sonin.mn

Эрүүгийн хэргийн II шүүхэд “Шинэ үе” продакшны жүжигчин Ц.Алдармаа, Д.Оюунтуул нарт холбогдох хэргийн шүүх хурал энэ сарын 16-ны өдөр болсон. Шүүхээс Ц.Алдармаад долоон жил арван хоног хорих ял, Д.Оюунтуулд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх мөнгөн торгууль төлөх шийдвэр гаргасан байна.

Харин Ц.Алдармаагийн өмгөөлөгч болох Н.Мандах, Б.Дашдорж нар шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй байгаа аж. Өмгөөлөгч Б.Дашдоржтой утсаар холбогдоход “Мэдээж шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Энэ асуудлаар энэ долоо хоногт албан ёсны тайлбар хийнэ. Хэзээ хийхийг үйлчлүүлэгчийнхээ ар гэрийнхэнтэй ярилцсаны дараа шийднэ” гэсэн юм.

Тэрбээр шүүхийн хурлын дараа сэтгүүлчдийн асуултад хариулахдаа “Шүүхийн тогтоол урьдчилаад гарчихсан байсан” гэсэн дүгнэлтийг хэлж байсан юм.

Ямартай ч түүний үйлчлүүлэгч Ц.Алдармаа багагүй хугацаанд хоригдох нь тодорхой болж, шүүх хурлын дараа ар гэрийнхэнтэй нь уулзуулалгүй 461 дүгээр анги руу авч явжээ.

Н.Алт

Эх сурвалж: