sonin.mn

Монгол Улсын шадар сайдтай Аймгийн засаг даргын байгуулсан гэрээний дагуу 2014 оны 10 сарын 15-17-ний өдрүүдэд онцгой байдлын ерөнхий газраас гамшгаас хамгаалах иж бүрэн сургалтыг явуулж байна.

Тус арга хэмжээнд аймгийн ХГБХХэлтсийн даргын 2014 оны 10 сарын 9-ны өдрийн 48-н тоот тушаалаар Хүүхэд хамгааллын мэргэжлийн анги байгуулагдан ажиллаж байгаа бөгөөд сургалтын үеэр холбогдох мэргэжлийн ангиудтай хамтран гамшгийн онцгой байдлын үед хүүхэд, гэр бүлд нөхцөл байдлын үнэлгээ хийх, урьдчилан сэргийлэх, хамгаалах, нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлэх, мэргэжил арга зүйн мэдлэг чадвар олгох зэрэг сургалтуудыг сумдын Хүүхдийн төлөө зөвлөл, хүүхэд хамгааллын хамтарсан багийн гишүүд, Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн удирдлагууд, багш нар, гэр бүл, иргэд, хүүхдүүдэд тусгай хөтөлбөрийн дагуу зохион байгуулан ажиллаж байна.

Дундговь аймаг Хүүхэд, гэр бүл хөгжлийн хэлтэс