sonin.mn

Манай улс ОХУ-тай хамтран уулын зэрлэг хонь буюу аргалиа тоолохоор болжээ. Ингэхдээ хоёр улсын хилийн дагуу буюу алтайн уулсаар нутагладаг аргалийг тоолж бүртгэлжүүлэх аж.

Аргаль тооллогын ажлыг энэ сарын 20-нд эхпүүлсэн бөгөөд 30-ныг дуустал үргэлжлэх юм байна. Хоёр улс сүүлийн үед улсын тусгай хамгаалалттай газар болон ховор ан амьтан хамгаалах талаар нягт хамтран ажиллаж байгаа аж.

Энэ хүрээнд хилийн дагуух нутгаар амьдардаг зэрлэг хонь буюу аргалийг хамтарч тоолохоор болсон нь энэ аж. Улмаар урьдчилсан тоог ирэх сарын 15-ны дотор, эцсийн дүнг арванхоёрдугаар сарын 15-ны дотор багтаан зарлах юм байна.

Аргаль тоолох ажпыг Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаанаас Цагаан шувуут уулын дархан цаазат газар, Цагаан гол орчим, Мандахын аараг зэрэг газраас эхлүүлэх аж.

Д.Нэргүй

Эх сурвалж: