sonin.mn

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар Монголын хүн амын таван хүн тутмын гурав нь илүүдэл жинтэй гэсэн судалгаа гарсан. Хүн бүр илүүдэл жингээс үүдэлтэй цус, сахар, зүрх судас, үе мөчний өвчтэй болж байна. Энэ талаар "Голден жэм" фитнесс клубын эмч, арга зүйч Н.Энхбаяртай ярилцлаа.

-Аэробик, фитнесс гэхээр бие бялдар гоо сайхандаа анхаарсан, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх хүмүүст зориулсан мэт ойлгодог. Мөн хичээл дасгал сургууль болгон нь өөрийн гэсэн онцлогтой гэдгийг тэр болгон хүмүүс мэдэхгүй байх шиг санагддаг юм?

-Хүн хүний хүсэл өөр байдаг шиг хичээл болгон өөрийн гэсэн онцлогтой, Жишээлбэл, биеэ чангаруулах, турах, таргалах гээд. Тэр болгонд нь зохицсон дасгалууд бий. Зөвхөн аэробик гэхэд л дотроо найман төрөл байдаг. Мөн иогийн хичээл, бөмбөгтэй дасгал, тайбо гэж зодооны урлагтай хосолсон хичээл, эрчимжүүлсэн турах дасгал, инфакт аэробик гэж дасгал эрчимтэй хөгжиж байгаа.

-Фитнессээр хичээллэхийн давуу тал нь юу вэ?

-Хүн найман цаг оффист суугаад ажиллаад ядардаг байсан бол арван цаг ажил хийсний дараа ядрахгүй гарахыг л фитнесс гэж нэрлээд байгаа юм. Манай клубын гол онцлог нь танита гээд аппарат бий. Энэ аппаратаар тухайн хүний өех болон булчин хоорондын харьцааг нь хардаг.

Хүн хэдий жингээ хасаад байгэа ч гэсэн булчингаараа жингээ алдвал хүн ядаргаанд ороод маш их сульдана, Нүдний доогуур хар туяа татаад ажлаа хийх чадвар буурдаг байгаа.

Харин биед агуулагдаж буй дотор өөх болон арьсанд ойр байх өөхөө сайн хасч булчин нэмсэнээрээ тухайн хүний ажлын ачаалал даах чадвар өндөрсдөг. Булчин томрох тусам хүн эрүүл байж хүний биеэс ялгардаг эмигуль голберон буюу дархлааны эс маань илүү түлхүү сайн гарч ирж өвчин тусахаас бүрэн сэргийлдэг юм.

-Илүүдэл жинтэй хүмүүст дахин боломж олгож байгаа гэсэн. Энэ тэмцээний талаар яривал?

-Бид илүүдэл жинтэй дайн зарлаж байна. “Жин хасах уралдаан"-ы долоо дахь тэмцээн эхэлсэн байгаа. Энэ бол шоу биш, цэвэр тэмцээн уралдаан. Тэмцээний бүртгэл манай клубын гурван салбарт явагдсан. Арванхоёрдугаар сарын 25-ныг дуустал хоёр сарын хугацаанд фитнессээр хичээллэн автомашинтай болох боломжийг олгож байгаа юм.

Ер нь үйлчлүүлэгчдийн 70-80 хувь нь илүудэл жинтэй хүмүүс байдаг, Хэдийгээр богино хугацаанд жингээ хасах буруу гэдэг ч шинжлэх ухааны үндэслэлтэй хоол хүнс, бэлтгэл сургуулилтаа зөв тохируулснаар ямар нэгэн сөрөг үр дүн гардаггүй. "Төрхөндөө" төлевизийн шоуг сая зохион байгууллаа.

Одоо манайтай гэрээтэй телевизүүдээр гарч байгаа. Нийт 200 гаруй хүн бүртгүүлснээс дөрөв нь шалгарсан. Манай оролцогчдын эрүүл мэнд, ажил, амьдрал нь 100 хувь өөрчлөгдөж өөртөө итгэлтэй, стрессгүй, зөв хооллолт, хөдөлгөөнийг амьдралдаа хэвшүүлж чадсан нь гайхалтай үр дүн юм.

Багш, эмч, хоолны баг болон удирдлагуудын бүрэлдэхүүнтэй ажилласан. 21 хоногийн турш 15 кг хасах зорилго тавьсан. Нэг оролцогч маань 14,7 кг жин хассан. Бид бүхэн үүнийг зорьсон зорилгодоо хүрлээ гэж үзэж байгаа.

-Энэхүү шоунд оролцох хүсэлтэй 200 хүн бүртгүүлсэн байна. Ямар шалгуураар дөрвийг сонгосон бэ?

-Биеийн ачаалал даах чадвар, хоол зүйн мэдлэг, сэтгэл зүйн байдал, ажлаа зохицуулах чадвар, цаг зав зэргийг харгалзан үзсэн. Хувь хүн бүрт тодорхой ярилцаж байгаад энэ дөрвөн хүнийг сонгосон.

Энэ дөрвөн хүн маань хоёр нь хувиараа хуулийн зөвлөгөө өгдөг хуульч, нэг нь харуул хамгаалалтын газар зохион байгуулагч хийдэг. Нөгөө нэг хүн нь хувиараа наймаа эрхэлдэг.

-Идэвхтэй хедөлгөөн хийснээр чихрийн шижнээс сэргийлж чадна гэдэг. Мөн үений шохойжилтыг эмчилдэг гэсэн?

-Үө хоорондын шохойжилт бол цэвэр хөдөлгөөний дутагдлаас болдог өвчин, Сүүлийн үед хүүхэд хүртэл ийм өвчтэй бий болж байна. Хүүхдүүдийн хөдөлгөөнийг ээж, аав нь хорьдог. "Хичээлээ хий, компьютерийн ард суу" гээд хадчихдаг.

Гэтэл хүүхэд чинь өөрөө хөдөлж байх ёстой амьтан шүү дээ. Өсч том болохын тулд хамгийн их хөдөлгөөнтэй байх ёстой. Эцэг эхчүүд хичээлээс гадна хөдөлгөөнөөр хүүхдээ хангаж байх ёстой.

Сүүлийн үед жин нэмсэн хүүхдийн тоо ихэсч байгааг судалгаагаар тогтоосон, Долоогоос найман настай хүүхдүүд 80 кг татаж байсан тохиолдол ч бий шүү дээ. Аэробик, фитнесс төвөөр 5-14 насныханд эориулсан хичээл сургууль явуулдаг.

Манай төвд энэ насны хүүхдүүдэд зориулсан хичээл жилийн дөрвөн улиралд явагддаг. Хүүхэд ингэснээр хөдөлгөөний эвсэлтэй болж, тураад эрүүлжээд гардаг.

-Жин хасах олон арга бий. Хамгийн зөв турах зам юу вэ?

-Жин хасна гэхээр фитнэсст явах, спортоор хичээллэх гэж ойлгодог. Энэ нь нэг бодлын зөв. Гэхдээ турах янз янзын бүтээгдэхүүн хэрэглэж, амар хялбар аргаар турах сонирхолтой хүмүүс байна. Дасгал хийхээс залхуурч бэлэн бүтээгдэхүүн хэрэглэж мөнгө их зарцуулж байна.

Хамгийн эөв арга бол булчингаа ажиллуулах явдал юм. Булчин бол өөх хайлуулдаг ганц эрхтэн, Хооллолтын хувьд хэтэрхий жин ихтэй бол оройн хоолыг бүр хязгаарлах хэрэгтэй. Жимс жимсгэнэ, сүүн бүтээгдэхүүн, шинэ ногооны салат зэргийг идэх нь зохистой.

Турна гээд гурил идэхгүй байж болохгүй. Гурилан бүтээгдэхүүн идэхгүй бол маш хурдан ядардаг. Гурилан бүтээгдэхүүн идчихээд хэвтээд байвал маш хурдан таргалдаг. Харин хөдөлгөөн хийвэл өөхийг хялбар задалдаг. Эцэст нь хэлэхэд хөдөлгөөн гэдэг хүний гоо сайхны нэг хэсэг гэдгийг хүмүүс сайн ойлгох хэрэгтэй.

Ц.Заяа

Эх сурвалж: