sonin.mn

Баянзүрх дүүргийн Засаг даргын А/517 тоот захирамжийн дагуу Нийслэл хот байгуулагдсны 375 жилийн ойг угтаж бүх нийтийн их цэвэрлэгээний ажлыг зохион байгуулж нийт 158 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ.

Дүүргийн Тамгын газрын хэлтэс албад, харьяа хэлтэсүүд, 28  хорооны ажилтан, албан хаагчид, цэргийн анги нэгтгэлүүд, аж ахуйн нэгж байгууллага, ерөнхий боловсролын болон их дээд сургууль, цэцэрлэгүүд ойр орчим дахь нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээг  хийж гүйцэтгэв.

Мөн дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллага, Төрийн болон төрийн бус байгууллагууд, томоохон зах, худалдааны төвүүд, Сууц өмчлөгчдийн холбоод, Орон сууц, нийтийн  аж ахуйн компаниуд, худалдаа, үйлчилгээний цэг салбарууд орчныхоо 50 метр газар болон үерийн хамгаалалтын барилга байгууламж, ус цуглардаг гуу жалга, ус нэвтрүүлэх хоолойн ахуйн гаралтай хог хаягдлыг цэвэрлэж, гэрлийн шон болон байгууламж дээр наасан зарлалын хуудсыг хусч цэвэрлэжээ.