sonin.mn

ТОКИО. /NHK/. Япон хүүхдүүдийн 30 орчим хувь нь чихэрлэг, гашуун зэрэг амтлах үндсэн мэдрэмжүүдийн наад зах нь нэгийг нь ялгаж чадахгүй байна гэж тус улсын судлаачид мэдэгдлээ.

Токиогийн анагаах ухаан, шүдний их сургуулийн дэд профессор Масаюки Үэно тэргүүтэй судлаачдын баг 2012 онд улсынхаа Сайтама мужийн бага сургуулийн нэгдүгээр анги, ахлах сургуулийн гуравдугаар ангийн 349 хүүхдийг судалгаандаа хамруулжээ.

Ингэхэд хүүхдүүдийн 21 хувь нь исгэлэн, 14 хувь нь давсархаг, зургаан хувь нь чихэрлэг эсвэл гашуун байгааг ялгаж чадахгүй байсан байна.

Судалгаанд хамрагдсан нийт хүүхдийн 31 хувь буюу 107 нь энэ дөрвөн амтны аль нэгийг мэдрэх чадваргүй байсан аж.

Тагнайн асуудалтай хүүхдүүд өдөр бүр ундаа ууж, хүнсний ногоо бага идэж байна гэж судлаачид хэлэв. Мөн тэд түргэн хоол болон боловсруулсан бусад хүнсийг идэх дуртай байна.

Баттай бус ч хүчтэй амтлагчуудаар амталсан хоол хүнс хүүхдүүдийн тагнайг гэмтээж, амтлах мэдрэмжийг нь алдагдуулж байж болзошгүй гэж судлаач Үэно хэлсэн юм.

Түүний хэлснээр, амт мэдрэх чадваргүй хүмүүс  илүү хүчтэй амталсан хоол хүнс хэрэглэж, их идэх хандлагатай байна. Үүний улмаас эрүүл бус амьдралын хэв маягаас үүдсэн өвчин хүрдэг ажээ.

Г.Доржханд

Эх сурвалж: