sonin.mn

2014 оны 10 дугаар сарын 21-нийөдрийн 10.00 цагийн байдлаар:

 

 МОНГОЛ УЛСАД:

Улсын хэмжээнд халдварт өвчний дэгдэлт, гамшиг, осол, химийн болон цацраг идэвхт бодисын хордлого, Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын талаар албан болон албан бус сувгаар мэдээлэгдээгүй байна.

 ДЭЛХИЙ ДАХИНД:

Эбола вируст халдвар, Дэлхий дахинд (албан мэдээ)

 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар Гвиней, Либери, Сьерро-Леон, Нигер, Сенегал, Испани, АНУ, БНАКУ зэрэг 8 улсад нийт 9284 тохиолдол бүртгэгдэж, 4604 хүн нас барсан.

  Эх сурвалж:www.who.int

  Түүнчлэн өнөөдөр Шуурхай удирдлагын төвд:

 1. Эрүүл мэндийн яамны мэргэжилтнүүд болон зөвлөхүүд Эбола вируст халдвараас сэргийлэх талаар санал солилцох уулзалт зохион байгууллаа.

2. Эбола вируст халдвараас сэргийлэх арга хэмжээнд шаардагдах хамгаалах хувцас, халдваргүйтгэлийн бодисын нөөц, хангамжийн талаар хувийн хэвшлийн байгууллагуудаас мэдээлэл авч байна.
 
Шуурхай удирдлагын төв