sonin.mn

КАТМАНДУ. /Voice of Russia/. Өнгөрсөн долоо хоногийн эхээр Балбын уулын аяллын хамгийн алдартай маршрутын нэгэнд цасан шуурга, цасан уруй болсны дараа 400 гаруй хүнийг аварсан гэж тус улсын Уулын аяллын агентлагуудын холбоо мэдэгдлээ.

“Нийтдээ Балбын 181, гадаадын 226 иргэнийг аварсан” гэж тус холбоо Балбын Соёл, аялал жуулчлал, иргэний агаарын тээврийн яамны мэдээллээс иш татан мэдэгдсэн юм.

Харин Балбын 15, гадаадын 17 иргэний цогцос олдсон бол,  долоон хүн яасан нь тодорхойгүй байна.

Г.Доржханд

Эх сурвалж: