sonin.mn

Мэргэжил бүхэн сайхан ч сул тал гэж бий. Хэдийгээр ажлын үед аюулгүйн ажиллагааны дүрэм баримталсан ч мэргэжлээс шалтгаалж өвчлөх нь элбэг байдаг. Тиймээс өвчин үүсгэх эрсдэлтэй есөн ажил мэргэжлийг танилцуулж байна.

1.Үсчин
Ажлаас шалтгаалсан өвчинд өртөх магадлалтай мэргэжлийн жагсаалтын эхэнд үсчин бичигджээ. Тэд өдөр бүр халуун ус, хурц үнэртэй будаг, цахилгаан хэрэгсэлтэй харьцдаг ба байнга зогсоогоороо ажилладаг. Иймд дэлхийн нийт үсчиний тавиас дээш хувь нь багтраа, арьсны эмгэгээр өвчилдөг аж.

2.Сувилагч
Ажлын байрандаа алдаа гаргах эрхгүй сувилагч нар зүрхний шигдээсээр өвчлөх магадлал ихтэй гэнэ. 15 жилээс урт хугацаагаар ажилласан 12000 сувилагчийн дунд явуулсан эрүүл мэндийн судалгаар 40 хувь нь зүрхний ямар нэгэн эмгэгтэй болохыг тогтоожээ.

3.Мал нядлагч
Мал нядлагчид бугалгын судасны хавдраар өвчлөх магадлалтай аж. Нэг цаг мал нядлахад гарын бугалга зургаан цаг тасралтгүй бөмбөр тоглосонтой адил ачаалал авдаг байна.

4.Оффисын ажилтан
Өдөр бүр компьютер ашигладаг оффисын ажилтнуудын 70 хувь нь харааны эмгэгтэй болохыг судалгаагаар баталжээ.

5.Малын эмч
Малын эмч нар амьтнаас хүнд халдварладаг арьсны үрэвсэлт өртөх магадлалтай гэнэ. Нийт малын эмчийн 40 хувь нь цахлай, арьсны харшилтай байдаг аж.

6.Зураач
Принстоны их сургуулийн багш нар нэгэн сонирхолтой судалгааг хийжээ. Энэ судалгаагаар зураачдын дунд хүнд металлын хордлого элбэг тохиолддог байна. Ялангуяа орчин үеийн шар, нил ягаан өнгийн синтетик будаг бусдаасаа илүү хортой.

7.Тамирчин
 Тогтмол бэлтгэл хийх нь эрүүл мэндэд тустай ч дасгал буруу хийвэл сөрөг нөлөөтэй аж. Судлаачид дасгалын үеэр жижиг ч гэсэн бэртэл авсан тохиолдолд булчингийн тогтолцооны өвчинд өртөх эрсдэлийг нэмэгдүүлдэг гэж үздэг.

 8.Шөнийн ээлжийн ажилтан
 Фред Хатчинсоны судалгааны төвийн ажилтнууд шөнийн ээлжийн ажилтнууд түрүү булчирхайн болон хөхний хорт хавдраар өвчлөх магадлал 60 хувьтай болохыг баталжээ.

9.Тогооч
Тогооч нар амьсгалын замын өвчинд өртөх магадлалтай гэвэл та итгэх үү. Америкийн эрүүл мэндийн судалгааны төвөөс мэргэжлийн 2000 тогоочийн дунд сонирхолтой судалгаа хийжээ. Гэтэл судалгаанд хамрагдсан тогоочийн 125 нь мэргэжлээс үүдэлтэй гуурсан хоолойн багтраа өвчтэй байжээ.

Х.Эрдэнзаяа

Эх сурвалж: