sonin.mn

1.
А. С. Пушкин миний хувьд өнө эртний бөгөөд хар багын найз юм
А.С.Пушкиний “Хөшөө дурсга лаа босгов, би" миний хамгийн анхны цээжилсэн шүлгүүдийн нэг юм. Түүний бадаг мөрүүд сэтгэл зүрхэнд орос, монголоор ээлжпэн эгшиглэсээр...

Тухайлбал “не осирпаи глупца” гэсэн мөр байна. Энэ бол үнэхээр сургамжтай сургаальтай агуу их мөр юм. Үүнийг манай цэцэн мэргэн орчуулагч нар тухайлбал нэрт дуун хөрвүүлэгч Хөдөөгийн Пэрлэй “Тэнэг муусайн хүмүүстэй тэмцэж бүү марга” гэж орчуулсан нь үнэхээр гайхалтай болсон.

Монгол ардын зүйр үг “Боргосон нохой бүгдийн өөдөөс чулуу шидвэл чи хүрэх газраа хүрэхгүй” гэсэнтэй агуулга нэгэн юм. А.С. Пушкин өдөөн хатгалгийг тэвчилгүй тэнэг Дантэсийн тэнэг суманд тэрээр цэл залуухнаараа таалал төгссөн билээ. Цаг хугацаа нуусан үнэнийг илчилж байна.

Францын энэхүү офицер бол хөлсний этгээд бөгөөд их яруу найрагчийг өдөөн хатгасан алуурчин байжээ. Пушкиний сум бол хулхи сум байж болох юм. Учир нь Дантэс нууц нийгэмлэгийн хөлсөлсөн тусгай албаны хүн байсан нь мэдээж. Түүнийг хөлсөлжээ. Тийм учраас зориуд эхнэрийг нь өдөж оролдож өдөөн хатгалгыг зохион байгуулсан.

Түүхэнд хүүхнээс болсон хард лагын чанартай аллага байсан гэж бичиж үлдээсэн. Үүнд оросын хаан өөрөө хөлслөгджээ. Хэрвээ хааны дэглэмийг магтан дуулсан Есүс христосын тархи угаалтыг магтан дуулсан шүлэг бичих аваас түүнийг өршөөлдөө авна, эс тэгвэл алж устгана гэдгийг өөрт нь мэдэгдсэн тухай баримт олдож эхэлж байна.

Барууны үзэл суртал Есүс христосын чиглэлийг бариагүй ямар ч уран бүтээлчийг алж устгадаг байжээ. Нөгөө нэг нууц нь түүний гарал үүсэл болон Монголчуудтай холбоотой асуудал юм. 2011 онд Бүгд найрамдах Саха улсад болсон олон улсын эрдэм шинжилгээний хурал дээр Пушкин гэдэг овог түрэг гаралтай гэж тодорхойлов.

Нэг үгээр хэлбэл Пу гэдэг нь Бууч гэсэн үг, тэгвэл Шинжаанд болсон хуралдаан дээр Пу гэдэг нь Бууч гэсэн Ойрд монгол үг гэж тайлбарлав. Пушкиний зохиолд түүний асран хамгаалагч нь халимаг хүн байсан учраас нөлөөлсөн гэсэн яриа байдгийн дээр “Алтан загасны үлгэр” бол монгол ардын үлгэр байсан гэсэн таамаглал ч бий.

Нөгөө талаас Далийн толь бичгийг цэвэр орос хэлний үгсийн сангаар дүүргэх гэсэн билээ. Гэвч татар монгол үг тэднийг маш их зовоож байв. Учир нь энэхүү толийг монгол үгээс ангид хийх тусгай захиалгатай байсан.

Олон хуралдсаны эцэст монгол үг бүхнийг түрэг үг, монгол бүхнийг түрэг гаралтай гэсэн дүгнэлтийгхийсэн юм. Өнөөдөр ч энэ бүхэн үргэлжилж байгаа. Түрэг гаралтай гэсэн мөртлөө түрэг гаралтай ямар үг болохыг тайлбарлаж чадахгүй байгаа юм.

2.
Мэдрэхүй намайг хөтөлнөм
Мэдрэхүйдээ би хөтлөгднөм
Мэдрэхүйгээ хөгжүүлсээр ирсэн нь
Мэдрэхүйдээ хөглөгдөж ирсэн нь
Миний гол онцлог юм
Москва бол монгол гол юм гэж
Миний мэдрэхүй хэлэхэд
Миний бие итгэсэн
Мэдрэхүйгээ мэдэхгүй мэдэн будилж явсан үе ч бий
Мэдрэхүй аливаа мэдлэгийн эх булаг гэсэн
Материалистуудын үгэнд би итгэнэм
Материализмийн эх орон бол Их Британи...
Матер бол хүн бүхэнд яруу сайхан өнгө
Мэдрэхүйн гэрэл гэгээгээр мишээж байдаг
Мэдрэхүй бол хэзээ ч худал хэлдэггүй,
Мэдрэхүй хэзээд үнэн байдаг
Мэдрэхүй бол хүний дотоод мөн чанар, хар ухаан юм...
Гэвч “мэдрэхүй чанар яруу тодорхой өнгө
Зүсээн алдаж геометрийн хийсвэр мэдрэхүй болж байна“ гэсэн
Гобсийн үгийг би үргэлж санадаг
Маркс ч түүнтэй маш ихээр санал нэгдэж байсан
Гэтэл өнөөдөр гүнзгийрүүүлсэн сургалттай математик
Гүнзгийрүүлсэн сургалттай гадаад хэл заана гэж
Хүүхдийн төрөлх мэдрэхүй, амьдралын хар ухааныг нь устгаж
Хиймэл хүмүүс болгож байна.
Математик -геометрийн хийсвэр мэдрэхүйгээр бидний байгалийн мэдрэхүйг устгаж байна.

3.
Олон жил энэ шүлгийн түүхийг сонирхсон. Миний сэтгэлд нийцсэн судалгаа бол зохиолч Сономын Лочингийн судалгаа учраас түүний бичснийг “Оросын уран зохиолын цоохор тэмдэглэл"-ээс Улаанбаатар. 2011 номоос эш татаж байна.

Тэрээр бичихдээ: “Пүүшкиний алдартай олон шүлгийн талаар бүгдийг ярих аргагүй юм. Гэвч “Хөшөө дурсгалаа босгов, би” гэж нэрлэж байгаа шүлгийнх нь талаар хэдэн үг бичье.

Пүүшкин энэ шүлгээ нас барахаасаа хагас жилийн өмнө бичсэн бөгөөд түүнийг нас барсны дараа хэдэн жилийн хойно 1841 онд түүний зохиолын 9-р ботид орж анх хэвлэгдэхдээ ихээхэн өөрчлөгдөж гуйвсан бөгөөд тэр завсар өөрчлөлтийг редактор Жуковский хийснийг 1880 -аад оны үеэс л засч залруулан уг шүлгийн жинхэнэ эхийг хэвлэж, судалж эхэлжээ.

Энэ нь өөрийн эрхгүй Д. Нацагдоржийн ихэнх зохиолууд түүнийг нас барснаас хойш ихэд гуйвж гажуудсан байдлаар уншигчдад хүрч, түүний дотор алдарт “Од" шүлгийг нь Ч.Чимид засч бараг өөрийн шүлэг болгон анх уншигчдад хүргэж байсан явдлыг санагдуулж байна.

Гэхдээ бид ийнхүү их зохиолчийнхоо зохиолын бичвэрийг гажуудуулах ажлыг “орос ах’’ нараасаа 114 жилийн дараа хийж, тэднийг “хөөн гүйцэж” байсан гашуун туршлага буй нь бүр ч эмгэнэлтэйн дээр инээдэмтэй юм даа.

Пүүшкин энэ шүлгээ бичихдээ Г.Р.Державины “Хөшөө” нэртэй шүлгийгдуурайлган бичсэн боловч мэдээж шинэ агуулгаар баяжуулсан аж. Державин ч гэсэн эртний Ромын алдарт найрагч Горацийн магтаал шүлгийн доторхи “Хөшөөгөө би гүйцээж босголоо” шүлгийг дуурайжээ.

Оросууд өөрсдөө их найрагч Пүүшкинынхаа энэ шүлгийг янз янзаар тайлбарлаж, М.Алексеев гэдэг нэрт эрдэмтэн энэ шүлгийн талаар бүхэл бүтэн ном бичиж хэвлүүлсэн бөгөөд энэ шүлгийн талаар бусад эрдэмтэдийн бичсэн өгүүлэл олон байдгийн хэд хэдийг би олж үзэж байсан юм.

Тэр бүхнийг энд тоочих аргагүй билээ. Харин энэхүү алдарт шүлгийг Х.Пэрлээ монголчлохдоо нэг мөрийг хоёр мөр болгосон байдаг. Ч.Чимид орос мөр бадгийн тоог баримтласан байдаг. Харин Урианхай ерөнхийдөө орос эхийн мөр бадгийг барьсан боловч, алийг нь ч дагаагүй байдлаар орчуулсан ч гэмээр юм шиг харагдаж байна лээ!

Оросууд “И славен буду я” (“Алдаршин байх болно” гэж Х.Пэрлээ монголчилсон) хэмээх үнэнхүү мөнхийн, дэлхийн алдрыг олно гэсэн санаа бүхий мөрийг нь “Слух обо мне пройдет” (“Алдар минь дуурсаж байна” гэж монголчилсон байдаг бөгөөд үнэндээ бол “Миний тухай алдар цуу түгэн тархана” гэвэл санааг нь илүү ч гаргаж байж мэдэх юм) гэдэг мөртэй нь сөргөлдүүлэн үздэг юм байна.

“Слух обо мне пройдет” гэдгийг нь ард түмний дунд Пушкин миний шүлгийн тухай алдаатай бүдүүлэг цуурхал тархана хэмээн бичсэн гэж зарим судлаачид үздэг юм байна. Бас миний тухай цуу яриа тархана гэж “слух” гэдэг үгийг өөр нэг утгаар авч үзэн тайлбарласан ч байдаг. “

Слух ” гэдэг нь “цуу үг” гэдгээс гадна “сураг”, “чимээ”, “мэдээ”, “алдар”, “дуулиан” гэсэн олон янзын утгаарч хэрэглэгддэг. Иймээс Пүшкиний энэ шүлэгт буй “слух” гэдэг үг нь “цуу үг" гэсэн утгаар биш “сураг, чимээ, дуулиан, алдар” гэсэн утгаар хэрэглэгджээ гэж олонхи үздэг.

Дээрхи хоёр хэллэг буюу холбоо үг Державины шүлэгт ч байдаг бөгөөд түүнд энэ л утгаар орсныг Пүүшкин дагасан хэмээдэг ажуу.
"... И долго буду тем любезен народу,
Что чувства добрые я лирой возбуждал,
Что в мой жестокий век восславил я свободу
И милости к падшим призывал. Веленью божию, о муза, будь послушна,
Обиды не страшась, не требуя венца,
Хвалу их клевету приемли равнодушно,
И не оспаривай глупца”
гэсэн төгсгөлийн хоёр бадгийг нь (үүнийг

Энэ өөрийн хатуу цаг үед

Эрх чөлөөг өргөн магтамжилж

Сайн авъяас мэдлэг юүгээ

Саруул найраглалаар сэргээж

Дорогш унагч олонд

Дотно нигүүслэлийг эрснээр

Олон түмэн арддаа

Удаанаар хайрлагдах болно, би.
Тэнгэрийн зарлиг дагаж Муза минь дуулгавартай бол
Гомдол хорслоос бүү ай!
Гавъяа зэргийг бүү нэхэмжил
Сайшаал магтаал, гүжир гүтгэлгийг
Санаа амраар хүлцэж
Тэнэг муу хүнтэй
Тэмцэж бүү марга”
гэж Х.Пэрлээ монголчилсон бол Ч.Чимид

“Өөрийн энэ зохиолуудаараа сайн сэтгэлийг оргилуулан
Өршөөлгүй хатуу үеэр эрх чөлөөг гүнээ эрмэлзэн
Өвдөг нугалсан доройчуудыг энэрээч гэснээрээ би
Өргөн түмний хайрыг хүлээнэ
Тэнгэрийн зарлигийг Муз минь, дуулгавартай дагаарай
Тэмцэлдэж зэрэг нэхэлгүй, бас гуталгүй яваарай
Тэрслэн гүтгэх, долгион матгах алиныг ч бүү ойшоогоорой
Тэнэг мугуйд улстай битгий маргаарай
гэж монголчилжээ.

Энэ шүлгийг нь авч үзэхдээ эхний 4 мөр (Х.Пэрлээ монголоор 8 мөр болгосон) нь улс төрийн асуудлыг бичээгүй, харин гоо зүй, ёс зүйн асуудлын тухайд бичсэн гэдэг аж. “призывал милость кпадшим” гэдэг нь хүмүүсийг хорсол хилэнгүй, харин дордсыг энэрэн харж, зовогсдыг өрөвдөж бай гэсэн үг хэмээдэг бөгөөд гэтэл Пүүшкин энэ үгийг “декабрис- туудыг чөлөөлүүлэхийг хүссэнээ илэрхийлж бичсэн нь юм” гэж олонхи үздэг аж.

Пүүшкиний шүлэг дэх “свобода” гэдэг үг улс төрийн эрх чөлөөг хэлээгүй, урлагаар бий болгодогтаашаалын бүрэн чөлөөтэй байдлыг юмуу, хүний дотоод сэтгэлийн эрх чөлөө, оюун санаа- ны хувьд бүрэн чөлөөтэй байхыг хэлсэн гэж үздэг хүмүүс бас байдаг байна.

Энэ мэтчилэнгээр орос хэлний олон салаа утгаас үүдэн Пүүшкинний энэ шүлгийг улс төрийн агуулагатай шүлэг биш гэж үзэх хандлага байдаг гэнэ. Харин монголчилохдоо Х.Пэрлээ аугай Оросын зарим судлаачдын тайлбарладаг энэхүү адартай гэж буй утгаар нь биш, олонхи судлагчдын баримталдагт огтсон тэр утгаар нь ойлгож, буулгасан нь бидний хувьд “оноо” болсон гэлтэй.

“Вознесся выше он главою непокорной
Александорийского столпа”
гэдгийн талаар хэдэн жилийн өмнө буюу 1985 онд би “Утга зохиол урлаг” сонинд бичин нийтлүүлж байсан “Нэгэн орчуулгын тухай бяцхан тэмдэглэл” гэдэг зүйлээ анх хэвлэгдсэн тэр л байдлаар нь энд толилуулбаас: “Аль нэгэн хэлнээс нөгөө хэлэнд орчуулга хийнэ гэдэг няхуур нямбай ажиллагаа шаарддаг хэцүү ажлын нэгэн билээ.

Энэ ажилд онох нь ч байдаг, бас заримдаа алдах нь ч байдаг. Гэхдээ цөөвтөр. Хичнээн цөөн ч байлаа гэсэн орчуулгын алдаа бол юугаар ч цагаатгашгүй зүйл. Ерөөс ор- чуулга бол уран бүтээлийн төр- лүүдийн нэг. Аль нэгэн хэлээр чөлөөтэй ярьчихдаг юмуу, ойр зуурын зүйлийг биччихдэг хүн бүр орчуулагч хүн ч бас байдаг. Энэ бүхэн юуг харуул>к байна вэ гэвэл аливаа орчуулга хийхээр завдсан хүн гүнзгий мэдлэг, авъяастай байх шаардлагзтайг нэг талаас харуулж байна.

Энд өгүүлэх бяцхан жишээ бол дээр өгүүлсэнтэй огтхон ч холбоогүй болохыг юуны өмнө дурдъя. Орчуулга хийнэ гэдэг “хурууны үзүүрийн ажил” гэж боддог зарм нэгэн хүн байвал тэд анхаараасай гэсэн учраас л дээрхийг өгүүлэхэд хүрсэн юм.

Энд өгүүлэх зүйл маань алдар суут их Пушкины (Тухайн үе би “Пушкин” гэж бичигсэдийн нэгэн байв С.Л) “Хөшөө дурсгалаа босгов, би” шүлэгтээ, бүр тодруулах юм бол түүний дотор гарч буй нэг ухагдууны хоёрхон үгийн тухай юм.

Я памятник себе воздвит нерукотворный
К нему не зарастет народная толпа
Вознесся выше он главою непокорной
Александрийского столпа..
гэж байдаг билээ. Энэ яруу сайхан бадгийг монгол хэлнээ,

Хүний гараар бүтээгүй
Хөшөө дурсгалаа босгов, би
Хөшөө тийш очих ардын зам нь
Хөсөрсөн өвс ургаж балрахгүй
Харин тэр хөшөө дурсгал нь
Халдан даршгүй тэргүүнээрээ
Хаан Александрийн дурсгалт баганаас
Хавьгүй өндөрт мандаж байна...
гэж хоёр бадаг болгон буулгасан байдаг.

Утга зохиолд нэг нэрээр, тэр ч байтугай бие биеэ дуурайсан юм шиг байдлаар доторхи мөр бадаг нь хүртэл ижил байвч, урьд гарсан тэр зохиолд байгаагаас шал өөрийг хэлэх зорилго бүхий бичсэн бүтээл өнгөц харахад дуурайсан юм шиг санагдавч хэрэг дээрээ шинийг хэлсэн байдаг нь дэлхий дахины утга зохиолын түүхэнд тохиолддог.

Зарим нэгэн жишээ татваас “Чинжаал” нэртэй шүлэг Пүүшкин, Лермонтов хоёрт бий ч, и*ип юм шиг байтлаа өөр өөр утга  шүлэг эртний Ромын яруу найрагч Квинт Гораций, Оросын Гаврил Державин Горацийг дуурайсан, Пушкин Державиныг дагасан.

Пушкин Державины шүлгийг дагахдаа бадгийн дараалал, түүний доторхи мөрийн утга санаа нь бараг ижил юм шиг явсаар цөөхөн үг үсэг сольсон юм шиг байсан эцэстээ болохоор цагийг эзэлсэн бүтээл болж чадсаныг нь зөвлөлтийн утга зохиол судлаачид тухайлбал академич М.П. Алексеев “Пушкины” Хөшөө дурсгалаа босгов, би шүлэг” номдоо болон нэрт Пүүшкин судлаач С.Бонди энэ шүлгийн судалгааны тухай өгүүлэлдээ нарийвчлан авч үзсэн байдаг.

Пушкины алдарт шүлэг нь түүнийг нас барсны дараа Жуковскийн хянан боловсруулс- наар хэвлэгдсэн бөгөөд тэнд зарим өөрчлөлт оруулсан басныг хожим залруулсан байна.

Вознесся выше он главою непокорной
Александрийского сталпа...
гэдгийг 1834 оны наймдугаар сарын 8-нд нэгдүгээр Александр хаанд зориулан Петербургт нээлтийг нь хийсэн хөшөөтэй зэрэгцүүлэн үзсэн явдал гэж шууд ойлгож бас болохгүй учиртай юм байна.

(Энэ хөшөөний талаар хэдэн үг хэлье. Хоёрдугаар Николай, хаан ширээнд суурдаа нэгдүгээр Александр хаан, Наполеоны довтолгоог няцааж францыг ялан, Парисд орос цэргийг оруулан эзэлсэнд нь талархан, өмнөх хааныгаа Оросын их гүрнийг сэргээн босгосон хэмээн өөрөөсөө болон Оросын өмнөөс талархалаа илэрхийлж урьд өмнө байгаагүй сүрлэг том хөшөө байгуулахаа амласан бөгөөд 1832 оны долдугаар сарын эхээр хөшөөг бүтээх чулууг босгохоор 400 гаруй уран дархчуул 60 гаруй өргөх механизмыг ажиллуулж, Александр хааны Үеэс цэргийн алба хашиж байсан 2000 гаруй торгон цэрэг оролцож, олон түмэн энэхүү чулууг босгох ажлыг сонирхон харж байжээ.

Тийн 1834 оны наймдугаар сарын 8-нд хөшөөний нээлтийн ёспол болж, 65 минутын хугацаанд ёслолын буудлага үйлдэж байжээ. Энэхүү хөшөөний төслийг боловсруулж, барьж босгосон зохиогч Монферранд хоёрдугаар Николай хаан 100 000 рублийг бөөнөөр нь олгосны дээр одонгоор шагнаж, жилд 5000 рублийн тэтгэмж олгох шийдвэр гаргаж байжээ.)

Яагаад гэвэл “Александр” гэсэн үгнээс хавсралт нэр үүсгэхэд “Александровский” гэж гардаг ажээ. Пушкины шүлэгт байгаа “Александрийский” гэдэг нь “Александрия” гэдэг үгийн үндсээс үүссэн хавсралт нэр байх ёстой юм байна. Хаан Апександрт босгосон хөшөөг “Александровская колонна” гэж тэр үед ярьдаг бичдэг байсныг зөвлөлтийн дээр дурдсан судлагчид тэмдэглэсэн байна.

Египетийн Александрия хотод эртний Ромын цэргийн жанжин Помпейд зориулсан хөшөө байдаг бөгөөд Пушкин “Хөшөө дурсгалаа босгов, би” шүлэгтээ энэ хөшөөний талаар дурдсан ажээ. 1809 онд Петербургт хэвлэгдсэн нэгэн номд эл хөшөөг Апександрийн багана гэж тайлбарласан байжээ. Гэхдээ Пүүшкин “Александрийн баганаас...” гэж бичихдээ далд тойруу замаар уншигчдад нэгдүгээр Александр хаанд босгосон тэрхүү хөшөө ямар нэгэн байдлаар бууна гэж бодсон байж болох юм.

Гэвч яг тийм гэж баталгаа байхгүй. Ийм учраас бид Пушкины энэ алдарт шүлгийг орчуулахдаа Хаан Александрийн хөшөөнөөс Хавьгүй өндөрт мандана... гэснийг уншигчдад тайлбарлаж хүргэх юмуу, урьдах орчуулгаа хянан засах шаардпагатай юм шиг санагдаж байна.

Пушкин, хаан Александрийн хөшөөг ямар нэгэн хэмжээгээр санаж, түүнийгээ шууд гаргаж хэлээгүй, тойруу замаар хэлсэн байлаа ч гэсэн гадна харагдах өнгөн талдаа Александрия хотод байгаа, цэргийн жанжинд зориулсан хөшөөтэй өөрийнхөө уран бүтээлийн “хөшөө”-г зүйрлэсэн тэр зүйрлэлийг нь уншигчдад үнэн мөнөөр нь хүргэх явдал байх ёстой гэж бодогдоно” гэж хорин жилийн өмнө бичиж байсан байх юм.

Энэ бүхнийгээ одоо эргэн харахад нэг л зүйлийг тодчилмоор санагдлаа. Пүшкинийг цөллөгнөөс авчраад Николай хаан “Би өөрөө түүний цензүүрч нь болно” гэж хэлж бай- сан нь Пүүшкин -ийг амьсгал хураатал мөрдөгдсөөр байсан бөгөөд 1828 онд “Гавриилиада”-г нь өөчлөн гурав дахь удаагаа Пүүшкин -ийг цөллөгөнд явуулахыг дөхөж байсан болохоор Пүүшкин нас барахаасаа хагас жилийн өмнө энэ шүлгээ бичихдээ ч Николай хааны цензүүрээс болгоомжлон “Александровский” гэж бичилгүй, Эртний Ромын цэргийн жанжны нэрээр халхавч хийж “Александ- рийский” гэж бичсэн биз ээ.

Энэ тухай орчуулгын тайлбарт заавал дурдах нь бичвэр судлал гэдэг ухааны нэг үндсэн зарчим байдгийг энд дурдсанаар хязгаарлъя. Д.Урианхай надтай уулзаад Пүүшкиний энэ шүлгийн талаар бичсэнийг минь зөвшөөрч, засч орчуулах ёстой юм хэмээн ярьж байсан билээ. Тийн тэрбээр хэлсэн амандаа хүрч шинэчлэн орчуулс ныг нь уншигчиддаа хүргэе.

ХӨШӨӨ ДУРСГАЛАА БОСГОЛОО
Харь Александрын сүлд баганаас өндөрт
Халдашгүй тэргүүнт хөшөөгөө босголоо
Эгэл гар бүтээшгүй эрхэм дурсгалыг минь
Эгээрэн зорих ардын зам эдгэхүй ээ!
Үгүй ээ, би бүр үхэхгүй!
Хүслэнт найрагтаа шингэж
Үгүйрэх замыг цуцлана, үхдэл биеэ элээнээ!
Ялгуун саран дор ядаж ганц найрагч үлдэхэд л
Яруу алдрын суу миний нэрийг дагана!
Зах хярхаггүй Оросоор зар цуу минь түгнэ.
Зам гудсаар хэлтэн бүрт нэр минь хүрнэ.
Омогт славян үр сад, сами, талын анд халимаг,
Ойд аглаг суугаа хамнигад хүртэл нэрлэнэ
Энэрэлгүй хахир цагт эрх чөлөөг алдаршуулж
Элэг нинжин сэтгэл аялгуут найргаар сэрээж
Эрхшээлд сөгдөн дордост өршөөл нэхсэнээрээ
Эрин эринд би ард түмэндээ дурсагдана..!
Эгшиг минь! Тэнгэрийн тааллыг л дагадаа!


   Пүүшкины яруу найргийн бүтээлийг харь хэлэнд орчуулахад нэн бэрхшээлтэй байдаг ажээ. Чухам тиймээс ч Оросын шилдэгийн шилдэг яруу найрагч, Оросын утга зохиолын хэлийг төлөвшүүлж, Оросын уран зохилын “Алтан цаг үе” -ийг эзэлж, түүний “зохиогч” болсон Пүүшкин -ийн нэр гадаад ертөнцөд төдий л алдаршаагүйн нэг шалтгаан үүнд оршиж байж болох.

Эх сурвалж: "Хөх толбо" сонин