sonin.mn

СИДНЕЙ. /Xinhua/. Жимс, хүнсний ногоог их хэмжээгээр идсэнээр хүмүүс илүү аз жаргалтай  байх боломжтой болохыг Австралийн судлаачид тогтоожээ.

Өдөрт найм буюу түүнээс дээш тооны жимс, хүнсний ногоо хэрэглэвэл сэтгэл санаа сайжирдаг болохыг Австралийн Квинслендийн их сургуулийн судлаачид 12 мянга гаруй хүнийг хамруулсан судалгаагаараа тогтоосон байна.

Тус их сургуулийн эрүүл мэндийн эдийн засаг судлаач, доктор Редзо Мужкик судалгаандаа ямар жимс, хүнсний ногоог хүмүүс сонгож байгааг харуулж, үүгээр хэр зэрэг тэд сэтгэл ханамж, стресс болон эрч хүчтэй байгааг тогтоожээ.

Г.Доржханд

Эх сурвалж: