sonin.mn

Азийн XVII их наадам БНСУ-ын Инчён хотноо 14 хоногийн турш үргэлжилж, наадмын сүүлчийн өдөр ОУХМ, “Хилчин” спорт хороо, Хилийн 0168 дугаар ангийн тамирчин, ахлагч Д.Отгондалай боксын 60 кг-ын жинд өрсөлдөгчөө илт давуугаар буулгаж авсан юм.

Тэрбээр эх орондоо анхны гэх тодотголтой алтан медалийг ийнхүү 40 жилийн дараа өөрийн болгон ирсэн нь энэ юм. Түүнийг эх орондоо ирээд удаагүй байхад нь дугаарын зочныхоо хойморт урилаа.

Тэрбээр хилчидтэйгээ “Эх орны маана" сониноор дамжуулан баяраа хуваалцаж байгаадаа тун баяртай байсан юм. Ярилцлага эхлэхийн өмнө тэрбээр Хилийн 0168 дугаар ангийн захирагч, хурандаа Ц.Түвшинжаргал, Хилийн 0257 дугаар ангийн захирагч, хурандаа Б.Батбаяр нарт хамгийн түрүүнд илтгэснээр бидний ярилцлага ийнхүү өрнөсөн билээ.

-Азийн XVII их наадмаас боксын төрөлдөө анхны тодотголтой алтан медалийг эх орондоо авч ирсэн танд нийт хилчдийнхээ өмнөөс баяр хүргэе?

-Баярлалаа. Манай Монголын боксчид 40 дэх жилдээ Азийн наадамд оролцож байгаа юм билээ. Энэ түүхэнд анхны аварга нь болсондоо баяртай байна. Азийн их наадмаас алтан медаль авч чадсанаар миний ретинг дэлхийд дөрөвт эрэмбэлэгдэж байна.

-Боксын түүхэнд алтан үсгээр бичигдэх энэ амжилт өөрт тань ямар үнэ цэнээр ирэв?

-Энэ бол ганцхан миний биш манай боксын спортын нийт тамирчдын минь хүч хөдөлмөр шингэсэн медаль. Бид маш олон тэмцээн уралдаанд оролцож, бэлтгэл сургуулилтхийсний хүчинд энэ амжилтыг үзүүллээ.

2014 оны хувьд Боксын холбооны өмнөө зорилго болгон тавьсан хамгийн том тэмцээн Азийн наадам байлаа. Энэ наадмаас манай улс алтан медаль авч байгаагүй болохоор аварга түрүүлнэ гэдэг зорилготой оролцсон. Дэлхийн аварга хоёр жилд нэг болдог.

Азийн наадам дөрвөн жилд нэгудаа зохион байгуулагддаг. Ийм хол зайтай болдог учраас ямар ч байсан аварга болохын төлөө бэлтгэл сургуулилтаа хангаж, санасандаа хүрсэн явдалд нийт тамирчдынхаа өмнөөс баяртай байна.

-Азийн XVII их наадмын талаар хэвлэл, мэдээллийн хэрэгслээр эерэг, сөрөг мэдээллүүд их цацагдсан. Тэмцээнд оролцсон тамирчны хувьд тус наадам зохион байгуулалтын хувьд ямар болж өнгөрсөн бэ?

-Би 2000 онд Гуанжугийн Азийн наадамд оролцож байсан. Инчёны Азийн их наадмыг түүнтэй харьцуулбал зохион байгуулалт тааруу байсан гэж хэлж болно. Манай боксын тамирчид энэ наадмаас 5-6 медаль авах боломж уг нь бүрэн дүүрэн байлаа. Гэвч шүүгчид үнэхээр дарсан.

“Даравч далдайна гэгчээр чи үнэхээр чадлаа" гэж надад баяр хүргэх хүн ч байсан. МУГТ Н.Төгсцогтын тоглолтын шүүлтийг монголчууд маш их эсэргүүцсэн шүү дээ. Эсэргүүцлийг нь дарахын тулд Солонгосын болон бусад орны шүүгч нар манай тамирчдыг улам бүр доош нь дарсан тал бий болов уу.

Тиймээс надад ялагдах ямар ч эрх байгаагүй. Манайхан бүгд л алтан медалийн төлөө хичээсэн. Бэлтгэл сургуулилтаа ч тэр утгаараа сайн базаасан. Энэ бүгдийн дараа миний хувьд ямар ч байсан алтан медаль авна гэсэн итгэлтэйгээр багш нартайгаа вакумжуулсан орчинд бэлтгэлээ хангаж улмаар аварга болж чадлаа.

-Алтан медалийн төлөөх тоглолтын тухай ярилцмаар байна. Мэдээж тоглолтын тактикийг нарийн боловсруулсан нь ойлгомжтой. Сэтгэлзүйн хувьд бэлтгэл сайн хангагдсан гэдэг нь, “Надад ялагдах эрх байхгүй” гэж тоглолтынхоо өмнөх мэдэгдэлээс харагдсан. Ер нь МУГТ Т.Үйтүмэнгийн хэлдгээр өрсөлдөгчөөсөө үнэхээр илүүрхэж чадсан уу?

-Манай шигшээ багийн тамирчид бүгд ялагдсан болохоор надад ялагдах эрх байгаагүй. Хэлсэн амандаа хүрч чадсандаа баяртай байна. Би Филиппиний тамирчингаас илүүрхэж чадсан. Тоглолтын явцад миний ард эх орон, хилчид минь бий шүү гэж бодохоор огт ядраагүй. Сэтгэлзүйн хувьд тогтвортой байсан.

-Өрсөлдөгч тамирчдынхаа талаар хэр мэдээлэлтэй байсан бэ. Боксын 60 кг-ийн жинд маш хүчтэй өрсөлдөгчид оролцдог гэж сонсч байсан?

-Азид төдийгүй дэлхийд 60 кг-ын жинд хамгийн олон тамирчин өрсөлддөг. Энэ удаагийн наадамд л гэхэд манай жинд 24 тамирчин өрсөлдсөн. Тэдний дунд дэлхийн аваргын медальтай хоёр тамирчин, олимпийн мед&льтай хоёр тамирчин байсан. Эхний тоглолт маань Тажикстаны тамирчинтай таарсан.

Тэрбээр солгой өрөлттэй, надаас өндөр нуруутай. Ер нь солгой өрөлттэй тамирчинтай тоглоход эвгүй байдаг л даа. Солгой өрөлттэй хүүхдүүдтэй бэлтгэл хангасан болохоор сайн тоглосон. Азийн наадамд надтай тоглосон тамирчдын гурав нь солгой өрөлттэй байсан. Эхлээд Тажикстаныг 3:0 харьцаатай хожсон. Киргизийн тамирчин бас солгой өрөлттэй.

Түүнийг 3:0 харьцаатай хожсон. Олимпийн хүрэл медальт Сатоши Шимизү бас л солгой өрөлттэй. Намайг бодвол өндөр биетэй. Түүнийг 3:0 харьцаатай хожсон. Филиппиний тамирчинд би өмнө нь Казакстаны Ерөнхийлөгчийн цомын тэмцээнд 2:1-ээр хожигдо» байсан юм. Тэр их будилаантай шүүлт болсон л доо. Тэгэхэд би энз тамирчинг Азийн наадамд харна гэж дотроо бодсон.

Ингээд Азийн наадамд Филиппиний тамирчинтай алтан медалийн төлөө сайхан өрсөлдлөө. Би тэр үед маш олон зүйл бодсон. Нэг ялагдсан хүндэз дахин хожигдоно гэдэг муухай. Тийм болохоор эхнээсээ багш нартайгаа тактикаа боловсруулсан. Азийн наадмын мөнгөн медаль манайд бий Хэрэв би мөнгөн медаль авсан бог тийм ч сонин биш байх байсан.

-Тоглолтын явцад шүүгчдий* зүгээс ямар нэгэн байдлаар шахал! үзүүлсэн үү?

-Намайг мөнгөн медалийн төлөе Лондонгийн олимпийн хүрэл медалы Сатоши ШимизүтэйтоглоходАргентинь шүүгч шүүсэн. Би өрсөлдөгчөө гурва^ үе давамгайлж хожсон. Дэвжээн дээр байхдаа би шүүгч нартай их эелда харьцсан л даа.

Алтан медалим төлөө тоглоход нөгөө Аргентинь шүүгч хажуугийн шүүгчээр ажилласан Би шүүгч нарыг маш их хүндэтгэх харьцсан болохоор миний талд байсан гэж бодож байгаа. Өмнө нь би хоёр удаа дэлхийн аваргад оролцоод медалийн төлөө тоглохдоо Ирланд Бразилийн тамирчинд хожигдол байсан удаатай.

Түүнээс хойи боксын спортод амжилт үзүүлэхгу! бол орхидог ч юм билүү гэж бодок байсан үе надад бий. Гэхдээ ямар ч байсан “Хилчин" спорт хороогоор овоглоод өнөөдрийн энэ амжилтад хүрсэндээ баяртай байна.

Цаашид улам их хичээж, олон амжилтын эзэн болно гэдэгтээ итгэлтэй байгаа. Ирэх жил олимпийн эрх авах тоглолтууд болно. Мөн дэлхийн аваргын тэмцээн болно. Дэлхийн аваргад амжилттай оролцож аварга болохын төлөө бэлтгэл сургуулилтаа базаана.

-Медаль гардан авах яг тэр мөчид ямар сэтгэгдэл төрж байсан бэ?

-Медалиа гардаж аваад Монгол Улсын төрийн дуулал эгшиглэх тэр мөчид сэтгэлээ маш их барьсан. Гэвч Азийн их наадмаас анхны алтан медалийг хүртэж, боксын түүхэнд бичигдлээ гэж бодохоор өөрийн эрхгүй уйлсан шүү.

Тэмцээний туршид би эхнэртэйгээ интернэтээр байнга холбогдож байсан. Тамирчин хүний сэтгэлзүйн бэлтгэл маш сайн байх ёстой. Манай эхнэр надад сэтгэлзүйн хувьд асар их урам өгч байлаа. “Миний хайрыг энэ дэлхийд дийлэх хүн байхгүй” гэж итгэл найдвар хүлээлгэхэд нь өөрийн эрхгүй урам зориг ордог юм билээ.

-Нэг юманд зорих ч амаргүй шүү. Зүүдэлнэ. Өдер шөнөгүй бодогдоно. Яг одоо бол өөрөө сайхан сэтгэл амар байна уу?

-Тэмцээний үед үнэхээр нойр хүрэхгүй шүү дээ. Медаль авбал ингэнэ, тэгнэ гээд л урьдчилан бодно. Төсөөлнө. Медаль авчихаад яаж ёслох билээ гэдгээ хүртэл төсөөлж бодсон гээч.

-Тэмцээн бүрт ингэж ханддаг уу, эсвэл Азийн наадамд сэтгэлзүйн бэлтгэл маш сайн байсны илрэл үү?

-Медалиа авахдаа яаж ёслох вэ гэдгээ урьдчилан төлөвлөсөн. Азийн наадамд яг алтын төлөө тоглоод хожсоны дараа рингэн дээр ОУХМ Д.Батсүрэн багш намайг авч гарсан юм. Багшийг туг өгөхөөр нь ринг тойроод гүйсэн шүү дээ.

Тугаа нөмөрсний дараа, “Багш аа энэ туг зөв харсан байна уу” гэж асуусан. Буруу»харсан бол онигоо болно шүү дээ. Дараа нь багш түүнийг яриад бөөн инээдэм
болцгоосон.

-Та ингэхэд боксын спортоор хэзээнээс хичээллэх болсон юм бэ?

-Би Дорнодод бага насаа өнгерүүлсэн. Намайг тавдугаар ангид байхад манай ангийн хөвгүүдийн ихэнх нь ямар нэгэн спортоор хичээллэдэг байлаа. Тэгэхэд би биеийн тамирын хичээлд ч ордоггүй, жаахан бие муутай хөвгүүн байв.

Нэг удаа ангийнхаа хүүхдүүдийг дагаад боксын дугуйланд очлоо. Монгол Улсын Гавъяат дасгалжуулагч Ё.Төмөрбатаа багш дасгалжуулж байсан юм. Намайг харчихаад, “Чи авьяастай хүүхэд байна. Энэ спортоор хичээллэ” гэж хэлсэн юм.

Би тэгэхэд цагаан цамц, жинсэн өмд, пүүзтэй анх явж очсоноо ер мартдаггүй юм. Тэр үед намайг бокст уруу татсан найзууд минь одоо харин ганц нь ч тоглодоггүй. Тухайн үед сонирхоод л хаясан гэх үү дээ. Харин би энэ спортоор тууштай хичээллэсэн.

Анх боксын дугуйланд явна гэдгээ гэрийнхэндээ ч хэлээгүй. Тэр үед боксын дугуйлан маань 1500 төгрөгийн төлбөртэй байв. 2005 онд жаахан хүүхэд байсан болохоор хаанаас мөнгө олох билээ. Ингээд яах аргагүй ээждээ хэлсэн. Тэгсэн ээж минь, “За яахав өөрийнхөө сонирхсон спортоор хичээллэж байгаа бол өгнө” гээд миний анхны төлбөрийг төлсөн юм.

Тийм болохоор би маш тууштай хичээллэсэн. Ингээд ердөө гурван сар төлбөр төлсөн. Манай багш надад, “Чамайг амжилт гаргавал төлбөр авахгүй” гэж амалсан юм. Тэр үед Дорнод аймагт “Олимпийн гараа” нэртэй хүүхдийн боксын тэмцээн болдог байлаа.

Дугуйланд яваад гурван сарын дараа энэ тэмцээнд амжилттай оролцон аварга болсон. Хоёр сарын дараа нь Өсвөрийн улсын аварга, дараа жилийнх нь “Олимпийн гараа” тэмцээнд дахин түрүүлснээр амжилтын минь эхлэл тавигдсан гэж хэлж болно.

-Нөгөө бие муутай гээд биеийн тамирын хичээлд ордоггүй байсан хүүхэд энэ спортоор хичээлээд эхлэхээр ямар нэг бэрхшээл гарсан болов уу?

-Боксын спортоор хичээллэн байнгын бэлтгэл хийдэг болсноор миний бие харин өвдөхөө больсон. Спортоор хичээллэнэ гэдэг хүнийг маш эрүүлжүүлж байдаг юм билээ. Гэхдээ тэр үед миний бие тийм ч их өвддөг байгаагүй л дээ.

Хагалгааны зовиуртай л байдаг байсан юм. Ингээд би 2003 оноос Монгол Улсын Гавъяат дасгалжуулагн Ё.Төмөрбатаа багшийн удирдлага дор хичээллээд хоёрхон жилийн дараа буюу 2005 онд Монгол Улсын Залуучуудын шигшээ багийн тамирчин болж чадсан.

Түүний дараа 2007 онд Насанд хүрэгчдийн шигшээ багт орж улмаар 2008 онд “Хилчин” спорт хороонд харьяалагдан Хилийн 0168 дугаар ангийн тамирчин болсон.

-Хилийн цэрэг хэмээх их айлтай анх холбогдсон сэжим гэвэл?

-Би 2008 онд Лондонгийн олимпийн өмнө зохион байгуулагдсан Тайландын Эзэн хааны цомын тэмцээнд түрүүлсэн юм. Энэ тэмцээнд дан олимпийн эрх авсан тамирчид оролцсон.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, МУГТ Э.Бадар-Ууган ахыг хожсон дэлхийн аварга Сергей Водопьяновыг би тэр тэмцээнд ялсан юи. Тэр үед “Хилчин” спорт хорооны дарга, хурандаа Д.Дашжамц надад тамирчин болох санал тавьж, би ч хүлээн зөвшөөрсөн. Би цэргийн дүрэмт хувцасанд дуртай нэгэн байлаа. Эрэгтэй хүн цэргийн дүрэмт хувцас өмсөхөөр цаанаа л сүртэй сайхан харагддаг шүү дээ.

Ийнхүү Хил хамгаалах байгууллагаараа овоглоод зургаан жил болж байна. Энэ хугацаанд өөрийн харьяалагддаг Хилийн 0168 дугаар ангид хараахан очиж үзээгүй яваа.

Байнгын бэлтгэл сургуулилттай байдаг болохоор жилийн 365 хоногийн 65 өдөрт нь л бараг гэртээ байдаг. Бусад үед бэлтгэл сургуулилт, тэмцээн уралдаан гээд явчихдаг болохоор очих зав гарахгүй л явна.

-“Хилчин” спорт хорооны тамирчин болохдоо ямар нэгэн амлалт өгч байв уу? Тухайлбал, Монгол Улсын гавъяат тамирчин Д.Амартүвшин гавъяат тамирчин болно гэдэг амлалтыг санаандгүй өгч, энэ нь ч биелэлээ олсон сайхан явдлыг мэдэх юм байна?

-Багшийг анх санал тавихад 2008 оны спартикат болох гэж байсан юм. Намайг аварга болж чадвал Хилийн цэрэгт шууд авна гэж хурандаа амалсан. Ингээд би спартикадад аварга болж, амлалтаа биелүүлэн энэ их айлын нэгэн гишүүн болсон. Хилчин тамирчин болсноосоо хойш зургаан удаа улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож, дөрвөн удаа аварга, нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн.

Мөн 2011 онд Азийн аваргын мөнгөн медаль авч анхныхаа цэргийн цолыг гардсан. Өнгөрсөн жил Казанд болсон оюутны аваргаас хүрэл медаль хүртэж ахлагч цол авсан. Амжилт үзүүлэхийн хэрээр цол минь даган нэмэгдэж байдаг.

Цэргийн байгууллагын тамирчин болоод тэр үү би цэргийн цолондоо хайртай байдаг. Цолоо ч хүндэлж явдаг. Надад дэслэгч цол их сайхан санагддаг. Цэргийн сургууль төгссөн залуус энэ цолноос ажил, амьдралынхаа гарааг эхлүүлдэг шүү дээ. Яагаад ч юм тэд их сайхан жавхаатай харагддаг.

-Хэдийгээр хилийн отряд, застав, хил дээр очиж үзээгүй байгаа ч хилчдийнхээ тухайд юу гэж бодож явдаг вэ?

-Олон улсын тэмцээн уралдаанд оролцоод “Чингис хаан” нисэх онгоцны буудалд газардахад хилчид хамгийн түрүүнд угтаж авдаг. Тэд намайг таньдаг. Сайхан харилцдаг, амжилт ч хүсдэг.

Энэ үед “Хилчин” спорт хороогоор овоглосноороо би маш их бахархаж бас баярладаг. Азийн их наадамд оролцож байхад онлайн сүлжээгээр ‘‘“Хилчин”-гийн Д.Отгондалай чи чадна шүү" гэсэн маш олон сэтгэгдэл ирсэн.

Хилчид ч гэсэн урмын олон сайхан сэтгэгдэл үлдээсэн байна билээ. Миний хувьд бүгдийг нь тэр үед уншиж чадаагүй л дээ. Гэхдээ би өөрийн фэйсбүүкээр дамжуулан намайг дэмжсэн бүх хүмүүст болон хилчиддээ баярлалаа гэдгээ илэрхийлсэн.

-Сэтгүүлч хүний нүдээр харахад манай Хил хамгаалах байгууллага “Хилчин” спорт хорооныхоо тамирчдыг дэмжиж, амжилт гаргасныг нь сайн ч урамшуулдаг юм шиг надад санагддаг?

-Хилийн цэрэг тамирчдаа маш сайн дэмждэг. Тэмцээний турш гэрээсээ хол явна гэдэг хүндрэлтэй. Тамирчин бүрийн ар талыг ийнхүү баттай болгох нь биднийг амжилт гаргахад эерэгээр нөлөөлдөг.

-Ингэхэд өөрийн чинь хувьд цэргийн мэдлэггээ хэр вэ. Манай тамирчдад хөгтэй явдал их тохиолддог шүү дээ?

-Тэр тал дээр жаахан тааруу шүү. Нэг онигоо ярьчих уу. Манай шигшээ багийн тамирчин Н.Шинэбаяр Тагнуулын ерөнхий газрын дээд сургуульд сурдаг байсан юм. Түүнийг 2006 онд Улсын аварга болоход нь ТЕГ-ын дарга түүнд шагнал гардуулж л дээ.

Э.Шинэбаяр маань тайзан дээр гарч шагналаа авахад дарга нь юу гэж хэлдэг билээ гэж. Тэгсэн манай хүн, “Баярлалаа” гэж хэлэхэд тэнд байсан 100 гаруй оюутнууд бөөн инээдэм болсон гэдэг. /Инээв. Сур/ Би бас тийм байдалд орчихгүй юмсан гэж боддог.

Манай Боксын холбооны ерөнхийлөгч Д.Бат-Эрдэнэ Батлан хамгаалах яамны сайд байсан учраас их цэрэгжилттэй, зарчимч хүн. Тиймээс ч бид “Монгол Улсын төлөө зүтгэе” гэсэн уриатай бэлтгэл сургуулилтаа базаадаг.

Энэ уриа угаас тамирчин хүний эцсийн зорилго шүү дээ. Бид оройн тоо өдөр бүр хийдэг. Бэлтгэл тарьсаны дараа зааландаа төрийн далбаа руугаа хараад “Монгол Улсын төлөө зүтгэе” гэж хэлээд ёсолдог. Угаас тамирчин болсоноор би ах зах, багш, гэр бүлээ хүндэтгэх зэрэг олон сайхан зүйлд суралцсан.

-Боксчин хүнд хамгийн хэцүү зүйл юу байдаг вэ?

-Ганц боксчин гэхгүй тамирчин хүнд хамгийн хэцүү нь жин хасах явдал. Миний хувьд 60 кг-ын жинд тоглохын тулд 5-6 кг хасдаг. Ихэнх тамирчид жингээ хасч тоглодог л доо. Таван кг хасна гэдэг тамирчдад энгийн асуудал.

Хоолны дэглэм бас сайн барих ёстой. “Яагаад заавал нойр хоолоо хасан байж энэ спортоор хичээллээд байгаа юм бэ” гэж бодогдох үе үнэхээр байдаг. Харин энэ бүгдийг даван туулсны дараа л амжилт ирдэг.

Тэмцээн уралдааны явцад хөмсөг, уруул сэтрэх бол боксчин хүний хувьд энгийн шахуу үзэгдэл. Хамар мурийна. Хөмсөг сэтрэлт бараг тэмцээн болгон дээр гардаг.

-Хэцүү бэрхийг нь мэддэг атал соронзон мэт татагдаад байдаг энэ спортод өөцийг чинь хурцалж байдаг зүйл олон бий байх. Боксын түүхэнд олон чадварлаг тамирчид бий. Өөрийн тань хувьд хэнээс нь урам зориг авдаг вэ?

-Монгол Улсын Хөдөлмөрий! баатар, гавъяат тамирчин Э.Бадар Ууган ах, П.Сэрдамба нартай яг нэгэ1 үед тоглож байсан. Хамт бэлтгэл хийх байхдаа тэдний нэгэн адил аварга болно доо гэж дотроо боддог бай| Ямар ч байсан Азийн их наадмьп аварга болж чадлаа. Амьдрал амжилтын зам урд минь бий гэдэп итгэл төгс байна.

-Манай хилчдэд гэр бүлийнхнийгээ танилцуулахгүй юу. Азийн их наадмын талаар ярьж байхдаа эхнэрээ дөнгөж л магтаад өнгөрлөө шүү дээ?

-Аав, ээж минь Сүхбаатар аймгийн уугуул, Дорнод аймагт суурьшсан хүмүүс. Би айлын бага хүүхэд. Дээрээ гурван ах, хоёр эгчтэй. Бага байхдаа их хөдөлгөөтэй, дүрсгүй хүүхэд байсан. Харин боксын спортоор хичээллээд төлөв даруу болсон.

Хүмүүс айлын бага гэхээр л эрх танхил гэж ойлгодог шүү дээ. Харин ч эсрэгээрээ би ах, эгч нартаа байнга зарагдана, гэрээ цэвэрлэнэ. Ер нь хэрсүү өссөн. Манай аав цэргийн хүн л дээ. Дорнод аймгийн Нисэх буудалд техникчээр ажилладаг байсан юм. Ээж минь нисэх буудалд тогоочоор ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Манай эхнэрийг Г.Хулан гэдэг. Бид хоёр нэг охинтой.

Үр минь одоо дөрвөн настай. Миний хань ШУТИС-д Геодизийн багшаар ажилладаг. Эхнэртэйгээ 2003 Д.Дашжамц надад тамирчин болох санал тавьж, би ч хүлээн зөвшөөрсөн. Би цэргийн дүрэмт хувцасанд дуртай нэгэн байлаа.

Эрэгтэй хүн цэргийн дүрэмт хувцас өмсөхөөр цаанаа л сүртэй сайхан харагддаг шүү дээ. Ийнхүү Хил хамгаалах байгууллагаараа овоглоод зургаан жил болж байна. Энэ хугацаанд өөрийн харьяалагддаг Хилийн 0168 дугаар ангид хараахан очиж үзээгүй яваа.

Байнгын бэлтгэл сургуулилттай байдаг болохоор жилийн 365 хоногийн 65 өдөрт нь л бараг гэртээ байдаг. Бусад үед бэлтгэл сургуулилт, тэмцээн уралдаан гээд явчихдаг болохоор очих зав гарахгүй л явна.

-“Хилчин” спорт хорооны тамирчин болохдоо ямар нэгэн амлалт өгч байв уу? Тухайлбал, Монгол Улсын гавъяат тамирчин Д.Амартүвшин гавъяат тамирчин болно гэдэг амлалтыг санаандгүй өгч, энэ нь ч биелэлээ олсон сайхан явдлыг мэдэх юм байна?

-Багшийг анх санал тавихад 2008 оны спартикат болох гэж байсан юм. Намайг аварга болж чадвал Хилийн цэрэгт шууд авна гэж хурандаа амалсан. Ингээд би спартикадад аварга болж, амлалтаа биелүүлэн энэ их айлын нэгэн гишүүн болсон.

Хилчин тамирчин болсноосоо хойш зургаан удаа улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож, дөрвөн удаа аварга, нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн. Мөн 2011 онд Азийн аваргын мөнгөн медаль авч анхныхаа цэргийн цолыг гардсан.

Өнгөрсөн жил Казанд болсон оюутны аваргаас хүрэл медаль хүртэж ахлагч цол авсан. Амжилт үзүүлэхийн хэрээр цол минь даган нэмэгдэж байдаг. Цэргийн байгууллагын тамирчин болоод тэр үү би цэргийн цолондоо хайртай байдаг.

Цолоо ч хүндэлж явдаг. Надад дэслэгч цол их сайхан санагддаг. Цэргийн сургууль төгссөн залуус энэ цолноос ажил, амьдралынхаа гарааг эхлүүлдэг шүү дээ. Яагаад ч юм тэд их сайхан жавхаатай харагддаг.

-Хэдийгээр хилийн отряд, застав, хил дээр очиж үзээгүй байгаа ч хилчдийнхээ тухайд юу гэж бодож явдаг вэ?

-Олон улсын тэмцээн уралдаанд оролцоод “Чингис хаан” нисэх онгоцны буудалд газардахад хилчид хамгийн түрүүнд угтаж авдаг. Тэд намайг таньдаг. Сайхан харилцдаг, амжилт ч хүсдэг. Энэ үед “Хилчин” спорт хороогоор овоглосноороо би маш их бахархаж бас баярладаг.

Азийн их наадамд оролцож байхад онлайн сүлжээгээр ‘‘“Хилчин”-гийн Д.Отгондалай чи чадна шүү" гэсэн маш олон сэтгэгдэл ирсэн. Хилчид ч гэсэн урмын олон сайхан сэтгэгдэл үлдээсэн байна билээ.

Миний хувьд бүгдийг нь тэр үед уншиж чадаагүй л дээ. Гэхдээ би өөрийн фэйсбүүкээр дамжуулан намайг дэмжсэн бүх хүмүүст болон хилчиддээ баярлалаа гэдгээ илэрхийлсэн.

-Сэтгүүлч хүний нүдээр харахад манай Хил хамгаалах байгууллага “Хилчин” спорт хорооныхоо тамирчдыг дэмжиж, амжилт гаргасныг нь сайн ч урамшуулдаг юм шиг надад санагддаг?

-Хилийн цэрэг тамирчдаа маш сайн дэмждэг. Тэмцээний турш гэрээсээ хол явна гэдэг хүндрэлтэй. Тамирчин бүрийн ар талыг ийнхүү баттай болгох нь биднийг амжилт гаргахад эерэгээр нөлөөлдөг.

-Ингэхэд өөрийн чинь хувьд цэргийн мэдлэггээ хэр вэ. Манай тамирчдад хөгтэй явдал их тохиолддог шүү дээ?

-Тэр тал дээр жаахан тааруу шүү. Нэг онигоо ярьчих уу. Манай шигшээ багийн тамирчин Н.Шинэбаяр Тагнуулын ерөнхий газрын дээд сургуульд сурдаг байсан юм. Түүнийг 2006 онд Улсын аварга болоход нь ТЕГ-ын дарга түүнд шагнал гардуулж л дээ. Э.Шинэбаяр маань тайзан дээр гарч шагналаа авахад дарга нь юу гэж хэлдэг билээ гэж.

Тэгсэн манай хүн, “Баярлалаа” гэж хэлэхэд тэнд байсан 100 гаруй оюутнууд бөөн инээдэм болсон гэдэг. /Инээв. Сур/ Би бас тийм байдалд орчихгүй юмсан гэж боддог. Манай Боксын холбооны ерөнхийлөгч Д.Бат-Эрдэнэ Батлан хамгаалах яамны сайд байсан учраас их цэрэгжилттэй, зарчимч хүн.

Тиймээс ч бид “Монгол Улсын төлөө зүтгэе” гэсэн уриатай бэлтгэл сургуулилтаа базаадаг. Энэ уриа угаас тамирчин хүний эцсийн зорилго шүү дээ. Бид оройн тоо өдөр бүр хийдэг.

Бэлтгэл тарьсаны дараа зааландаа төрийн далбаа руугаа хараад “Монгол Улсын төлөө зүтгэе” гэж хэлээд ёсолдог. Угаас тамирчин болсоноор би ах зах, багш, гэр бүлээ хүндэтгэх зэрэг олон сайхан зүйлд суралцсан.

-Боксчин хүнд хамгийн хэцүү зүйл юу байдаг вэ?

-Ганц боксчин гэхгүй тамирчин хүнд хамгийн хэцүү нь жин хасах явдал. Миний хувьд 60 кг-ын жинд тоглохын тулд 5-6 кг хасдаг. Ихэнх тамирчид жингээ хасч тоглодог л доо. Таван кг хасна гэдэг тамирчдад энгийн асуудал.

Хоолны дэглэм бас сайн барих ёстой. “Яагаад заавал нойр хоолоо хасан байж энэ спортоор хичээллээд байгаа юм бэ” гэж бодогдох үе үнэхээр байдаг. Харин энэ бүгдийг даван туулсны дараа л амжилт ирдэг.

Тэмцээн уралдааны явцад хөмсөг, уруул сэтрэх бол боксчин хүний хувьд энгийн шахуу үзэгдэл. Хамар мурийна. Хөмсөг сэтрэлт бараг тэмцээн болгон дээр гардаг.

-Хэцүү бэрхийг нь мэддэг атал соронзон мэт татагдаад байдаг энэ спортод өөцийг чинь хурцалж байдаг зүйл олон бий байх. Боксын түүхэнд олон чадварлаг тамирчид бий. Өөрийн тань хувьд хэнээс нь урам зориг авдаг вэ?

-Монгол Улсын Хөдөлмөрий! баатар, гавъяат тамирчин Э.Бадар Ууган ах, П.Сэрдамба нартай яг нэгэн үед тоглож байсан. Хамт бэлтгэл хийх байхдаа тэдний нэгэн адил аварга болно доо гэж дотроо боддог байна. Ямар ч байсан Азийн их наадмьп аварга болж чадлаа. Амьдрал амжилтын зам урд минь бий гэдэп итгэл төгс байна.

-Манай хилчдэд гэр бүлийнхнийгээ танилцуулахгүй юу. Азийн их наадмын талаар ярьж байхдаа эхнэрээ дөнгөж л магтаад өнгөрлөө шүү дээ?

-Аав, ээж минь Сүхбаатар аймгийн уугуул, Дорнод аймагт суурьшсан хүмүүс. Би айлын бага хүүхэд. Дээрээ гурван ах, хоёр эгчтэй. Бага байхдаа их хөдөлгөөтэй, дүрсгүй хүүхэд байсан. Харин боксын спортоор хичээллээд төлөв даруу болсон.

Хүмүүс айлын бага гэхээр л эрх танхил гэж ойлгодог шүү дээ. Харин ч эсрэгээрээ би ах, эгч нартаа байнга зарагдана, гэрээ цэвэрлэнэ. Ер нь хэрсүү өссөн. Манай аав цэргийн хүн л дээ. Дорнод аймгийн Нисэх буудалд техникчээр ажилладаг байсан юм.

Ээж минь нисэх буудалд тогоочоор ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Манай эхнэрийг Г.Хулан гэдэг. Бид хоёр нэг охинтой. Үр минь одоо дөрвөн настай. Миний хань ШУТИС-д Геодизийн багшаар ажилладаг. Эхнэртэйгээ 2003 оноос хойш үерхэж байгаад гэр бүл болцгоосон.

Манай хамар хашаанд амьдардаг байсан болохоор бид багаасаа мэддэг байсан л даа. Би гэртээ тогтохгүй тэмцээн уралдаан гээд байнга л явчихна. Энэ үед миний хань л ар гэрийн бүх асуудлыг зохицуулдаг.

Спортод өөрийгөө нэгэнт зориулсан юм чинь ямар ч байсан амжилт гаргах ёстой гэж итгэн хүлээж байдаг эхнэртээ энэ дашрамд баярлалаа гэж хэлмээр байна. Чамдаа хайртай шүү.

-Чиний тоглолт бусад тамирчдаас юугаараа онцлог, давуу вэ?

-Миний тоглолтын онцлог гэвэл дэвжээн дээр хэр баргийн амархан ядардаггүй. Бас цохилт хүчтэй тусдаг. Гурван минутаар гурван үе тоглоход тамирчид маш их ядардаг шүү дээ. Ингэж тоглохын тулд ердөө өглөө нэг цаг 30 минут, өдөр хоёр цаг, оройд нэг цаг гээд нийт дөрвөн цаг 30 минутын бэлтгэлийг хийдэг. Би бас холын зайд сайн гүйдэг.

Манай 70 тамирчин 10 км зайд гүйхэд эхэнд л орж ирнэ шүү дээ. Бас Хөдөлмөрийн баатар, МУГТ Э.Бадар-Ууган ахын тоглолтыг маш сайн үздэг. Адилхан тоглохыг хичээдэг. Надад ч үргэлж зөвлөгөө өгч байдаг юм. Азийн их наадамд Японы тамирчинтай тоглоход үзэгчдийн суудлаас Э.Бадар-Ууган ах надад зөвлөгөө өгч байсан. Би түүнийг сонсох гээд хажуу тийш харахад Аргентины шүүгч “бокс” гээд тоглолтыг эхлүүлсэн.

“Бокс” гэж хэлсэн л бол өрсөлдөгч цохих эрхтэй. Тэр үед өрсөлдөгчиддөө яг цохиулах шахсан шүү. Тоглолтыг хөндлөнгөөс харж байгаа хүнд боломжтой мэт харагддаг. Гэхдээ дасгалжуулагчийн өгсөн зөвлөгөөний дагуу тоглох юм бол ялдаг.

Дэвжээн дээрээс түүнийг ялгаж сонсоно гэдэг маш хүнд. Түүнд дасахын тулд бэлтгэл сургуулилт сайн хийх хэрэгтэй. Азийн наадмын нэг давуу тал үзэгчид, хөгжөөн дэмжигчид олон байсан явдал байв. Миний цохилт онох бүрт үзэгчид уухайлж улам л сайн тоглохыг хичээж байсан.

-Хамгийн гоё тоглолтыг үзүүлж байсан тэмцээн уралдаанаасаа нэрлэхгүй юу?

-Куба улс боксоороо дэлхийд номер' нэгт бичигддэг. Тус улсын Кардава Карден гэдэг тэмцээнд би өмнөх жил оролцоодтүрүүлсэн. Монголоос манай МУГТ Т.Үйтүмэн ах түрүүлж байсан юм билээ.

Мөн Тайландын Эзэн хааны цом тэмцээнд 2008 онд аварга болон 15 жилийн дараа эх орондоо алтан медалийг авч ирж байлаа. Ер нь бол “Хилчин” спорт хороонд ороод олон тэмцээн урапдаанд амжилттай оролцсон. Жилээс жилд миний амжилт ахиж байна.

Амжилггаа улам ахиулахын төлөө бэлтгэл сургуулилтаа хийх болно. Нас ч залуу байна. Цаашид амьдралд минь юу ч тохиолдох юм билээ. Намайг ирээдүйд илүү их боломж, амжилт хүлээж байгаа гэдэгт итгэл төгс байна.

-Энэ ондоо багтаж юу хийхээр төлөвлөж байна. Хилчид бид 2014 онд 81 жилийнхээ ойг тэмдэглэхийн зэрэгцээ ололт амжилтаар дүүрэн байна. Азийн их наадмаас алтан медаль авч бас нэгэн үйл явдлаар чимсэнд хилчид баяртай байгаа нь лавтай. Ингээд ярилцлагынхаа төгсгөлд хил, хилчиддээ хандаад юу гэж хэлэх вэ?

-Энэ дашрамд хилчиддээ баярлалаа гэдэг үгийг дахин дахин хэлмээр байна. Зургаан жилийн турш овоглосоор ирсэн Хилийн 0168 дугаар ангийнхаа хамт олонтойгоо уулзахыг хүсч байна.

Арваннэгдүгээр сар хүртэл бэлтгэл сургуулилт хийхгүй амарна гэж бодож байна. Тамирчин хүний хувьд амралт, бэлтгэлийг хослуулж байвал илүү сэргэдэг. Үүний дараа бэлтгэлдээ шургуу орно. Нутаг руугаа явж ирээд анги руугаа ямар ч байсан явна даа.

Хил хамгаалах байгууллага, “Хилчин” спорт хороо, Хилийн 0168 дугаар ангийнхаа хамт олонд маш их баярлалаа гэж хэлье. Та бүгд миний ард байгаа болохоор би энэ амжилтын эзэн болж чадсан.

Манай ангийн захирагчаар хурандаа Ц.Түвшинжаргал томилогдсон байна билээ. Ангийнхаа захирагчтай одоохондоо танилцаж амжаагүй байгаа. Хилчдийнхээ нэрийг улам бүр өндөрт өргөж явахыг хичээнэ.

Энэ дашрамд Монголын Боксын холбооны ерөнхийлөгч Н.Бат-Эрдэнэ болон боксын төлөө гэсэн сэтгэлтэй хүн бүрт баярлапаа гэж хэлэхийг хүсч байна.

-Баярлалаа. Танд амжилт хүсэн ерөөе.

Ярилцсан ахлагч О.Алтанцэцэг

Эх сурвалж: “Эх орны манаа” сонин