sonin.mn

ВАШИНГТОН. /Voice of Russia/. Албан тасалгааны ажилдаа илүү цаг зарцуулж байгаа хүмүүс илүүдэл жинтэй болох хандлага илүү байгаа болохыг АНУ-ын Хүн амын тооллогын товчооны эдийн засагч Жоэль Абрамовичийн судалгаа харууллаа.

Албан тасалгаанд илүү цагаар буюу 10 цаг ажилладаг эрчүүдийн биеийн жингийн индекс долоо хоногт 0,2 хувь, эмэгтэйчүүдийнх 0,4 хувиар нэмэгддэг гэж Абрамович мэдэгдэв.

Өөрөөр хэлбэл, албан тасалгаанд ажилладаг эрчүүд долоо хоногт 635 грамм, эмэгтэйчүүд 1,23 кг жин нэмдэг гэсэн үг.

1960 оны үеийнхтэй харьцуулахад өнөөдөр америкчуудын ердөө 20 хувь нь л идэвхтэй хөдөлгөөнтэй ажил хийж байна. Албан тасалгаанд илүү цаг зарцуулах тусам хөдөлгөөн багасдаг.

Ажлын хэнээтэй хүмүүс өндөр чанартай хоол бэлтгэхэд бага цаг зарцуулан, хачиртай талх мэтийн эрүүл мэндэд тийм ч тустай биш бэлэн хоол хүнсийг илүүд үздэг. Тэд унтаж, дасгал хөдөлгөөн хийхэд ч бага цаг зарцуулдаг. Эдгээр хүчин зүйл нэгдсэнээр хүмүүс жин нэмж байна.

Г.Доржханд

Эх сурвалж: