sonin.mn

Дүүргийн хэмжээнд бүх нийтийн их цэвэрлэгээний ажлыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны даргын удирдамжийн дагуу 2014 оны 10-р сарын 18-ны өдөр зохион байгууллаа.

Энэ удаагийн бүх нийтийн цэвэрлэгээг ХУД-ын ЗДТГ-аас зохион байгуулсан юм. Цэвэрлэгээнд ХУД-ын Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс, Бүртгэлийн хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс , Худалдаа үйлчилгээний хэлтэс, Захиргаа хуулийн хэлтэс, Татварын хэлтэс, Боловсролын Хэлтэс, Эрүүл мэндийн нэгдэл, Соёлын ордон, Онцгой байдлын хэлтэс, Худалдан авах ажиллагааны алба, 73-р цэцэрлэг, 75-р сургууль, 41-р сургууль, Учрал зоогийн газар, Тавин ус эмийн сан, Цогт print зэрэг байгууллагууд идэвхитэй оролцлоо.

Айл өрх болон албан байгууллага, аж ахуйн нэгжийн хог хаягдлыг уртасгасан цагаар  ачиж тээвэрлэх ажлыг зохион байгуулснаар 83 рейс буюу 380 тонн хог хаягдлыг  ачиж, тээвэрлэв. Дүүргийн хэмжээнд 216830 м2 талбайг хамруулан цэвэрлэж, нийт 1257 ААНБ-С 8654 хүн хог цэвэрлэгээний ажилд хамрагдан ажиллалаа.

ХУД ЗДТГ