбаяжих нүд нь орой дээрээ гарчихсан ирлээ. Юу болсныг лавлахад “Мянган сарнай” киноны гол дүрд Цэрэндорж ах тоглож байгаа гэнэ. Тэгээд тоглосны мөнгө өгөхөөр алдар цолыг нь асуусанд “юу ч байхгүй” гэжээ. “Ааваа, СТА тэмдэг ч байхгүй” гээд шогшров.
Үүнээс үүдэж, кино нийгэмлэгээс тодорхойлолт гаргаж, СШУЯ-нд өгөхөд тэд ч гайхаж шууд олгохоор болж харин дагалдах 30000 төгрөгийг өөрсдөө шийд гэв. “Мянган сарнай” киноны найруулагч, “Хонгорзул” сонины эрхлэгч, яруу найрагч Я.Бадамсүрэн 30000 төгрөг гаргаж, Цэрэндорж маань 2001 онд Соёлын тэргүүний ажилтан болсон түүхтэй. Цэрэндоржийн уран бүтээл шулуун сайхан замаар яваагүй.
Сүүлдээ Цэрэндорж уран бүтээлээ хамгаалж тэмцэхээс төвөгшөөж, “ ноёнтой заргалдвал толгойгүй гэдэг биз дээ. Дэмий цаг үрээд яахав. Ирээдүйд үнэн зөвөөр тайлагдах байлгүй” гээд л дээрээс өгсөн засварыг хэл амгүй хийж, уран бүтээлээ сайнаас мууд шилжүүлсэн харамсалтай тохиол бий. “Талын цуурай” (зохиолч Л.Ванган, С.Дашдооров) кинонд ардын хувьсгалын үйл хэргийн төлөө амь үл хайрлан тэмцсэн Т.Бор хэмээх эмэгтэйн эх оронч гавьяаг өгүүлсэн байдаг.
Уг киног хянасан хүмүүс ялих шалихгүйзүйлээр өөлж, элдэв санааг ухаж мөшгөсөөр дүрийн нэвтрэн гарах шугам алдагдаж, өгүүлэмжийн уялдаа холбоогүй болж, 16 удаа засаж,13 бүлэг киног 7 бүлэг болгосныг найруулагч Цэрэндорж хүлээх боловч нидэр дээрээ урлагийг ойлгохгүй үзэл сурталд хэт автагдсан дарга нар байсныг үзэгчид маань огт мэдэхгүй муу кино болсон гэж дүгнээд өнгөрөх нь даанч харамсалтай.
Цэрэндорж ханийн хагацал зовлон үзэж, амьдралын эрээн бараанд нухлагдаж байсан ч, зовлон зүдгүүр тоочиж явдаггүй, сэтгэлийн хаттай, өөрийн гэсэн бардам үзэл бодолтой битүүхэн гунигтай явдаг сайн найз минь байж билээ. Би “Наргиа” хэмээх инээдмийн хошин шог хүүхдийн богино киноны өвгөнд Цэрэндоржийг тоглуулахад 5 кг ууттай ногоог дааж ядан түүртэж байгааг хараад “уулыг цас, эрийг нас дарна” гэх нь юутай үнэнийг ойлгон харамсаж билээ. Тэр зураг авалт түүний эцсийнх болсон.
Цэрэндорж маань 1000 айлын орчим таван ханатай гэрт амьдарч байхад хоёр ч удаа уулзаж ярихад “хэдэн хүүхдээ орон байранд оруулж чадсангүй дээ” гэж санаа алдаж байсан нь чихэнд сонсогдож, нүдэнд хоногшин үлдэж дээ.
Түүнийг нас нөгчихөд дуулсан мэдсэн хүн бараг байхгүй, тэнгэрийн диваажинд нам жим залагдаж цаг хугацаа өнгөрөвч бүтээсэн бүтээл, тоглосон дүр үргэлжлэн амьдарсаар шинэ шинэ үзэгчдийн танил болж тэдний сэтгэлд гэрэл асаасаар байвч түүнийг дурсах хүн байхгүйд би харамсаж яваагаа өчье.
Х.Дамдин /Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн СУИС-ийн РТМС-ийн багш/
Сэтгэгдэл0
saixan andaa dursdag saixan xyn bn setgel xodlov
augaa hun shuu
tyhain ued hunii sain ni iimerhuu zamaar yavah ni elbeg baijee.Andaa dyrssan tand bayarlalaa.Selem Togmid bol munhiin dur.
190ond Аянгат цагиин тууж кинонд би эмчээр явж баихад Цэрэндорж гуаи дүрдээ ороод ухаан алдаж сандаргаж билээ Агуу хүн дээв
Х. Дамдин гавьяат Сайн андынхаа тухай сайхан дурсамж бичжээ. Сэлэм Тогмид аргагүй л ард түмний сэтгэлд хоногшсон үнэхээр Мөнхийн дүр шүү
авьяас гэж агуу юм аа.
Huurhiiduu nasaaraa zutegchiheed gavya shagnalaa bolii gehed gants bairtai bolson bol sanaa amar nud anih baij dee.
dursah andtai yavna gedeg ter hunii hen ve heleed ugch baina aa tand bayarlalaa, olnii um deeremdej olon bairtai bolson humuus jargaltai l baidag baihdaa, huuhduud n'haan a yavdag um bol aavdaa aldriin tsenguun hiih heregtei um baina daa,
дүрийг харин нэг дурайтал гаргадаг жүжигчин.бүх дүр нь гоё.сүхбаатар жанжинд ёслоод рапорт өгч морио эргүүлэн налан давхих нь давтагдашгүй эрэмгий сэлэтм тогмидын дүрийг тодосгосон сайхан дүр.
h.damdin hunii judagtai er ym aa. bayrlalaa.
haramsah zuil ihiig hiij bna daa bid.
... Бидний улс эв саналаа нэгтгэн нийлэн хөдөлвөөс мэдэхгүй , чадахгүй хэмээх зүйл эгнэгт үгүй болж цэнгэлийн манлайд хүрэх нь дан ганц бидний сэтгэлийн чин зориг мэднэ . ... Д Сүхбаатар , ...Хөх тамгат Монгол ахан , дүүс нараа , ... Уншаад ойлгосон бол заавал ч үгүй амьдралдаа хэрэгжүүлэх хэрэгтэй. ... Эзэн хичээвэл , заяа хичээнэ . ... Дайсан ил үгүй тулааны гал дунд Монгол улсын Тусгаар тогтнолыг цээжээрээ хамгаалан тэмцэж байгаа С Баяр , Сү Батболд , Ц Нямдорж нарын талаар муу үг бүү дуугар . !!! … Хэдийгээр чиний нүдэнд харагдахгүй , чихэнд сонсогдохгүй байгаа ч гэсэн Төрийн Дээд удирдлагын төвшинд Хөх тамгат Монголчууд болох С Баяр , Сү Батболд , Ц Нямдорж тэргүүтэй хэсэг дэвшилтэт эх орончид , ардчилсан хужаанууд луйварчид урвагчдын эсрэг тэмцэлдэн , цус асгаруулсан тэмцэлдээн өдөр болгон болж байгаа гэдгийг мэдтүгэй . ... Иймээс С Баяр , Сү Батболд , Ц Нямдорж тэргүүтэй Монголын төлөөх зүрх сэтгэлтэй эх орончдод Хөх тамгат Монгол ахан дүүс та бүхний дэмжлэг, туслалцаа хэзээ хэзээнээс илүү хэрэгтэй болж байгаа гэдгийг ойлготугай . !!! ... Цувж явсан барнаас , цуглаж суусан шаазгай дээр гэсэн ухаантай үг байдагдаа. ... Хан Тэнгэрийн хилэнд ардчилсан хужаа луйварчид урвагчид устан мөхөж тамын гүнд хаягдах болно. ... Мөнх Тэнгэрийн хүчин дор Монгол эх орон минь хүчирхэгжин хөгжин цэцэглэх болно.
... Ирээдүйд юу болох вэ. !!! ... Хувьдаа би Монголчуудын залхуу гэдэгт эргэлздэг . Японд ажиллаж амьдарч байхад Монголчууд сэтгэлээсээ ажлаа сайн хийдэг , харин Хятадууд болон бусад нь дүр үзүүлж ажиллах дуртай хүмүүс юм байна гэдгийг олж харсан бөгөөд олон Монголчууд үүнийг ярьж байхыг сонсож байсан . Гэхдээ ажилсаг , залхуу нь хувь араншингаас хамаарч хүн бүрд харилцан адилгүй байх нь ойлгомжтой. Монголын гадаад бодлого Орос , Япон тал руу түлхүү эрчимжиж эхэлвэл мэдээж Хятадууд боломж гарах бүрд бидний хөгжлийг зогсоох хаах одоогийн бодлогоо улам бүр эрчимжүүлэх болно. Монголын нүүрс , зэс , ширэм Япон руу цувах үед Хятадууд жинхэнэ үнэн нүүр царай болох хорлон сүйтгэх бодлогоо хэрэгжүүлэх болно. Мэдээж үүнд чиний шүтдэг хужаа хүүхэн Уянгаа , түүний нөхөр Баатархуяг , доктор Молор Эрдэнэ , М Энхсайхан , Гарамгайбаар гээд хужаа нар ихэд нууц нөхцөл байдалд гар бие оролцох болно. Тэгээд ч хоёр завин дээр хоёр хөлөө салган тавиад хөвж болохгүйгээс хойш нэгийг нь сонгох хэрэг зайлшгүй гарах болно. ... Монголчууд Монгол - Оросын харилцаанд өндөр ач холбогдол өгч Монгол - Японы харилцааг ихэд хөгжүүлэх болно. Үйлдвэрлэлийн тухайд бол Монголчууд үйлдвэрлэлжилтийг эхлүүлэх хувьсгалын тохироо бүрдсэн гэдгийг ойлгож баялаг бүтээгчид үүнд сэтгэлзүйн болон эд материалын , технологийн шийдлийг бүрдүүлэн бэлтгэлтэй байх ёстой. Гэхдээ хамгийн сүүлийн үеийн техник технологитой үйлдвэрийг хөрөнгө хүч хайрлахгүйгээр барьж байгуулах ёстой бөгөөд Өнгөт болон хар төмөрлөг , Машинт үйлдвэрлэл , нисэх бүтцийн үйлдвэрлэлийг зайлшгүй хөгжүүлэх ёстой . Өнөөдөр хол мэт сонсогдож байвч 30 - 50 жилийн дараа гэхэд Монгол хүн өөрийн ухаанаар, гараар Сансарын орчин үеийн шинэ хөлөг бүтээх түвшинд хүрсэн байх ёстой гэсэн зорилтыг дэвшүүлэх хэрэгтэй. 21 р зуун Сансарын зуун, гариг хоорондын аялалын зуун , Сансарын эринчлэлийн эхлэл үе байх болно. Мэдээлэлийн цахим ертөнцийн сүүлийн үеийн дэвшилтэт технологийг Монголд хамгийн өндөр түвшинд хөгжүүлэх бодлогыг хүчтэй барих ёстой. Малын гаралтай түүхий эдээ чанарын өндөр түвшинд боловсруулж хагас бэлэн бүтээгдхүүн , эцсийн бүтээгдхүүн үйлдвэрлэж ЕвроАзийн шинэ том зээлд гаргах боломжийг бүрдүүлэх хэрэгтэй . Монгол улс цөмийн эрчим хүчийг энхийн зорилгод зайлшгүй ашиглах ёстой бөгөөд хамгийн орчин үеийн өндөр хүчин чадал бүхий Атомын Цахилгаан Станцыг ойрын хугацаанд барьж ашигтлалтанд оруулах ёстой. Монгол улс Далайд гарах гарцыг нээхийн тулд Находкийн боомтыг урт удаан хугацаанд хөнгөлөлттэй үнээр ашиглах хэлэлцээрийг Оросын талтай байгуулах ёстой бөгөөд боомттой холбох төмөр замыг ойрын хугацаанд ОХУ тай хамтарч барьж ашиглалтанд оруулах ёстой . Монгол улс ЕвроАзийн Холбоотой болон Японтой түлхүү хэлбэрээр аж үйлдвэрлэлийн интеграчлалыг эрчимтэй хөгжүүлэх ёстой . Монгол улс хүнсний бүтээгдхүүнээр өөрөө өөрийгөө 100 % хангах ёстой . Монголчуудын дунд шатны ажиллах хүчний бэлтгэл Өмнөд Солонгос болон бусад өндөр хөгжилтэй улс орнуудад хийгдсэн бол , дээд болон нарийн мэргэжлийн боловсон хүчин Дэлхийн томооохон Эрдэм шинжилгээний хүрээлэн , Их сургүүүлиуд дээр хийгдсэн тул үүн дээр үндэслэн Үндэсний Боловсрол гэгээрэлийн салбарыг чанарын цоо шинэ шатанд гарган хөгжүүлэх хэрэгтэй. ... Энэ бүхнийг ерөнхийд нь нэгтгэн дүгнэхэд бидний Монголчууд сүүлийн 20 иод жилд гар хумхин суугаагүй бөгөөд социализмийн гэх тодотголтой 70 жилийн үндэс суурин дээр үсрэнгүй өндөр хөгжилтэй Их Монгол улсыг байгуулах зорилтот ажлаа алхам ч сааруулаагүй гэдгийн баталгаа болж өгч байгааг Монгол ахан дүүс та бүхэн ойлгож байгаа гэдэгт итгэж байна. Энэ бүх ажлыг Монголын Төр өөрөө удирдан манлайлах ёстой бөгөөд төслийн ажилд Төрийн оролцох ёстой хувь хэмжээг зохист хэмжээнд байлгах , хувийн хэвшилд ажиллах зах зээлийг нь нээх , хөдөлмөрийн нөөцийг бүрдүүлэх , хямд үнэтэй санхүүгийн эх үүсвэрээр хангах , стандарт технологийн гуримийг чанд сахин мөрдүүлэх тэдний аюулгүй ажиллагааг хангах нөхцөлийг бүрдүүлэн ажиллах ёстой. ... Эцэст нь алтыг хайлуулах нь улам бүр цэвэр алт гаргаж авахын төлөө байдаг шиг , … Өнөө үеийн ороо бусгаа цагийн хэлхээнд бидэнд зөвшөөрөгдсөн зовлонт хүнд байдал , харийнхны булаан эзлэлт , ардчилсан хужаа луйварчид урвагчдын бусармаг хорт үйл бүхэн нь хөх тамгат Монголчууд биднийг аливааг ухааруулж ойлгуулах , хурцлахад чиглэгдсэн Мөнх Тэнгэр Эцгийн минь хайраар үйлдэгдсэн суран бүсний шавхуурдалт байсан гэдгийг заавал ч үгүй зүрхэндээ таньж мэдтүгэй . !!! ... Хан Тэнгэрийн хилэнд ардчилсан хужаа луйварчид урвагчид устан мөхөж тамын гүнд хаягдах болно. ... Мөнх Тэнгэрийн хүчин дор Монгол эх орон минь хүчирхэгжин хөгжин цэцэглэх болно. ...
Зориг чи хэн бэ , ил гарах болоогүй юу?
Chi ardiin namiin buuni nohoi boljee gulug mini sain huts hutsah tusam chini chamd chavruu sain ugnu nymka amjilt
сайхан бичсэн байнаа, Дамдин ахаа... Таны "Нэг ангийн хоёр", "Зуслангийн найзууд", "Улаан дарцаг" гээд зөндөө олон сайхан киног үзэж хүмүүжсэн шүү. Монголын киног булшилсан Солонго-той хийж буй тэмцлийг ч ойлгож дэмждэг. Өнөөдөртөө муусайн луйварчид нь шударга авьяслаг хүмүүсийг ялж мэт харагдавч "муу нэрийг хусавч арилахгүй, сайн нэрийг хүсэвч олохгүй"-н адил тэд үр хүүхдүүддээ л гай болж, ирээдүйг нь хорлож байгаа юм гэдгийг хэлье юу
Eruul enh sain saihaniig husie
bi ene huniig medeh yum 1970 aad onii ued 3r emnelegt ehneree sahij baihad manai nagats egch Maamuu bas neg palatand uhaangui elegnii kom gegch bolood hebtej bailaa. ehner n ih saihan huuhen baisan tserendorj guai dengej hoinoos irsen bololtoi urlagiin baahan huuhnuud ireed uilaldaad baisan. baga huuhed n oi hurch baisan bolob u tom ohin arbaad nastai bololtoi dershen huuhduud irj baisniig tod sanadag. ter 2 hun barag zereg shahuu engersen dee. hojim taarahad jaahan yum unertuulsen ybj baidagsan. tom ohin n uhaantai surhii huuhed heden duugee esgej aabiigaa ih halamjildag ohin baisan. Tserendorj guai amidrald huhluulsan hun ih erebddeg baij bilee bi. yahab odoo heden huuhed n sain ybdag bol boloo. setgel saitai saihan humuusees tersen huuhduud dee
ur huuhduud ni asin yavj bgaa baihaa. yasan ur uvdmuur yum be.
мундаг хүн байждээ монголчууд залхуу биш гэдэгтэй санал нийлж байна бүх юм нь олон үеийн турш шалгарч ирсэн бүтээлүүд байдаг жишээ нь гэр ямар нэг юмы нь өөрчилж боловсронгуй болгох гээд дараагийхий нь бас өөрчилнө ингэж явсаар байгаад хамгийн төгс хэлбэр нь гэр өөрөө л байдагдаа
Хүн чанартай хүн хэзээд хүнээрээ л байдаг нь агуу юм даа
Сайн байцгаана уу? Дамдин гуай, сайхан андаа эгнэгт санаж энгүүн дурсамж бичвэрлсэнд тань гялайлаа. Манд санагддаад зогсохгүй төрдөг зүйл яахын ч аргагүй биет эд болоод байдаг гэхүүдээ, энгүүн, сайхан, их хүмүүс шуугиан тарьж өнгөрдөггүй, харн ч, тун ч анир үгүй одсон мэт байвч тэдний их хүмүүн их хүн байсанг нь сайтар мэдэхчүүл нь ямагт санан дурсаж энэ тухайд хэлэх ярих цаг нар ирэх бүрийд түүнийгээ өгүүлэн хүүрнэдэг санагддаг. Ийн хүүрнэн өгүүлэх нь ч өгөөж өег ихтэй, хэнд ч гэлээ хүмүүн агаад хүн байхын талаар зүрхэнд ч сэтгэлд ч тэр зайлшгүй чавхдас үлдээсэн сайхан эд юм болж хувьсан хувирдаг. Би ийм зүйлийг уншиж чагнаж сонсох дуртай.
Маньд санагдаад, харин ч
Бух терлийн хорт хавдар болон евчин эмгэгийг чанартай, Солонгос, Тайланд болон бусад орноос хямд эмчлэх боломжийг Тайваний тев эмнэлэг олгож байна. Телеелегчийн газар:99180688,98603636
Saihan dursamj bichsen baina,Damdin ahdaa bayarlalaa.Tserendorj guya bol aguu hun mundagch jujigchin baisan,amid seruun baihad ni gavyat tsoliig ni olgooguid ni ih haramsaj yavdag yum!
Цэрэндорж жүжигчний тухай бичсэнийг уншваас бараг л кино үзэж байгаа мэт сэтгэгдэл төрлөө. Баярлалаа, тийм сэтгэлд хоногшсон дүрийг бүтээсэн мундаг жүжигчин маань тийнхүү бараан өдрүүдээр дүүрэн сэтгэл гундуухан амьдарсан гэдэгт итгэхэд бэрх юм. Тун харамсалтай.
Saihan dursamj baina. Gaihaltai jujigchin shuu. Tand amjilt husie
Damdin gyadaa eruul enhiig husie tand bayarlallaa hun chanart chini
Uilav, uilah ch bagadna.
нэгэн үзүүрт сэтгэлээр чулуун хэрмийг ч цоолно нэгэнт өнгөрсөн андаа дурсахад хүрэл зүрх ч хайлна
Сэтгэлд хоногшсон сайхан дүр бүтээсэн жүжигчнийхээ тухай харамсан харамсан уншлаа даа. Тэр найз нөхөд нь үнэхээр болохгүй байгааг нь мэдээд байсан юм бол өөрсдөө хөөцөлдөж өгөх нь яасан юм бэ? Харамсаж байна гэхээс өөр үг алга даа.
zaluu uedee iim saihan dursamj uldeej and nuhruu hairlah aguu chanartai er hun baina daa ta.ur huuhdiinh ni surgiig gargah heregtei yum daa.
bid bvgd uhaanaa hurtsalj ajil mergejilee ulam chadvarjuulj baival ali ch mergejil mun chanariin yalgaagui hosgui uran buteel. Mongolinn ail bolgoniig dairch garsan gashuun tuuh, helmegdel dainaas bid heniigee yaj suglan avch uldeh baisan gej?
Shuud alga tashilt hvrtej chaddaggvi olon mergejil ajil alba bii. Dem demendee dees erchindee, bvgd heregtei ajil alba. Urlagiihan harin "alga tashiltig" shuud avdag ni zarimdaa ajlaa saijruulahad gaitai ch baih. Hvn hicheej l yavbal muu vhel gej ugui baihoo. Minii hairt zohiolch maani uuriigoo sonind oroogood orshuulna biz dee gesen yum bilee. Uheh ued ni hotod ni ulsgolon tohioj uvcnooroo ch bish ulsood... Bvgd barag helsneer ni bolson gedeg.
Andiigaa saihan dvrschee.
Zarimdaa shanalaad zuhrohoor, za za bid bvgdeeree vheh yum chini gej bodoj taivshirdag. Yund gunij gutrah ve gedeg dee.
Balair muuhai bertegchin, donshuuchlagch, mataach nariig but zohih bolsoon. Odoo yamar burangui bvdvvleg niigem bish chulootei yariltsaj heleltsej sad bolgonoo avch hayah bolson. amidral saijirch zaluuchuud zaluu deeree bair oron tsuuztai boloh niigmiig uursduu hurdan oirtuulahsan. Uvchin zovlon ih heveeree l baina.
Manai bagshiig zaluuhan baihad ni nuhor ni nas baraad, olon nyalh vrsteigee vldej gazar zvmrood gargvi bolson yum shig bolson gej bilee. Mash ih temtseltei, hvchtei emegtei baidag. Gavyat bolgoh yumsan gej boddog. Tosorhoiloh hamt olon ch baihgvui.
Мереедлийн театрийн Алтаншагай Сэлэм Тогмидийн юу нь вэ
Юу ч гэхэв дээ, үлдсэн үр хүүхэд ялангуяа хүнд хэцүү цагт эцэгтээ түшиг тулгуур нь болж байсан том охинд нь байр өгөөсэй билээ. Эцгийнх нь сүнс баярлана даа, ум ма ни бад ми хум
¯íýõýýð ñàéõàí æ¿æèã÷èí áàéñàí.Áóøõ¿¿ãèéí ¿ëãýð êèíîã á¿òýýñýí áàéõàà.Áàÿðëàëàà! ãýæ õýëýõ ãýýä îëäîõã¿é áàéñàí. Íàëàéõàä àìüäàð÷ áàéñàí þì áàéíà àà. ¯ð õ¿¿õä¿¿ä íü ñàéí ñàéõàí àìüäàð÷ áàéãàà ãýäýãò èòãýå.
huurhii huuhduud ni bugd shorond orson gants ohin ni arhi uudag zee huu ni bas arhi ih uudag tserendorj guain hamgiin baga huu ni ganhuu gej zaluu bur uvguntiin hundiin arhichin bnalee chaavaas yahaaraa ur huuhed ach zee ni hurtel arhichin bolchihdog bnadaa sain etsgiin neriig gutaasan uudgui huuhduudtei hun yum daa huurhii manaih denjiin myangad baidag bolhoor bi sain mednee uuchlaarai aawiigaa bodood arhinaas gartsgaldaa ta nar
Алагчлал одоо зөвхөн байгаа юм биш ээ тэр соц үед ч зөндөө л байсан.Түүний нэг нь энэ хүн. Сайхан уран бүтээлч сайн аав байсныг мартахгүй. Тэр үед дарга нэртэй нөхөд л тэр шагнал урамшлыг шийддэг байж. Одоо бол мөнгө шийднэ. Баярмагнай мэтийн хоосон толгойнууд л аваад байгаа шагнал шүү дээ.
Сэлмэн Тогмид
Bugd arhichin shorond Orson ch geh shig yah gej hudlaa yum bichij hunii zovlongoor bah tavaa hangadag bnaa