sonin.mn

НЬЮ-ЙОРК. /ITAR-TASS/. Америкийн “Microsoft” корпораци “ухаалаг цаг”-аа танилцуулан цахим бугуйн цагийн зах зээлд энэ намар орох гэж байгаа тухай “Forbes” сэтгүүлд мэдээлжээ.

Тус сэтгүүлийн мэдээлснээр, “Microsoft” корпораци шинэ бүтээгдэхүүнээ зул сарын худалдаа эхлэхийн өмнө буюу ойрын долоо хоногт танилцуулна.

Уг шинэ бүтээгдэхүүн нь зөвхөн “Microsoft Windows Phone” гар утасны үйлдлийн системээр ажилладаг смартфонуудаас төдийгүй  “Google”-ийн Android, “Apple”-ийн “iOS” үйлдлийн системээр ажилладаг гар утаснуудаас мэдээлэл дамжуулж чаддаг ажээ.

“Microsoft ”-ын бугуйн цагт мэдрэгч дэлгэц болон эзнийхээ зүрхний цохилтыг 24 цагийн турш хянах төхөөрөмж суурилуулна.

“Ухаалаг цаг”-ийн зай  хураагуур нь хоёр хоног цэнэгээ барьдаг байна. Энэ нь “Samsung” компанийн “Galaxy Gear” болон “Motorola” компанийн “Moto 360”, “Google”-ийн бугуйн цагуудад суурилуулсан зай хураагууруудын хүчин чадлаас ойролцоогоор хоёр дахин их үзүүлэлт ажээ.

Өнгөрсөн долоо хоногт “Apple” компани “iWatch” “ухаалаг цаг”-аа танилцуулсан юм. Уг төхөөрөмжийг ирэх онд худалдаанд гаргана. 2015 онд цахим бугуйн цагийн зах зээлийн нийт хэмжээ 7,1 тэрбум доллар болно гэж шинжээчид тооцоолжээ.

Д.Жаргал

Эх сурвалж: